Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

″Юу ч бодолгүйгээр″

Хоёр сэтгэл бие бие рүүгээ тэмүүлэх авч

Хувь тавилан гэгч хооронд нь төөрүүлнэ

Хэн хэнээ нууцхан мөрөөдөх хэрнээ

Хэлж нэг нь ч зориглохгүй


Хоёр харц бие биенээ хайн тэнүүчлэх авч

Хорвоо хүслийг нь яагаад ч юм хориглоно

Харамлаж нэгнээ үгүйлэх атлаа

Хайртай гэдгээ илэрхийлэхгүй


Хоёр бие нэгнээ хүсэх авч

Хяслантай нь тэдний зам зөрөлдөнө

Хязгааргүй шуналд автах хэрнээ

Хүлцэнгүйрхэж бүхнийг тэвчинэ
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж