Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд
Банзрагчийн Дэлгэрмаа
Үндсэн хуулинд хоёр удаа өөрчлөлт хийсэн. Эхнийх нь 1999 оны долоон өөрчлөлт. Энэ тухай цухас дурдъя. Энэхүү долоон өөрчлөлт нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар patta буюу шатраар хэн нь ч нүүдэл хийж чадахгүй байдалд орсонтой холбоотой. 50 суудал бүхий олонхи болсон Ардчилсан намыхан 1996 оны сонгуулийн дараа хэдий парламентын бараг 60 хувь боловч энэхүү бараг гэдгээс улбаатай УИХ-ын чуулган хуралдах боломжгүй, учир нь нэг гишүүн дутсан, МАН-хан УИХ-ын чуулганыг гацаахад 25 суудалтай буюу бараг 40 хувь бас л нэг хүн дутсан, бас л бараг гэдгээс хамаарч нэг суудал бүхий МУНН-ын О.Дашбалбар гишүүн товойж тодорсон. Энэ нэг гишүүнийг одоогийн ХҮН намын төлөөлөгчтэй хэрхэвч адилтгаж болохгүй. Учир нь одоо УИХ-ын 82 хувийг МАН дангаар эзэлж буй. Харин 1996-2000 оны парламентыг одоогийн УИХ-ын нөхцөл байдалтай зүйрлэх хэрэггүй. Тэр үед нэг гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, ҮХЦэцийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгох эсэх, тэр байтугай Засгийн газар огцрох эсэхийг тодорхойлж байсан юм. Тиймээс манай улс төрийн амьдралын практикаас үүдэлтэй нэмэлт, өөрчлөлт орсон болно.
2019 оны ҮХНӨ
Энэхүү өөрчлөлт нэг талаар хэт ерөнхий, зарчмын том шинэчлэл хийх боломж олгоогүй, нөгөө талаар ухралт болсон. Ухралт болсныг гэрчлэх саяхны үйл явдлыг задлан шинжилье. “Давхар дээл”-ний асуудал. 
Парламентын засаглалын мөн чанар хүчтэй улс төрийн намуудтай байх. Хүчтэй гэдэг нь сонгогч түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн бодлогын улс төрийн нам засгийн эрхийг авах, авч чадаагүй нь хүчтэй цөөнхи буюу энэхүү олонхи болсон улс төрийн нам нь сонгуулийн үеэр амласан амлалт буюу мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавих учиртай. 
Дэлхий нийтийн хандлагыг ажиглахад зүүний намууд буюу нийгмийн халамжийг хэт их баримжаалсан, тэрхүү халамжийг бүх нийтэд тэгш хүртээх бодлого сүүлийн арваад жил Европт хэрэгжүүлж ирсэн улс төрийн намууд барууны чиг баримжаатай улс төрийн намуудаар солигдож байна. Үүнийг энэ намар болсон Швед, Италийн сонгуулийн дүн гэрчилнэ.  Тус бүс нутагт болж буй дайн, түүнээс үүдэлтэй эрчим хүчний хямрал, постковидын дараах худалдаа-эдийн засгийн хүндрэлүүд, үүнээс үүдэлтэй үнийн хөөрөгдөл зэрэг нь бидний амьдралд ч шууд нөлөөлж буй. Ардчиллын үлгэр дууриал болсон орнууд ч өдгөө хүнд бэрх сорилттой учирч буй нь Европын Холбооны дээд албан тушаалтнууд Катараас авилга авсан хэрэгт холбогдож, ХБНГУ-ын 25 нэр бүхий хүмүүс төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн баривчлагдсан жишээнээс харч болно.
Монголд өрнөсөн сүүлийн үеийн үйл явдлуудаас нэг л зүйл харагдаж байна. Тогтолцооны өөрчлөлт хийх цаг нь болжээ. Үүний хамгийн эхний алхам бол улс төрийн намуудыг шинэчлэх. Коммунист загвараар нэгэн зууныг илээсэн МАН-ыг тараах. Нам гэдэг утгаа алдсан АН-ыг тараах. Нэг хүний попролтын индэр болсон ХҮН намыг тараах.
Улс төрийн нам гэх институцийг бид хэрхэн шинэ агуулгаар дүүргэж, улс төрийн тогтолцооны тулгуур багана болгох хэлбэрээр ажиллуулах вэ
МАН энэ нэрээ ашиглахгүйгээр бүх зүүний чиглэлийн намуудыг нэгтгэж  монголын улс төрийн орон зайн зүүн жигүүрийг эзэлж болох юм. Энэхүү улс төрийн хүчин хүн амын гуравны нэг нь ядуу учир халамжийн бодлого чинээндээ тултал явуулж сонгогч түмний итгэлийг авч засаглах. Байгалийн баялагийг бүх нийтэд тэгш хүртээх эсхүл барууны нам АН гарч цомхон төр засагтай, хүчирхэг хувийн хэвшилтэй, халамжийн бодлогыг хумих зэрэгт гол ялгаа нь оршино. Тэгээд ч зогсохгүй орчин цагийн сонгогч бодлого хэрэгжүүлэгч нь хэн гэдэг тодорхой улс төрчийг  харах цаг нэгэнт бүрджээ. МАН өнгөрсөн сонгуулийн дараа хэн ч мэдэхгүй “мэргэжлийн” гэх тодотголтой сайд нарыг засагт оруулсан. Тэдгээр нь үндсэндээ одоогийн Засгийн газрын үлбэгэр, ямар ч асуудлыг шийдэж чадахгүй арчаагүй байдалд хүргэсэн. Зургаан жил гацсан Дарханы замаас (Зам тээврийн сайд) эхлээд Улаанбаатарын “тэг” зогсолтын түгжрээ, ямар ч төлөвлөлтгүй баригдаж хотын төвд цементэн ширэнгэ болтлоо төвлөрсөн нь Барилга, хот байгуулалтын сайдын буруу юу,  хөдөөд мянгат малчин туслах малчин авч ажиллуулах гэхэд “муусайн феодалуудын” малыг хариулахгүй долоон хүүхдийнхээ ачаар “сайхан л амьдарч байна” хэмээн хээв нэг хэвтэх сумын төвийн ажилгүй “өрхийн тэргүүн”, барилга дээр өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллахгүй бага байна гэж том дуугарах хотын “ажилгүй залуу” энэ бүгд хавтгайрсан халамжийн үр дүн үү? Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн сайдын алдаа юу, соёл урлагийг энтертаймент гээд “ойлгочихсон” Соёлын сайд, дэлхий даяар Орос-Украины дайны хор уршгийг хэрхэх талаар хэлэлцэж байхад энх тайвныг эрхэмлэгч хэмээн лоозогнох авч Үндсэн хуулиа зөрчин өөрийн нутаг дэвсгэрээр хөндлөн гулд оросын танкуудыг явуулж, Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тэмдэглэн өнгөрүүлж буйгаа сурталчлах хирнээ Курилын арлын эргэн тойронд болж буй цэргийн хамтарсан сургуулилтад оролцож буйг зөвтгөн зогсож буй Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд нарыг юу гэлтэй. Цааш үргэлжлүүлэх аваас мэргэжилтэн-сайд нарын алдаа-завхрал-дутагдал дуусашгүй. Аргаа бараад л ҮХ-даа болхи бүдүүлэг аргаар гар хүрч давхар дээлийн асуудлыг тавих вэ дээ.  Гэтэл асуудлын гол нь давхар дээлний тухайд МАН-ын удирдлага өөрсдийгөө улс төрийн тавцнаас зайлуулах бүх нөхцлийг бүрдүүлчихлээ. Үнэхээр 2024 оны сонгуулиар олонхи болж эрх барих гэсэн юм бол бүх хүчтэй лидерүүдээ засагтаа оруулаад чингэхдээ үнэхээр хэмнэх гэж байгаа бол  сайдын тоог 22 бус цоо шинэ засгийн бүтэц гаргаж ирэх ёстой  байсан юм биш үү?  Манай хүн ам, геополитик болон геоэдийн засгийн талаас дараах яамд байхад хангалттай. Үүнд:
1. Боловсрол, Шинжлэх ухаан, Инновацийн яам
2. Санхүү, Эдийн засгийн хөгжлийн яам
3. Хүнс, Хөдөө аж ахуй, Ногоон хөгжлийн яам
4. Хүн ам зүй, Хөдөлмөр эрхлэлтийн яам
5.  Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам
6.  Дэд бүтцийн яам (эрчим хүч, зам, тээвэр, барилга)
7. Эрүүл мэнд, Нийгмийн үйлчилгээний яам
8. Хууль зүй, Дотоод хэргийн  яам
9. Уул уурхай, Аж үйлдвэрийн яам
Харин Батлан хамгаалах болон Гадаад харилцааны асуудлыг Ерөнхийлөгчийн харьяанд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлд хариуцуулах хэрэгтэй. Нэг үгээр, сайд үгүй яамд байх. Учир нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, цэрэг зэвсгийн бодлогыг дипломат аргатай хослуулах жижиг үндэстний зовлонг хамтдаа үүрэх маш том хариуцлага ҮАБЗ-ийн бүрэн эрхт гишүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ногдох ёстой.
Дашрамд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэдэг бол танхимаар ажилладаг Засгийн газрын ажлын алба юм. Өөөрөөр хэлбэл, засгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангах. Гэтэл энэ үүргээ ч ойлгоогүй МАН-ын нэг шоучин нөхөр салбарын  сайд нарын хийх ажлыг шүүрч    сургуулийн захирлыг ажлаас халахаас эхлээд, хотын түгжрэлийн асуудлыг зохицуулна гэх бүх юманд “хошуу дүрж” эхэллээ. Тэнэглэл нь үүгээр зогссонгүй “Алсын хараа 2050” сургалтад бүх төрийн алба хаагчид хамрагдах тушаал гаргаж эс биелүүлбээс цалингаас 10 хувийн торгуультай гэх. Юун 2050 бэ? 2024 он хүртэл энэ ард түмэн чинь тэсэх болов уу? Энэ өвлийн цахилгаан, дулааны үнээ дийлэх үү? Нэлээдгүй нутгаар гантай байсан тул зуд турхан нүүрлэж хэдэн малаа барах юм биш үү? 400 сая жуулчин хүлээн авах, 50 саяар иргэнээ торгох, тамхины иш цуглуулж эко аймаг болох, нэг өдөрт 1.8 үндэсний чуулган болох  зэрэг  шоу үргэлжилсээр…
Дараагийн нийтлэлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн талаар бичнээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж