“Шүүр ажиллагаагаар 187 албан тушаалтныг чөлөөлсөн"

“Шүүр ажиллагаагаар 187 албан тушаалтныг чөлөөлсөн"

“Шүүр ажиллагаагаар 187 албан тушаалтныг чөлөөлсөн"

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Тэрбээр "3000 гаруй төрийн байгууллагаас мэдээлэл ирүүлэхээр байгаа.  Өнөөдрийн байдлаар  1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 183 байгууллага ямар нэгэн зөрчилгүй, 1163 байгууллага тодорхой зөрчил, асуудалтай байгаа талаар тайлан ирүүлсэн.

Одоогоор “Шүүр” ажиллагаагаар чөлөөлсөн албан тушаалтан 187, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчлийг арилгуулсан 172 байна гэдэг мэдээлэл ирсэн.

3834 зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээллээ хараахан ирүүлээгүй байна. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардах учраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээллээ дахин ирүүлэхээр ажиллаж байна.

“Шүүр” ажиллагаатай холбоотойгоор ард иргэд,  төрийн жинхэнэ албан хаагчдаас бодитой мэдээлэл өгч, хамтарч ажиллаж байгаа.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье.

“Шүүр” ажиллагаа хэн нэгнийг ажил албан тушаалаас нь чөлөөлөх гэхээсээ илүүтэй Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин тогтоомж бүх төвшиндөө бодитой хэрэгжиж чадаж байгаа юу гэдгийг гаргаж ирж байгаа. Монгол Улсын төрийг төлөөлж бүх шатанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хууль эрх зүйн орны талаарх ойлголт,  хуулийг хэрэгжүүлэх хандлага нь ямар төвшинд байгаа вэ харуулж байгаагаараа онцлог юм.  Мэдээллийг авч дуусаад хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс  иргэдээс ирүүлж байгаа мээдэлэл, төрийн албанаас ирүүлж байгаа мэдээллийн дараа шалгалтын ажил зохион байгуулна. Энэ хүрээнд илрэх зөрчил, албан тушаалтан, албан байгууллагад хариуцлага тооцох ажил хийгдэнэ" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2023-04-19 202.21.97.90

сөхийг өөрчлөнө шилэн болгоно гэнэ батбаясгалан туслах нь мөнхэрдэнэ нар чинь бадамжунайгийн үр удам шүүдээ авилгачид

Avatar

зочид 2023-04-19 202.21.97.90

үнэн шүү сүүлийн үед орцны сөх гэдэг шоронгоос гарсан новшнууд гэмт хэрэг хулгай хэл амаар дарамтлах гээд аймаар болж байна
сумьяабазар дага өөрчилж чадахуу

Avatar

зочид 2023-04-19 202.21.97.90

би жирийн багш хүн саяхан нутгийн танил хөгшин гэртээ урьлаа хоол цай хийж байна гээд БЗДүүргийн 6 хороо 18 р байр 7 давхарт гээд яваад очтол орцны үүдэнд сөх-ийн авгай гэнэ "тэр айл чинь эзгүй байгаа " гээд оруулдаггүй учраа хэлээд ядлаа 2 цаг орчим зогсоолоо гар хараад оруулахгүй байна гэж ойлголоо тэгээд буцлаа замдаа зайсанд садангийн айлаар орлоо орц нь кодтой бас камертай юм жижүүр суудаггүй болсон гэнэ ямар ч саад алга хороололд манай байр бас жижүүргүй гадна хаалга кодтой юмаа

Avatar

Зочин 2023-04-19 43.242.243.225

ЧАМАЙГ ӨӨРИЙГӨӨ,ЦУСТ ЯРГАЧИН ХУ НАМАА АВААД ЗАЙЛСАН БАЙХЫГ ЧИНЬХАРМААР БАЙНА. ТАНАЙ ШҮҮ МУУ ЮМ АА ДАА,ЧИ ШҮҮРДЭГДЭХГҮЙ БАЙХААР БОДОХОД

Avatar

Zochin 2023-04-19 103.26.195.65

chuluulehees gadna avliga avsan , idej uusan hurungiii ni huraa.Hori

Avatar

НЭГ Л ИХ ШУДАРГА, НЭГ Л ИХ ЗАЛУУСЫГ ДЭМЖДЭГ НАМ..... 2023-04-19 203.98.76.4

АРДЫН НАМЫХАН Ч СОНГУУЛЬ НЬ ОЙРТООД ЗАЛУУСЫГ ӨНДӨР, ДУНД АЛБАН ТУШААЛААР ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА ДАА….ТГЭЭД АРД ИРГЭДДЭЭ БОЛ НЭГ Л ИХ ШУДАРГА ЮМ ХИЙЖ ШОРОН ОРОН ЯРЬСАН, ХИЙЖ БҮТЭЭСНИЙГЭЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БОЛГООД Л….БАЛИАР БАШИР АРГАТАЙ НАМ ШҮҮҮ

Avatar

Зочин 2023-04-19 103.212.119.116

Худалч. А.Эрдэнэбаатар Японд элчингийн том даргаас ирэнгүүтээ хэдхэн сар болоод ангийн хам Н.Анхбаярын шууд дэмжлэгээр дахин Ерөнхий консулаар томилогдов. Татах уу, чадар уу….

Avatar

Зочин 2023-04-19 59.153.115.227

худлаа л байна даа. сайд солигдож ирэхдээ хэдийг халж хэдийг солив. өмнө ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг дэвшүүлэв үү. яаманд хичээгээд ажилласан хүмүүс ахлахаас цааш явдаггүй гацдаг. яагаад гэвэд даргын албан тушаал сайдынх. бас заавал яагаад төрийн нарийн, ахлах нябо солигддог вэ?

Avatar

Bolor 2023-04-19 150.129.142.20

Zuwshd

Avatar

Зочин 2023-04-19 66.181.179.166

Нөгөа коронагийн үед томилогдсон Цэнгэл дарга шүүрдүүлээгүй биз дээ? Хэдэн хөөрхий цэвэрлэгч л хохироо байхдаа

Avatar

зочин 2023-04-19 203.91.115.51

Тэр эдийн засаг хөгжлийн төрийн нарийн бичгийн дарга асан Ханджав Батжаргал гэгч том цүнх баригч том б**с долоогч НҮҮРСНИЙ их хэмжээний мөнгөөр Жаргалантын аманд өчнөөн ХАУС-барьж мөнгө угаасныг, Ривэр Гардэнд өчнөөн зуун саяар байр авсныг Амарбаясгалан сайдаа АТГ-т өгч шалуулаачээ. Энэ мэт авилгачид, концэссчид, нүүрсний мөнгө угаагчид, төрийн улсын мөнгөөр хүүхэнддэг лаларуудыг барьж шалгаачээ.

Avatar

Зочин 2023-04-19 192.82.92.42

Боловсролын яамны шуурдуулсэн том хогнууд ереендее сууж байна, гаргаж хаямаар юм!

Avatar

zochin 2023-04-19 66.181.186.40

нэг л их ажил хийгээд байгаа юм байх даа ИНЕГ-аар дүүрэн намын шахаанууд

Avatar

зочин 2023-04-19 122.201.22.63

Оюу толгойн ТУЗ-д оруулсан Ж. Тана олон сургууль төгсжээ. Боловсролтой бололтой Харин ямар мөнгөөр тийм олон сургуульд сурав. Ардын хүүхэд тэгэж сурдаг уу
Нэлээд жил ОЮУ ТОЛГОЙН ЭЗЭН Рио ТИО-д ажилласан байна.
Эндээс Монголын эрх ашгийг хамгаалах чадах хүн мөн үү гэсэн асуулт гарна.

Avatar

Зочин 2023-04-19 122.201.24.229

6000-187=? дүр эсгэлт….

Avatar

Гайхагч 2023-04-19 78.187.120.177

Хуулийн тестээр шалгах нь хэр бодит вэ. Төрийн албаны зөвлөл гэж мундаг газар ямар оролцоотой байсан байх вэ. Өчнөөн хууль, журам байгаа. Хэн шалгах үүрэгтэй вэ.

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-04-19 202.21.107.4

Хэдэн цэвэрлэгч..Бичээч…нарыг халчихаад сүржигнэх хэрэггүй ш дээ. ЗГ ын хэрэг эрхлэх газар Нэг л орлогчтой байвал болно шүү дээ.. Чадахгүй бол ХЭГ ын дарга ТА өөрөө халагдаач ээ… ЯАМ …Агентлагтай холбоотой асуудлаар өргөдөл өгөхөөр Өргөдөл өгөхөөр Харъяа газар луу нь явууллаа гэдэг … Тэд нар нь дуудаад манайхыг ТА матсан байна гээд ад үздэг шүү….. Эрүүл мэндийн яаманд …өргөдөл өгөхөд ..НББХ өргөдөл өгөхөд харъяа яам руу нь явууллаа гэдэг… Тэгээд ард бид матаач бо

Avatar

Зочин 2023-04-19 203.17.23.197

Хэдэн цэвэрлэгч, ядарсан ажилчид халчихаад жүжиг тавихаа боль

Avatar

Зочин 2023-04-19 64.119.20.165

за даа өөрсөдөд нь таалагдаагүй нөхдүүдээ л чөлөөлсөн биз угаасаа уламжлал биз дээ ямар нам нөхдүүд эрх барьж байна тэдний л дохио зангаар явж ирсэн биз дээ юун төр юун шүүр шодорго болох гээд ядчих юм даа эд нар

Avatar

,bv,.,.b,v,..,,.vb 2023-04-19 66.181.165.89

Хууль зөрчсөн албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад л байдгаараа байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж