Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЕБ-ын 28 дугаар сургуулийн байр стандартад нийцэхгүй болсон тул буулгаж, шинээр 960 хүүхдийн суудалтай шинэ барилгын ажил эхэллээ.
Хичээлийн нийт 32 анги танхимтай, урлаг заал, спорт заал, хоолны заал, номын сантай тус шинэ сургуулийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Содон номин констракшн ХХК хийж гүйцэтгэнэ.
Холбоотой мэдээ