Анчелотти: Аваргуудын лигт түрүүлэхэд хэрэгтэй гурван зүйл

Анчелотти: Аваргуудын лигт түрүүлэхэд хэрэгтэй гурван зүйл

Анчелотти: Аваргуудын лигт түрүүлэхэд хэрэгтэй гурван зүйл

Аваргуудын лигийн шөвгийн наймын шат өндөрлөлөө. Хагас шигшээд Англиас нэг, Испаниас нэг, Италиас хоёр баг шалгарав. Тэгвэл шөвгийн наймын хариу тоглолтын өмнө Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти сэтгүүлчдийн дараах асуултуудад хариулжээ.


-Наполи энэ улирал Аваргуудын лигт түрүүлж чадах уу?

-Боломжтой. Тэд энэ жил маш сайн тоглож байна. Юуны өмнө тус клуб маш чухал алхмыг хийсэн. Тэр юу вэ гэвэл тоглогчдоо сольж, багтаа шинэ тоглогчид авчирч, шинэ урам зоригийг бий болгосон. Дараагийн чухал зүйл бол тэдний дасгалжуулагч маш туршлагатай хүн. Би Спаллеттиг тактикийн хувьд шилдэг дасгалжуулагчийн нэг гэж боддог. Үүнийг лигийн аварга болоход гол нөлөөлөгч хүчин зүйл гэж бодож байна. Тэд Аваргуудын лигт хүртэл түрүүлж чадна. Шөвгийн наймны шатанд шалгарсан багуудад бүгдэд нь боломж бий.

-Италийн хөлбөмбөгийн талаар?

-Миний бодлоор Италийн багуудын хамгаалалт одоо хүртэл хамгийн шилдэг нь хэвээрээ байгаа гэж бодож байна. Италийн хөлбөмбөг хэцүү цагийг туулж байна. Гэхдээ энэ жилийн Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд Италийн гурван баг өрсөлдөж байна. Италийн хөлбөмбөг Европын тавцанд өөрсдийгөө сайтар төлөөлж байна. Реал Мадрид бол Испаниас энэ тэмцээнд үлдсэн цор ганц баг болж байна.

-Та Наполи багийг 2019 онд дасгалжуулж байгаад ажлаасаа халагдсан. Клуб болон та хоёрын хооронд юу болсон юм бол?

-Олон клубд, олон болдог зүйл болсон. Ерөнхийдөө их энгийн зүйл. Намайг ажилд авсан хүмүүс хоёр жилийн өмнөөс надад итгэх итгэлээ алдсан. Тухайн цаг үед Наполи бид хоёрын хамгийн хийж чадах сайн зүйл нь хүлээлгүй, тус тусын замаа хөөх байсан.

-Аваргуудын лигт түрүүлэхэд юу чухал вэ?

-Өөдрөг байдал хэрэгтэй. Би энэ улирал өөдрөг байна. Гэхдээ би үргэлж л ийм байсан. Реал Мадрид финал руу бага багаар дөхсөөр байна. Энэ бол болгоомжтой байх үе. Багийн хувьд бол энэ хамгийн чухал тэмцээн.

-Та Миланыг дэмжиж байна уу эсвэл Реал Мадридыг уу?

-Би аль аль нь. Энэ хоёр клубтэй илүү их холбогдсон. Би Милан болон Реал Мадридыг дасгалжуулж хамгийн шилдэг хөлбөмбөгийг толилуулж явлаа.

-Тоглолтын өмнө ямар мэдрэмж төрж байна вэ?

-Хэвээрээ л байна.Тоглолтын өмнөх мэдрэмж үргэлж ижил байдаг. Надад санаа зовох зүйл багатай тоглолт гэж байхгүй. Би цаасан дээр дасгалжуулагчид юу мэдрэгддэг талаараа тэмдэглэл хөтөлдөг. Жишээлбэл, ганцаардлын мэдрэмж, сөрөг бодол, мэдрэмжүүд. Бие махбодийн сөрөг таагүй мэдрэмжүүд хүртэл мэдрэгдэнэ. Хөлс бурзайна,унтахыг хичээх боловч нойр хүрэхгүй байх. Цаг нөхцөөхийг хичээх боловч үргэлж сөрөг бодлууд орж ирнэ .Таагүй мэдрэмжүүд тоглолт эхлэх хүртэл дуусахгүй. Испанид ажиллах нь Италид ажиллахаас илүүтэй дарамт шахалт мэдрэгддэг. Ялангуяа чи Реал Мадридыг дасгалжуулж байгаа бол шүү. Телевиз, радионууд өдөр бүр чамд шахалт өгнө. Би үүнтэй хэрхэн нүүр тулдаг вэ гэж үү?  Амархан, би тэднийг сонсдоггүй. Би сонирхдоггүй, анхаардаггүй. Гэсэн хэдий ч миний бодлоор тэвчээр гэдэг бол маш чухал зан чанар. Ялангуяа дасгалжуулагч хүний хувьд. Тэвчээргүйгээр чи хэнтэй ч хэл амаа олж чадахгүй. Багийн тоглогчид, эмч, ерөнхийлөгч, сэтгүүлчид. Миний ертөнцийн амьдралыг хүлээцтэй байдал, тэвчээр авардаг. Миний бодлоор энэ миний зан чанарыг нэг хэсэг гэж боддог. Би дуугүй хүмүүсийн дунд өсөж, том болсон. Миний аав ээж, багш нар маань тийм хүмүүс байсан. Миний хөлбөмбөгийн анхны дасгалжуулагч Линдхолм их чимээгүй, дуу цөөтэй хүн байсан бөгөөд намайг хүлээцтэй нэгэн болгосон. Гэхдээ үүнд хэмжээ хязгаар гэж бий.

