"Зааланд сурагчтай үл ойлголцсон асуудлыг хамтарсан баг шалгана"

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

"Зааланд сурагчтай үл ойлголцсон асуудлыг хамтарсан баг шалгана"

"Зааланд сурагчтай үл ойлголцсон асуудлыг хамтарсан баг шалгана"

Цахим хуудаст өчигдөр /2023.04.19/ зааланд багш сурагчийг үг хэлээр доромжилж, дээрэлхэж буй бичлэг нийтлэгдсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа эсэх, ямар шалтгаанаас болсон талаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн захиргаанаас тодрууллаа.

Тус сургуулиас өгсөн мэдээллээр "Бичлэг дээрх үйл явдал өнгөрсөн долоо хоногт гарсан. Тодруулбал энэ сарын 11-нд сургуулийн дотуур байрны зааланд орой болсон. Тухайн сурагч болон хамт байсан хүүхдүүдийн зүгээс гомдол гаргаж, хамтарсан баг шалгалтын ажлыг хийж байна. Сургуулийн хамтарсан багаас гадна, цагдаа, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг хүмүүс сурагч болон тухайн багштай ганцаарчилсан болон бүлгийн уулзалт хийсэн.

Бичлэгт гарч байгаа эмэгтэй бол багш биш. Сургуулийн дотуур байрны оройн ээлжний жижүүр. Мөн тус асуудал сургуулийн орчинд, хичээлийн цагаар үүсээгүй.

Гэхдээ мэдээж сурагчдын сэтгэлзүй болоод бусад асуудлыг харгалзаж хамтарсан баг ажиллах ёстой гэж үзсэн. Манай сургуулийн хувьд өмнө багш ажилтнууд, сурагчдын дунд ёс зүйн зөрчил гарч байсан удаа байхгүй. Бичлэг дээр маргалдаж байгаа охин аравдугаар ангийн сурагч. Анх жижүүр багшийн зүгээс сурагчдад шаардлага тавьсан бөгөөд түүнийг хүлээж аваагүй гэж урьдчилсан байдлаар тайлбарласан. Гэхдээ мэдээж хамтарсан баг, мэргэжлийн хүмүүс эцсийн дүгнэлтийг гаргана.

Бид дээрх бичлэгт гарсан сурагч болон бусад хүүхдүүдэд мэргэжлийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнаар дамжуулж тусламж үзүүлж, ярилцаж байгаа" гэлээ.

Сургуулийн дотуур байранд хичээлийн бус цагаар үүссэн дээрх асуудлыг сумын цагдаа болон аймгийн ГБХЗХГ-аас шалгаж, дүгнэлтийг гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж