С.Батдөлийн 7.3 тэрбум татвараас нуусан мөнгө болж, хувирав уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.20-нд нийтлэгдсэн

С.Батдөлийн 7.3 тэрбум татвараас нуусан мөнгө болж, хувирав уу?

С.Батдөлийн 7.3 тэрбум татвараас нуусан мөнгө болж, хувирав уу?

Женко Х.Баттулгын 17 чингэлэг спиртийн хэрэг ус болж хувирсан гэдэг шиг С.Батдөлийн гэрээс хураасан 7.3 тэрбум төгрөг татвараас бултуулсан мөнгө болж хувирсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нь 2018 оноос үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж эхэлсэн. Түүнээс олсон орлогоо гэртээ нууж, мөн татвар төлөхөөс зайлсхийж ирсэн гэж буруутган, яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл байна.

Хэрэг явдлыг эргэн сануулбал, Эрүүгийн цагдаагийнхан 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрт нэгжлэг хийснээр 7.3 тэрбум төгрөг хураан авсан.

Хуулийнхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж эхэлсэн. Ингэхдээ С.Батдөлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж, шалгаж эхэлсэн билээ. Тэрбээр 2021 онд Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшсэн бөгөөд эл албанд томилогдохоос өмнө Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байв.

Covid-19 цар тахлын улмаас өмнөд хөрш хил гаалиа хааснаар төмөр замаар ачаа тээвэрлэн оруулж ирнэ гэдэг маш том артай хүний хөдөлдөг бизнес болж хувирсан. Түүнийг ч дагаад авлига хээл хахууль гаарч буй тухай шүүмжлэл ч өрнөсөн. Засгийн газрын зүгээс авлига хээл хахуультай тэмцэх зорилгоор зарим нэг албан тушаалтныг огцруулж, Бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан ч асуудал шийдэгдээгүй. Гэхдээ нүүрсний гэх том хулгайн хэрэг сөхөгдөж, Авлигатай тэмцэх газраас 17 хүний нэр зарлаж, энэ хэрэгтэй ч давхацан С.Батдөлийн гэрээс их хэмжээний мөнгө хураасан.

Харин өнөөдөр энэ хэрэг татвараас зугтаалгасан мөнгө болж, зүс нь хувираад байна. Өөрөөр хэлбэл, С.Батдөл нь авлига хээл хахуулийн хэргээр яллагдсанаас татвараас зугтаасан хэргээр яллагдах нь хөнгөн тусна.

Учир нь, авлигын хэргээр шийтгүүлсэн нөхцөлд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хорихын зэрэгцээ 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болж хууль чангаруулсан юм.

Гэвч С.Батдөлийн хувьд татвараас зугтаасан хэргээр яллагдагчаар татагдсанаар хөнгөн шийтгүүлэх бололцоо бүрдэж байна. Засгийн газар авлига хээл хахуультай тэмцэх хүрээнд "5Ш" ажиллагаа зохион байгуулж буй. Гэвч энэхүү ажиллагаа нь аргатай зальтай, артай татаастай хүмүүст үйлчлэхгүй гэдэг нь С.Батдөлийн хэрэг татвараас зугатсан асуудал болж хувирч буйгаас уншигдаж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж