Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Өдгөө "нүүрсний" эрүүгийн хэрэгт 50 гаруй хүнийг холбогдогчоор татаж цагдаагаас шалгаж буй. Эдгээр нэр холбогдсон хүмүүсээс дуулиантай саатуулагдсан, яллагдагчаар татагдсан зарим хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх асуудал олны анхаарлын төвд хэвээр байгаа. Өнөөдөр тус хэргийн шалгалтын талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгсөн.
Тодруулбал, одоогоор нүүрсний хэрэгт холбогдсон 107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байгаа. Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнд, хувьцаа, үл хөдлөх хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ, тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураасан болохыг мэдэгдэв.
Мөн С.Батдөлд холбогдох хэргийн шалгалтын ажил дуусч байгаа. Үргэлжлүүлэн хорих хугацааг сунгах эсэхийг ирэх сард мэдээлнэ гэсэн юм. С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.
С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2023.04.06/ прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нийт гурван удаа сунгаж шийдвэрлэсэн байдаг. Харин ирэх тавдугаар сарын 9-нд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхой болох аж.
С.БАТДӨЛИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАСАН НЬ ХЭРГИЙН ЭЭДРЭЭТЭЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд хүргүүлсэн байдаг. Улмаар үүнээс хойш нийт гурван удаа түүнийг саатуулах хугацааг хэргийн ээдрээтэй байдалтай холбоотойгоор сунгасан билээ.
Зочин 2023-04-19 202.126.90.88
Өөрөө холбоотой болоод л хадгалж бг. Гэмт хэрэг мөнөөс мөн .
Зочин 2023-04-19 202.126.90.88
Ийм их гараад баригдаад хадгалж бн уу, өөрөө идсэн үү бүгд л гэмт хэрэг гэм нүгэл шүүү.
МАН 2023-04-19 202.21.125.150
БАТДӨЛ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ТОМ АХЫНХАА МӨНГИЙГ Л ХАДГАЛЖ БАЙСАН Ш ДЭЭ….
Зочин 2023-04-19 66.181.168.199
хөөрхөн залуу санж, даанч хулгайч юм, болдог бол нэг үзчих юмсан
Сок2 2023-04-19 202.126.90.80
тэгээд үзээч дэ. юундаа шаргиад байгаа балай авгай вэ чи одоо яасан..
Зочин 2023-04-19 203.17.23.197
Шуналын туламнууд үхээд далд ороосой
УБТЗ монголыг сүйрүүлсэн 2023-04-19 192.82.89.176
Бүх үнэнээ хэлэх хэрэгтэй. Хүний өмнөөс хэрэг хүлээнэ гэж юу байхав дээ. Үүрэг даалгавар өгсөн дарга нараа бүгдийг илчил. Төмөр замын тээврээс болоод бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж ард түмний амьдрал сүйрч байна. Гол буруутан нь Халтар гэгч сайданцар болон түүний эхнэрийн үүсгэсэн сүлжээ, тэдний хувийн амбицаас болсон шүү.
Зочин 2023-04-19 192.82.87.117
Энэ залуугийн дарга авгай чинь АТГ-ын даргын эгч нь гээ биздээ, тэхээр бүх юм ойлгомжтой. Энэ муудаа бүгдий нь чихээд л ГҮЙЦЭЭ ш дээ !
Зочин 2023-04-19 192.82.72.57
Шалгах хооронд хугацаа өгч наана цаана нүхээ малтаад мөдхөн хэрэгсэхгүй болгоно