Автобусны тоог нэмэхгүй гэсэн учир "Эрдэмтранс" ХХК эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

Автобусны тоог нэмэхгүй гэсэн учир "Эрдэмтранс" ХХК эсэргүүцжээ

Автобусны тоог нэмэхгүй гэсэн учир "Эрдэмтранс" ХХК эсэргүүцжээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж өндөр биш байдаг. Тэр утгаар тус салбарт бодлого, зөв гаргалгаа дулимаг байгааг нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг аж ахуй нэгжүүд илэрхийлж буй. Тодруулбал, өчигдрөөс эхлэн маршрутын дагуу үйлчилж байгаа чиглэлийн автобуснуудын урд хэсэгт эсэргүүцлийн бичиг тавьжээ. Эдгээр бичиг хадсан автобуснууд нь "Эрдэмтранс" ХХК-ийнх бөгөөд тус мэдээлэл ямар агуулгатай болохыг холбогдож тодрууллаа.

Тус компаниас өгсөн мэдээллээр ""Эрдэмтранс" ХХК ажлын өдрүүдэд 170 автобус, амралтын өдрүүдэд 110 автобусаар иргэдэд  үйлчилдэг. Нийтийн тээврийн салбарт бодлого дутуу байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн эрхийг хангаж чадахгүй байгаа асуудал их гардаг. Манай компанийн зүгээс нийтийн тээврийн салбарт иргэдийн сэтгэл ханамжийг нэмэхийн тулд автобусны тоог нэмэх санал гаргасан. Нийтийн тээврийн газарт энэ саналаа удаа дараа өгсөн ч хүлээж авахаас татгалдсан. Өвлийн улиралд түгжрэл болоод тоо хүртээмжээс шалтгаалаад автобус хоорондын зай их. Хэрэв маршрутын дагуу үйлчлэх автобусны тоог нэмвэл энэ асуудал арилах боломжтой.

Хүйтний улиралд нийтийн тээврийн маршрутын дагуу үйлчилж байгаа автобус хүрэлцээгүй байдгийг компани бүү хэл иргэд ч мэднэ.

Гэтэл салбарын удирдлагууд нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс олон удаагийн саналыг хүлээж аваагүй учир үйлчилгээнд явж байгаа автобуснууд дээр өчигдрөөс бичиг байршуулж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид өнгөрсөн жил нийтийн тээврийн газарт 2-3 удаа хүсэлт өгсөн. Энэ жил гэхэд нэгдүгээр сарын 19-нд автобусны тоог нэмж өгөхийг хүссэн ч мөн л боломжгүй гэх хариулт авсан. Хэрэв нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх шаардлагатай бол хүртээмжтэй байдлаас эхэлж шийдэх нь зүйтэй" гэсэн юм.

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний тэргүүн эгнээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил тусгагдсан. Гэвч хугацаа нь дуусч актлах болсон автобусуудыг үйлчилгээнээс гаргаж чадахгүй байгаа учрыг албаныхан төсөв санхүүтэй холбож тайлбарладаг. Мөн иргэдийн сэтгэл ханамжгүй байдлыг автобусны тоотой ч холбож тайлбарлах нь бий. Ямартай ч одоогоор тус салбарт үйлчилгээнд явж буй нэг компани ийнхүү эсэргүүцлээ илэрхийллээ. Харин цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж