Экспортлогч нарт менежмент дутаж байна

Экспортлогч нарт менежмент дутаж байна

Экспортлогч нарт менежмент дутаж байна

Монгол Улсын экспортын салбар 2022 онд оны үнээр 12.5 тэрбум ам.долларт хүрч, үнийн дүнгээр ДНБ-ий 83.2 хувьтай тэнцжээ. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 4.2 хувь нь экспортлогч. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг тооцвол илүү өргөн салбарыг хамарсан, улсын эдийн засгийн нөлөө бүхий салбар болжээ.

Монгол Улсын экспортын салбар 1995 онд дэлхийн экспортын 0.01 хувийг, 2014 онд 0.031 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байв. Экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд Монгол Улсын экспорт 19.5 дахин өссөн. Үүнээс уул уурхайн салбарын экспорт жилд дунджаар 14.5 хувиар өссөн бол уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт жилд дунджаар 7.2 хувиар өсчээ.

Үндэсний статистикийн хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэриййн танхимтай хамтран, аж ахуйн нэгж байгууллагуудын тооллогын үр дүнд үндэслэн боловсруулсан, экспортлогч аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамруулсан, анхны “Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн сэдэвчилсэн судалгаа”-нд энэ талаар тэмдэглэв.

Өдгөө Монгол Улсаас экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгжийн 1219 нь заримдаа экспорт хийдэг бол 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийж байна.

Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим аж ахуйн нэгж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, 81 орчим хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж буй юм. Энэ нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай. Энэ нь улсын дунджаас өндөр дүн бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байгаа ажээ.

Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бизнес хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авбал зохистой арга хэмжээг тодруулахад 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж хариулсан нь улсын дунджаас өндөр дүн юм.

МҮХАТ-ын дарга Т.Дүүрэн “Бусад улс орныг бодвол Монгол Улс дэлхийн хамгийн том импортлогч БНХАУ-тай хил залган оршдог. Мөн хөрш ОХУ-ын Сибирийг оруулбал том худалдан авагч байна. Тиймээс манай улс аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, ялангуяа энд уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дэлхийн хоёр том зах зээл бэлэн байна. Гагцхүү манайд экспортын санхүүжилтийн механизм дутагдаж байна” гэсэн юм.

Экспортлогч ААН-үүдийн 90 орчим хувь санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж буй нь экспортлогч нарт тухайн төрлийн бизнест тохирсон санхүүгийн хэрэгцээ өндөр ч тэр зорилтот санхүүжилтийн дэмжлэг, хөрөнгө оруулалт дутмаг, үүнээс болж экспорт хангалттай өсөхгүй, өөрсдөө дэвжиж чадахгүй байна.

Уул уурхайн бус экспортыг тооцвол нийт экспортын дүнгийн 6 орчим хувийг бүрдүүлж буй. Нийт экспортын бараа, бүтээгдэхүүний ойролцоогоор 95 хувь нь түүхий эд хэлбэрээр гарч, хилийн цаана боловсруулагдаж байна.

Эдийн засгийн судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар “Экспортлогч нарт санхүүжилт, хөрөнгө оруулалтаас гадна мэдээлэл, харилцаа холбоо, зохион байгуулалт, менежмент, бизнес хөгжүүлэлт, техник, технологи, инноваци хэрэгтэй байна. Гэхдээ энэ талын буюу дэвшилд тулгуурласан боломжит нөөцийг тэд ашиглаж чадаж байна. Энд Agile буюу боломжит нөөцийн хүрээнд уян хатан арга барилаар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нарт хурдан шуурхай, хүндрэл багатай хүргэж буй бизнесийн чиг хандлагыг баримталж байна” гэж хэлсэн юм.

Монгол Улс охид, эмэгтэйчүүдийн сүлжмэл, төрөл бүрийн цамц (кофт, блуз) хамгийн олон буюу 31 оронд экспортолжээ. Мөн өнөөдрийн байдлаар бусад сүлжмэл гадуур хувцас (свитер цамц, пуловер, джемпер, жилет) ямааны ноолууран болон сүлжмэл өмд зэрэг бараа, бүтээгдэхүүнийг 27-29 оронд гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2023-04-20 202.5.205.5

Асуудал манайх 12 тэрбум долларын ҮНБ-тэй гээд байгаа боловч үүн дотор Оюу-толгойн экспорт орчоод байгаа учраас ийм гараад байгаа юм бна. Гэтэл ОТ-ын зарсан баялаг чинь монголд буцаж орж ирдэггүй, зарагдаад тэр чигтээ цаашаагаа явчихдаг мөнгө шүү дээ. Бодит ҮНБ бол үүнээс хамаагүй бага байгаа юм бна шүү дээ. Уул-уурхайн ихэнх баялаг чинь монголын экспортын орлого шиг бүртгэгдэг боловч ихэнх нь монголд орж ирдэггүй гадаад хүмүүст өгчихсөн баялаг юм шүү дээ. Тиймээс, монголын статистик буруу бна

Avatar

оноч 2023-04-20 202.5.205.5

Нэг хүнд 4000 доллар гэж олон жил явсан. Яг үнэндээ энэ ард түмний амьдарч буй байдал тийм биш байгаа нь нүдэнд илт байгаа. Үүнийг гайхаад баялгийн хувиарлалт жигд бус гэж дүгнээд байсан нь худал байна. Учир нь ихэнх уул уурхайн гарч буй экспортын орлого чинь монголдоо буцаж ирдэггүй тэр чигтээ гадаадын эдийн засагруу орж байдаг мөнгө. Үүнийг хасвал МУ бол ядуу буурай оронруу орчих юм бна шүү дээ.

Avatar

Оноч 2023-04-20 202.5.205.5

Яг энэ статистикаас харахад 12,5-2,7=9,8 тэрбум ДНБ-тэй юм бна шүү дээ. Би зөвхөн зэсийг хаслаа. Нүүрсийг хулгай хийж буй ч монголдоо орж ирж бгаа гэж үзлээ. Тэгээд бодвол манайх нэг хүнд оногдох ҮНБ чинь 2800 доллар болж байна. Ядуугийн дээд ангилал юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж