Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж өнөөдөр /2023.04.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.
-Нүүрсний хулгайн хэрэг гээд том асуудал дэгдлээ. Та энэ хэргийг мэдэж байсан уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компанид очсон хүн болгон хэрэгтэн болчихоод байгаа. Тавантолгойн орд 2004 оноос хойш улс төрийн зорилгоор ашиглагдаад 20 жил болж байна. Энийг тойрсон улс төр, шунал, энийг тойрсон далд зодоон аминд хүрэх гэж байгаа шүү дээ. Тавантолгойг тойрсон шунал аминд хүрч мэднэ гэж би ярилцлага ч өгч байсан.
Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа хандлага нь зөв. Гол нь зөв замаар явж жинхэнэ эзэн дээрээ бууж байна уу гэдэг өөр асудуал. Нэг хулгайчийг явуулж байна гээд дараачийн бүр их хулгай хийдэг хүн тавьчихвал яах вэ. Нүүрсний хулгай гээд байгаа асуудал чинь төмөр зам барьсантай л холбоотой юм. “Төмөр зам яаралтай барь” гэж 2019 оноос бужигнуулаад л нүүрс гаргаад, төмөр зам барьж дуусаад л хэрэг мандаад явихсан. Хугацаатай юм.
-Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа өгсөн нь нүүрсний хэрэгтэй холбоотой юу?
-Тэр үед бүгдээрээ л том бүтээн байгуулалт хийж байна гээд гангарч байсан үе нь шүү дээ. Тэгж ярих юм бол би 2012 онд баахан нууц гэрээ хийж байхад нь төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал бичиж байсан. Буруу замаар явлаа шүү, хэтдээ асуудал болно шүү гэдгийг хэлж байсан. Ордон дотор зургаан жил бараг ганцаараа энэ асуудлыг би ярьсан.
Төмөр замын асуудлыг маш тодорхой ярих юм бол 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш ярьсан. Хэн ч тоогоогүй. 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, шууд гэрээ байгуулж ажилла гэдэг шийдвэр гаргуулаад тэрийг нь нууцын горимд оруулчихаар хүн халдаж болдоггүй эд шүү дээ.
-Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа өгсөн нь нүүрсний хэрэгтэй холбоотой юу?
-Одоо болсон уу?
-Д.Мөнх-Эрдэнийн талаар гомдол гаргасан хүн нь н.Оюунбилэг гэж хүн байдаг. Энэ хүнийг тантай холбож яриад байдаг?
-Тэр Оюунбилэг чинь 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Элдэв юм яриад нэр төрд нь халдаад ирэхээр гомдлоо гаргах нь зүйн хэрэг юм байгаа биз дээ.
Би тэр аудитын байгууллагын дүн зэргийг мэдэхгүй. УИХ дээр ирж захиалгаа аваад энэ жил ийм байгууллагыг шалгана гээд, хуулийн асуудал байвал АТГ, прокурорт асуудлыг шилжүүлдэг. Чиний хүүхдийг гүтгэвэл чимээгүй суугаад байх уу. Ээжийн чинь талаар хачин юм ярьсан байхад хүүхэд нь сургуульдаа ямар нүүртэй очих вэ. Хүнийг гүтгэж болох уу. Тэр хүн гомдол гаргах эрхтэй .
-Ганц Д.Мөнх-Эрдэнээр тогтохгүй олон залуус үгээ хэлсний төлөө хоригдох боллоо?
-Би яаж мэддэг юм. Үгээ хэлэхдээ хүн гүтгэж болохгүй, хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Чиний нэр төр миний эрхээр хязгаарлагдана гэдэг Үндсэн хуулийн заалттайг мэдэх үү. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хүн доромжилж, гүтгэж болох уу. Зөндөө доромжилж байна.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хуулийн байгууллага хэлмэгдүүлсэн гэж та ярьдаг. Хууль шүүхийн байгууллага өнөөдөр шударга ажиллаж чадаж байна уу?
-Шударга бус байна гэдгийг би зөндөө хэлсэн шүү дээ. Шүүхийн байгууллагаа татан буулга гээд 2003 онд би захидал бичиж байсан. Өдрийн сонин дээр захидал байгаа.
-Одоо харин шүүх шударга ажиллаж байгаа гэдэгт яаж итгэх юм?
-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт хийлээ одоо сайхан болно гэсэн хаана байна. Шүүхийн сахилгын хороо нь ажиллахгүй байна. Би жишээ нь маш тодорхой зүйл ярьсан.
Улсын дээд шүүхийн Батсуурь гэдэг шүүгчийн талаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төлөөлж, хэрэг шийдвэрлэж байна. ХХБ-ны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг зайлуул гэж хэлээд 6 жил болж байна.
Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр гээд өнөөдөр шуугиад байна, Хөтөлийн цаад талд тэр Улсын дээд шүүхийн шүүгч Батсуурийн аав л байсан. Батсуурийн аавын ард сахал Д.Эрдэнэбилэг л байсан. “Цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийг сахал Д.Эрдэнэбилэг л авсан байсан.
-Шүүх байгууллага хэзээ хараат бусаар ажилладаг болж сайжрах бол?
-Энд нэг зовлон байдаг. Хуулийн сайд бүх юм шийддэг юм шиг хүмүүс ойлгодог. Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар бүх шүүгч нарыг томилдог. чөлөөлдөг. Томилогдсон шүүгч нар томилсон хүндээ л үнэнч байдаг. Үндсэн хуулийн цэц ч ялгаагүй. Томилсон, томилуулсан хүнээр л хууль гишгэчихээд явж байгаа.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа худалдаж амьдарч байна гээд би шүүмжилж л байсан.
-Тогтолцоондоо байна уу, энэ гажуудлаас яаж гарах вэ?
-Асуудал тогтолцоонд байхгүй, асуудал хүндээ байгаа. Мянга тогтолцоо өөрчлөөд сувдаг сэтгэлтэй ард талдаа хулгай нүүсан хүмүүс эрх мэдэл бариад байх юм бол хийдгээ л хийнэ. УИХ-ын гишүүний тоо 152 болсон ч хулгайчийн тоо л нэмэгдэнэ. Асуудал энд л байгаа юм. Би энийг олон жил ярьж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг шалгуураа өөрчлөөч ээ гээд С.Баярыг МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэлж л байсан.
Гудамжинд явдаг, цүнх баригч нар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болоод байна. Тэд нарт төрийн сэтгэл алга. Төрд алба хашсан, төр гэж юу байдгийг мэдэрсэн хүмүүсийг нэр дэвшүүлээч ээ. Төр тогтоно гэж байдаг юм. Хүн тогтохгүй байгаа учраас төр тогтохгүй байна. Тэр Т.Доржханд гэж нөхөр байнга тогтолцоо ярьж байна. Би дарга нарт хэлсэн, “Та нар өөрсдөө шийдвэрээ гаргаад яв” гэж. Эрх мэдэлтэй хүмүүс нь шийдвэрээ гаргадаг юм байгаа биз.
Төр тогтоно гэдэг юмыг хоёр аргаар л хийдэг. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд маргааш хийгээд төр тогтохгүй. Хаанаасаа хаалгач нь гэдэг үг байдаг. Энэ зарчим манай намд ч алдагдсан. Өчигдөр банкны захирал байсан этгээд өнөөдөр даргын нөлөөнд оруутаа УИХ-ын гишүүн болдог. Түүнд мөнгөнөөс өөр юм харагдахгүй шүү дээ. Өнөөдөр тогтолцоо биш түшээдээ ярих ёстой. Би энэ асуудал дээр хэзээ ч намын дарга нартай санал нийлж байгаагүй. Гудамжинд өнөөдөр баахан шударга хүмүүс үсрээд байна. Бүгд УИХ-ын гишүүн болохын тулд бусдыг доромжилж, гүтгэж байна.
Намайг Хууль зүйн сайд байхад зусан, намаржин нэг эмэгтэй үсрээд УИХ-д нэр дэвшээд унасан.
-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. Одоо дахиад өөрчлөх шаардлага үүслээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Хуулиараа ойр, ойрхон оролдоод байх нь сайн биш төр тогтдоггүй хууль ч тогтдоггүй. Төрд шунаг сэтгэлтэй хүн орохоор юу ч бүтдэггүй. Нэг хулгайч нөгөө хулгайчаар л солигдоно. Энэ зовлонг би өөрөө нүдээрээ үзсэн. Капиталист нийгэм байгуулж байна гэдгээ өнөөдөр ч манайхан ойлгохгүй байна. Эвийг нь олохгүй бол хоморголж болдоггүй эд.
Би цагдаа нарт ганцхан юм хэлдэг байсан. Та нар дээрэм тонуулд орлцоод үзээрэй гэж. Монгол Улс ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Хувийн өмчид суурилсан нийгэм цаашаа явах юм уу үгүй юм уу. Аюултай юм тулгарчихаад байна.
-Шүүхээс хэн нэгнийг буруутай гэж үзээгүй байхад хуулийн байгууллагаас хэрэгт шалгагдаж байна гээд зарладаг, нийгмээр яллуулдаг боллоо?
-Буруу шүү дээ. Хэрэг нь шалгагдаж эхлээгүй байхад Авлигатай тэмцэх газраас 17 хүний нэр зарласан. Зарласан хүмүүст нь би буруу зүйл хийлээ гэж хэлсэн. Энэ чинь нарийндаа мөрдөн байцаалтын нууц юм. Нууц байлгаж шалгаад, бүх баримтаа гарт оруулж, баараггүй болсон үед нь зарлах ёстой. Мөрдөн байцаалтын нууц гэдэг юмны цаад агуулга энэ.
Эхэлж нэрийг нь зарлачихаад дараа нь хэрэгтэн болгох гэж баримт цуглуулдаг. Болохгүй бол өдөр шөнөгүй улс төрөөр нүдэж байж хуулийнхныг буулгадаг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын асуудал тийм л замаар явсан. Энэ хэргийг шалгаж байхад нь би Б.Хурцад хэлж байсан. “Чи худлаа юм хөөгөөд байгаа юм биш биз. Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ уншуул. Хэргийн хойноос улайрсан хүмүүс алдаа гаргадаг юм шүү” гэсэн. “За” гэж хэлчихээд цаашаа эргээд өөр юм хийсэн. Эцсийн үр дүн нь энэ. Хамгийн наадын захын асуудал нь захиалагчийг олоогүй байж захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Жишээ нь энэ хэрэг дээр Б.Булганыг хоригдож байхад нь зөв юмны араас орсон байж магадгүй гэдэг горьдлого төрсөн. Сүүлд нь Б.Булганыг гаргачихаад хөдөөний хоёр хүнийг аваад үлдчихээр дэндүү ойлгомжтой боллоо гээд асуудал ярьсан.
Г.ХОРОЛ
Зочин 2023-04-19 66.181.160.106
Өөрөө шуналтай байж хэнийг хэлнэв. Шудрага юмуу. Цаг нь болохоор хэлнэ гээд үнэн худал яриад байгаа мэдэхгүй эргүүтээд байдаг шүү дээ
Багаа 2023-04-19 202.126.88.181
өмхий санаатай зивүүн хулгай, шдээ энэ нямдорж коммунист хулгайч
Зочин 2023-04-19 103.10.23.189
ш**** хүн гэж намынхаа Багабандийгаа хэлээ юу даа. Нэг л юмыг одоо ч ойлгохгүй бна. Энэ 2 хүн а.лаагүй тодорхой болчхоод их удлаа, хэрэгсэхгүй болгож чадахгүй, Багабанди Оюутолгойгоос мултраад л, шууд хэрэгсэхгүй боллоо. Багабанди нүүрсний хулгайтай Элбэгдоржтой цаагуураа хэлбэлдсэн тул хайцаалаад байв уу? Мөн ч их зүдэрч байж хэрэгсэхгүй боллоо. Багабандийг Титэм үг гээд л телевизороор үг хэлдэг байсныг сайн санах юм бна. Оюутолгой гэж үг хэлж байгааг хэзээ ч сонсоогүй юм бна.
Зочин 2023-04-19 43.242.242.59
Нямдорж үнэнийг шууд хэлчихдэг болохоор өөртөө дайсан бэлдээд байдаг юм. Нямдорж шиг зангарагтай, зоригтой, шударга хүмүүс төрд үгүйлэгдэж байна. Энэ хүн АН-ын луйврыг олон жил илчилж зогсоосондоо. Тийм болохоор нөгөөдүүл нь түүнийг өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдэж харлуулж дайрдаг. Одоо тэд баярлаж суугаа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд шилжүүлэхэд энэ хүн дэмжиж байсан
Brave 2023-04-19 66.181.186.125
Шаана биз. Эрдэнэт ард түмнийх болсон юм бол чамд ямар ашиг Эрдэнэтээс ирж байгаа юм бэ? АН хулгайч МАН шудрага уу тэ? Эвий эвий. Улсын өмч болсон л бол төрд байгаа хэдэн луйварчдын хоол болдог юм!!!!!
Зочин 2023-04-19 103.10.23.189
Таны Монголын төрд ба Монголын ард түмэнд хийсэн болгоны тань төлөө таны хөлийн өлмийд сөгдөн мөргье. Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Зочин 2023-04-19 122.201.19.2
Энэ мэнгэт өөрөөсөө 30 гаруй насаар дүү оюутан охиныг нууц амрагаа болгож ЗЦГ-ын Мэргэжлийн комиссын даргыг дарамталж жолооны үнэмлэх авч өгч байсан "шударга" хулгайч шүү дээ. Мөнх-Эрдэнэ мэнгэтийг доромжлоогүй үнэнг л хэлсэн.
Зочин 2023-04-19 122.201.19.2
Өөрөө ёстой алдартай хулгайч! хүү нь бас?
Лорд 2023-04-19 66.181.186.125
Өөрөө ёстой алдартай хулгайч!
zohin 2023-04-19 164.127.232.182
Ene hun yag unenee helchlee! Ter tur geechd ni uuruu huuli sahihulna gej 30 jil bolson bolohoor l tur ni unuudur buteegui iim baigaag mgl-d bugd harj baigaa Harin menget 30 jil tarhi wash-d yavsan odoo bolohoor aazgai ni hudluud ugui mun teneg Ard tumen shuu nadad ingej olon jil chaduulj baidag gej bodon2 nuguu yaridgaa l yarj baina.Heden jild ni hen tur barisniig nuguu maliin aris numursu maluud ni martsan bulguu! Tiimees l ene metiin menget Dulzenguud ni aazgai ni hudluud zaildaggui ee?
Малчин 2023-04-19 202.126.90.63
Улс төрчидыг янз бүрээр хэлдэг,хардах ирэх ч ард түмэнд бдаг! Гэхдээ аав, хүү 2 арай л дэндүү бна шүүмжилсэн хүнийг 4 жилийн ял өгчихлөө!
Зочин 2023-04-19 202.126.89.204
Мэнгэтэй хүн Монгол төрд маш ихнүгэл хийсэн
BAYAR 2023-04-19 174.231.144.222
XYY AHXAA EPDEHETEEC YALAA XOOE
Үхэж далд ор 2023-04-19 192.82.84.34
Энэ мэнгэт өөрөөсөө 30 гаруй насаар дүү оюутан охиныг нууц амрагаа болгож ЗЦГ-ын Мэргэжлийн комиссын даргыг дарамталж жолооны үнэмлэх авч өгч байсан "шударга" хулгайч шүү дээ. Мөнх-Эрдэнэ мэнгэтийг доромжлоогүй үнэнг л хэлсэн.
zochin 2023-04-19 203.91.115.247
ner ustai barimttai yariarai er ni NUA gui er ch em ch hun bhgui bh shu
Зочин 2023-04-19 174.196.132.183
Nyamdorj pro z**l
зочин 2023-04-19 192.82.77.224
хувийн өмчийг устгаж хурааж нийтийн өмч болгоод хувааж иддэг, өөрийн хийдэг муу муухайгаа хүнийх болгож мунхруулдаг, хүний хийсэн сайн зүйлийг өөрөө хийсэн болж саймширдаг, хүний өмнөөс харахдаа сайхан инээсэн мөртлөө цаашаа харахад нь хутгалахаа тоохгүй, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө эх орноо ч худалдахаас буцахгүй, худалдаад ч явж байсан энэ хүн бол жинхэнэ ориг коммунист. ийм өлбийсөн үхдэл эх орны хөгжилд бүхэл бүтэн 25 жил саад болж болж байсныг бодохоор огиудас хүрдэг юм даа
Зочин 2023-04-19 192.82.70.95
Нээмкэ ч шудрагдуу шүү
Зочин 2023-04-19 192.82.88.151
Нямдорж дэндүү гэмээр шударга хүн. Хулгайч олширсон тул олон хүн түүнд өштэй. Тэр улаан нүүрэн дээр нь булайг нь шууд хэлдэг ховорхон аавын хүү. Гэхдээ ард түмэн түүнийг дийлэнх нь дэмждэг. Нямдорж руу хэн дайрч байгаагаар хэргийг илрүүлж ч болох жишээний.
Зочин 2023-04-19 66.181.160.19
Хүний МӨС …. Тавхан үгэндээ танигдаад байгаа нь энэ : – тэр " би хэлээд байсан " , " захиа бичээд байсан " хүмүүс нь хүзүү сэрээрээ тэврэлдэж – хулгайлсан ХУСМАА хувааж долоож байсан нөхөд нь … 2019 – ҮХ – г ч Оюунэрдэнэ зарлаж байгаад л Нямка ах , Лүндээ эх \ өөрөө өөрийгээ ҮХ – н эх гэдэг \ хоёроор хүчиндүүлээд , одоо эргээд " шүгэлдүүлж " байгаа нь энэ …
Зочин 2023-04-19 66.181.177.180
МАН – алуурчдын үүр …
Зочин 2023-04-19 103.9.89.194
НЯМДОРЖ ЖИНХЭНЭ ХАМАГ ХУЛГАЙГ МЭДЭЖ ХААЦАЙЛЖ БАЙСАН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ШҮҮ. ДАНДАА ХУУЛИЙН САЙД БАЙСАН. ЗОРИГИЙН ХЭРГИЙГ Ч ХАМГИЙН ТОМ БУДЛИУЛАГЧ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ХҮН
Эмээ 2023-04-19 202.21.108.40
Төрд байтугай гэр бүлд ш**** удмын бэр ээж эгч дүүс гай болж балаг нь 3 үед үргэлжилдэг юм байна, 70 нарсан хойноо л шуналын бузартай муу аргаар явдаг хүүхнүүдийн цуглуулага удмынхныг харж амсаж явна
Bi 2023-04-19 150.129.142.20
Guilgachin bi guilgachin bigeeree l ywna ta nariin shunal aimar shuudee bas hun muu heleh durtai
Нэмка 2023-04-19 66.181.184.181
Чамд шуналтай хүмүүсийг тас цохих эрх мэдэл, нэр нөлөө, цаг хугацаа байсан. Харин чи тэр хүмүүсийг хар дэвтэртээ бичиж, хийсэн хулгайгаар нь шантаажилж хагартлаа баяжсан биздээ
Зочин 2023-04-19 202.9.40.185
Өөрийгөө хэлээд бгаамуу чи. Төрөөс төрсөн тэрбумтан биздээ чи муу өмхий өвгөн.
bi 2023-04-19 192.82.65.168
Minii shunal gej yu baihawdee kk
Zochin 2023-04-19 150.129.142.20
Guilgachin bi guilgachin bigeeree l bainasht ajil turul ch hiilgesengui zolbin yumnuud
Зочин 2023-04-19 66.181.160.89
Нямдорж МАХН-МАН-ын хамгийн нөлөө бүхий эрх мэдэлтэй зүтгэлтэн байсан атлаа шуналтай хүмүүсийг төрд шургуулж байхад тас цохихгүй юу хийж явсан хүн бэ?? Өнгөрсөн хойно нь тэгэх байсан, ингэх байсан гэж хэн ч хэлж чадна!!
зочин 2023-04-19 202.131.245.69
эрх мэдэл нь байхгүй тул яаж ч чадахгүй ш дээ. харин ч хэлж байгаа нь зоригтой зөв үйлдэл. буруутгасан ч хэлэхгүй хэлж чадахгүй зориг зүрх сэтгэлгүй хүн зөндөө байна.
Зочин 2023-04-19 192.82.72.57
Харц гаралтай хүмүүс октябрийн хувьсгалаар орос монгол хоёрт зайдагнасан.Дандаа ар өврийн хаалга карманы хүмүүсээ өөд нь татдаг байсан сэтгэхүй нь өв дамжин уламжлагдан ирж луйварчин нийгэм бүтээв.
Zochin 2023-04-19 150.129.142.20
Tiimee haltaruudaa aimar uudun tatah durtai yumbnlee
Зочин 2023-04-19 64.119.27.224
Дандаа л хэлээд байсан байх юм. Өөрөө тийм том эрх мэдэлтэй байсан байж хийж болоогүй юм уу? Дараа нь л их сүрхий хүн байсан болж би л тэгдэг, ингэдэг байсан гээд байдаг.
зочин 2023-04-19 202.131.245.69
ккк. эцсийн шийдийг гаргадаг хүн биш байсан гээд байна ш дээ. том эрх мэдэлтэй байгаад одоо нямбаатар бас л чадахгүй үзэлцээд л байгааг хараач. балай юм хүнээс нэхэж заавал буруутан болгох гэх юм. харин ч ийм үг хэл гаргаж үзэлцдэг хүмүүст бид баярлах хэрэгтэй. өөрсдөө юуч мэдэхгүй буруу ойлголттой хүнийүгээр үг хийж явахад ингэж ил тод хэлж сануулж байгаа хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй.
Зочин 2023-04-19 192.82.88.58
Шуналтай хүн төрд байхаар улс хөгждөггүйг өөрийнхөө жишээгээр харуулсан хүн туршлагаа ярьж бн доо, хо !
БЗД-ийн иргэн ... . 2023-04-19 202.21.107.4
Даанч улс хөгжихгүй байгаа юм …Мэнгөтэй мөртлөө МӨНГӨ иддэг хүмүүс олон гэж ярих юм …тэд нь хэн юм бол доо Мөнгөтэй байж дахин мөнгө идэж яах нь ве????Тэр байшин бариулаад …нэг нь унаж нас барсан гэсэн тэр яасан бэ..? Хэрэг хуучирахгүй… хүний амь бас хэцүү шүү????Хоригдол ч гэл үү…. ялтан ч гэл үү… нэг яриа бий шүү……Нямдорж оо…..?????
Зочин 2023-04-19 103.212.117.130
Үнэнч шудрага зан бол Нямдоржгуайн төрмөл -АРАНШИН. Төр нүдтэй болохоор энэ хүнийг өөртөө олон жил зүтгүүлсэн. Нямдоржгуайн үнэнч шудрага занг хүндэлдэг. Насан үүрд үнэнч шударгыг дээдлэн амьдрч явах болно.
Зочин 2023-04-19 202.9.47.40
Энэ одоо үхээгүй байгаа юмуу.Улс төрийн үхдэл.
Зочин 2023-04-19 66.181.160.35
Үнэн юм ярьжээ
Зочин 2023-04-19 124.158.68.97
Мэнгэт өөрөө шуналтай шдээ. Эрдэнэтэд хог шахдаг.
Зочин 2023-04-19 124.158.68.97
Мэнгэт тогтолцоо ойлгохгүй.
Зочин 2023-04-19 202.9.47.40
Энэ мэнгнт Ням…орвол бүтэх юм гэнэдээ. Мэнгэт ээ төрөөс хол байж үзээрэй.
zochin 2023-04-19 202.72.245.202
nerelchuu zantai luivarchin Nymdorj dald or
Зочин 2023-04-19 64.119.24.165
Хэргийн эзэд бүгд коммент бичсэн юм биш үү?
z 2023-04-19 202.9.40.226
ene s** ta2 shig yumnuud l mohngoliig suirliin irmegt avchrsan ene bol fact
Зочин 2023-04-19 124.158.64.249
өнөөгийн төрийн дампуурал тогтолцоондоо бус хүндээ байгаа гэдгийг энэ нямдорж чинь харин сүүлийн хэдэн жил ганцаараа маш зөв ярьж байгаа шүү. их хурлын гишүүнд төрд олон жил ажилласан мэргэшсэн албан хаагчдыг дэвшүүлэх хэрэгтэй гэж. мөн салбарын сайдаар ч гэсэн тухайн салбартаа олон жил ажилласан боловсрол мэдлэг туршлагаараа хамгийн шилдгийг нь томилох ёстой. гэтэл одоо эрх мэдэлтний суганы үс хамаатан садан найз нөхөд цүнх баригч долоогч нарыг дарга сайд болгоод буруу тийшээ яваад байнаа.
Зочин 2023-04-19 202.179.21.246
Энэ бузар бол хамаг булхай, луйврын эхлэлийг тавьсан загалмайлсан эцэг нь, үүнийг үтэр түргэн барьж хориод цаазал, Жанхуу, Намбарваантай нь хамт.
үнэн 2023-04-19 202.21.126.82
Дээрх нийтлэлийг биш, доор байгаа коментүүдыг сайн уншина уу! Яагаад л энэ өвгөн хүчтэй байгаад байна гэхээр, МАН-ыхан бүгд доороосоо базуулсан учраас. Юу гэсэн үг вэ гэвэл бүгд хулгайлдаг тэрийгээрээ нээнтэгтэй. Нээнтэггүй хүн л энэ хүнээс Монголыг салгана.
үнэн 2023-04-19 202.21.126.82
Загалмайлсан эцгийн баруун гар ярьчиж.
Зочин 2023-04-19 192.82.87.145
Төрт шуналтай наймаачин хүмүүсийг бүү ойртуул… Чойжилсүрэн Оргил Ганбаатар Амарсайхан гээд увсын шуналуудыг дахиж төрт бүү ойртуул….
Зочин 2023-04-19 103.14.36.18
Өөрөө шуналгүй дээ эрдэнэтэд шахаа хийсэн үү
Зочин 2023-04-19 192.82.77.229
Шударга царайлсан хулгайч дээрэмчин бол энэ хvн дээ
Зочин 2023-04-19 103.57.93.207
үг үсэг найруулгын алдаа ямар их юм бэ? Зүгээр л нэг сошиалын солиотой талбар шиг байх юм. Хэвлэл мэдээлэл биз дээ?!
Зочин 2023-04-19 202.126.89.74
Хуулийн сайд насаараа хийж байхдаа засаж байхгүй ацаа хийж суусан л лар вэ? дандаа бүгдийн мэдэж анхааруулж байсан хүний дүр тоглох юм. Хийж өөрчлөх боломж хэнд байсан энэнд байсан.
Зочин 2023-04-19 103.212.119.227
жижигхэн амбаартай шунахай дөрвөд . төрийн албанд насаараа ажиллаад ийм амбаартай болох уу .ккк муу шуналын тулам ичихгүй хүүдээ тусалж ГОК руу юм шахсан гээд тв гээр яриад зогсож байдаг н**ш . муу шуналын тулам .
Зочин 2023-04-19 66.181.166.196
өөрийгөө хэлчихэвүү дэ?
зочин 2023-04-19 202.21.104.2
Нэп л үнэн юм хэллээ. "Асуудал тогтолцоонд байхгүй, асуудал хүндээ байгаа" гэж.. ккк. .
Зочин 2023-04-19 113.198.137.176
Энэ хүнээс ярилцлага авч хөөргөхөө болино уу. Энэ мэт гаруудаас ярилцлага авах шаардлагагүй шоронд л байвал таарна.
Зочин 2023-04-19 202.21.107.4
Тийм шдээ.Яг Ц.Нямдорж шиг далдуур шуналтай хүн төрд орвол гучин жил төр барихдаа юу ч хийгээгүй шиг Монгол улс хөгжихгүй.
Зочин 2023-04-19 66.181.161.209
Зөв. Харин харийн тагнуул төрд орвол яадаг бол?
Зочин 2023-04-19 202.9.47.40
Жинхэнэ өөрийгөө ЖИШЭЭЛЖ хэллээ дээ. Төрд Нямдорж шургалснаар шунахай Исмэл гэдгээ харуулсан. Тийм учраас өөрөөрөө жишээлж хэллээдээ ИСМЭЛ гуай…..
zochin 2023-04-19 202.21.118.198
жинхэнэ ш**** хүн нь өөрөө дөө. хэзээ нэгэн цагт энэ хүн үнэнд гүйцэгдэнэ. өөрөө биш юм гэхэ үр хүүхэд нь тэр ачааг үүрнэ дээ.
Зочин 2023-04-19 66.181.177.180
Шуналын дэв өөрөө. Мөнгөтэй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргүүдийг цээжээр хамгаалж амьдралынхаа эх үүсвэр болгосон хүн дээ. Зоригийг хөнөөсөн хэрэг дээр онцгой анхаарал тавдаг. Ингээд энэ хэргийг самарлаа даа. Удахгүй үнэнд гүйцэгдэнэ ээ
Халх 2023-04-19 202.9.47.40
Жинхэнэ ИСМЭЛ шүүдээ.Энэ мэнгэт Нямдорж. Одоо бас хаанаас гараад ирэвээ. Арай сонгууль дөхөхөөо төрд шургалах юм биш бидээ. Тэгвэл ч монгол сүйрэнэ шүү.
Зочин 2023-04-19 122.201.31.119
БИ ТА НАРТ АНХААРУУЛСАН. ХАХАХА
нэо 2023-04-19 202.72.245.121
Эх орондоо хайртай бол бүх аалзны торны сүлжээгээ халаач. Бүх нууцыг энэ мэнгэт мэдэж бгаа. Шантааж юм дандаа ярина. Одооны маанаг гишүүдийн хажууд төрийн албаных нь ч албаных л даа. Гэхдээ үнэн сэтгэл зүрхгүй хүн юмаа
Зоригоо 2023-04-19 202.55.188.93
Новшийн өвгөн миньчи өөрөө жинхэнэ шуналын микроб биз дээ.
батмөнх 2023-04-19 202.72.245.121
Энэ хүн дандаа бүхнийг мэдэж, хэлж анхааруулсан гээл хуцаж байдын. Муу хар хутгуур, монголын төрд шургалсан Исмиль. Түүх өршөөхгүй ээ
энхээ 2023-04-19 202.72.245.121
Монголын хамгийн зартай мэргэжлийн хулгайч өөрийгөө хэлж байна
Зочин 2023-04-19 202.21.107.1
Zaashhhhhhllldaaa badmaaaaaaaaaaa chinii hulgai mongol dayaaar medii shde 2 ambaarttai tureesn suudag biluu nymakaaa ned odor chamaig erleg umu eruugin tsagdaa avch yavnaa huleej bai
Зочин 2023-04-19 203.17.23.177
ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ НЬ ӨӨРӨӨ ШДЭЭ.