-Та өөрийгөө нэг л өдөр Реал Мадрид багийн дасгалжуулагч болно гэж таамагладаг байсан уу?

-Үгүй ээ. Заримдаа би өглөө сэрээд би хаана байна гэж өөрөөсөө асуудаг.

Та хөлбөмбөгийнхөө замналын турш Роналдо,Кака,Пирло гэх мэт олон шилдэг тоглогчдийг дасгалжуулсан билээ. Үүнийхаа талаараа бидэнтэй хуваалцаач?

-Би Франческо Тотти, Месси нарыг  дасгалжуулж байгаагүй. Гэхдээ л олон шилдэг тоглогчдыг дасгалжуулж байсан.Энэ гайхамшигтай сайхан аялал болж байна. Миний дасгалжуулсан тоглогчид дан ганц тоглогчид биш бөгөөд тэд бол асуудал дүүрэн залуу хүмүүс. Заримдаа тэд өөрсдийн асуудлынхаа талаар ярина. Эсвэл чи тэр асуудлыг нь олно. Тэс өөр ертөнц оршдог. Эдгээр залуус бол миний байсан үеийн залуучуудаас тэс өөр нэгэн үе. Миний тоглогч байсан үеийн асуудалтай харьцуулбал тэс өөр цаг үе. Ийм л болохоор дасгалжуулагчийн ажил маш сайхан. Чи өөр орны олон залуучуудтай танилцаж, тэдэнтэй учир зүйгээ олох хэрэгтэй болдог.

-Реал Мадрид багийн тоглогчид таниар дасгалжуулж байгаа нь аз завшаантай хэрэг гэж та бодож байна уу?

-Тэр бол мэдээж хэрэг. Би бол цэргийн генерал биш. Би тийм байхыг ч хүсдэггүй. Би дарангуйлагч биш. Үнэнийг хэлбэл ажил бүтэж өгөхгүй үед би уурлаж, бусдыг буруутгах үе байдаг. Гэхдээ энэ бол миний хэв маяг бишээ.Заримдаа энэ хэрэг болдог. Гэхдээ хүмүүс дундын харилцаанд чи өөр өөрөө байх ёстой байдаг.

-Дан ганц энэ жил бус сүүлийн хэдэн жил сайн тоглолт үзүүлж буй Винисиусын талаар?  

-Тэр бол Бразил техниктэй тоглогч. Дан ганц түүгээр зогсохгүй маш хүчтэй бие бялдартай. Ихэнхидээ тоглолтын төгсгөлийн мөчид тоглолтыг шийдсэн хувийн тоглолт үзүүлдэг. Түүнд цаашид хөгжих боломж байна. Испанид уур амьсгал, орчны нөлөөнөөс болоод бага зэргийн дасан зохицох асуудалтай тулгарч байна. Испаничууд түүнд тийм ч сайн хандахгүй байна. Гэхдээ тэр ирэх арван жилийн хугацаанд дэлхийн шилдэг тоглогчийг нэг болох болно.

-Федерико Вальвердигийн талаар?

-Тэр бол орчин үеийн хөлбөмбөгчин. Хөлбөмбөг өөрчлөгдөж байна. Улмаар хагас хамгаалагчдаас авьяас ур чадварыг шаардахын сацуу бие бялдрын хүчийг нэхэж байна. Үүнийг аль алийг нь тэр толилуулж байна. Тэр бол төвийн шугамын хагас хамгаалагч. Би лав орчин үеийн энэ хөлбөмбөгийн хэв маягт дасан зохицож чадахгүй хүнд байдалтай нүүр тулгарах байсан байх. Гэхдээ тоглогчийн зан чанараас тодорхой хэмжээнд хамаарна. Пирло дунд шугамын хагас хамгаалагч байгаагүй ээ. Гэхдээ тэр үнэхээр классик байсан.

Энэ баг өмнө нь хөлбөмбөгт ямар ч баг хийж байгаагүй зүйл болох Аваргуудын лигт 14 удаа түрүүлсэн. Тэд цааш үргэлжлүүлэн түүхийг бүтээж байна. Энэ тоглогчдод өөрсдийгөө өндөрт тавих зан байхгүй. Энэ бол маш сайхан аз завшаантай зүйл юм. Ихэнхидээ өөрийгөө тэргүүнд тавьдаг тоглогчид багт шинэ тоглогч болж ирэх үед их шаналдаг. Харин Реалын шинэ тоглогчид таатай, сайхан орчинд орж ирдэг. Энэ бол амжилтын нэг хэсэг байсаар ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж