С.Зоригийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутган олон жилийн турш хорьсон. Гэхдээ тэдний холбогдсон хэргийг хүчингүй болгох саналыг мөрдөх байгууллагаас нийт таван удаа прокурорт гаргасан байна. Мөрдөх байгууллагаас эдгээр хүний хэргийг хүчингүй болгох үндэслэлдээ тэд хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн учир хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон талаар өнөөдөр /2023.04.19/ мэдээлсэн. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр, хэрэгт холбогдсон хүмүүсийг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн байна гэдэг нь тогтоогдоод буруутай хүмүүс нь шийтгүүлсэн. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хүмүүс хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон учир Улсын ерөнхий прокурор өөрт байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг эргэж хянаж үзэх хэрэгтэй. Шинээр ийм нөхцөл байдал илэрсэн учраас гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарахад мэдэгдээгүй, эрүүдэн шүүсэн нь хожим шүүхээр тогтоогдсон учир гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин мөрдөх саналаа хүргүүлсэн. Үүний дараагаар Дээд шүүх үзээд шинэ илэрсэн нөхцөл байдал мөн гэж үзэж өөрийн гаргасан тогтоолыг хүчингүй болгосон.
Шүүх өөрийнхөө шийдвэрийн алдааг засах үүрэгтэй. Үүний дагуу шинэ нөхцөл байдал тогтоогдож мөрдөн байцаалтын шат руу хэрэг буцсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт холбогдогчид гэм буруутай нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэдэг саналыг цагдаагаас прокурорт хүргүүлсэн. Үүний дагуу прокуророос эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Ингэснээр хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс хэрэгтэн биш жирийн иргэд боллоо гэж ойлгож болно гэжээ.
БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-04-19 202.131.244.210
Тэгвэл одоо энэ хүёр хүн их хохирсонынхоо төлбөрийг нэхэх болжээ эрүүдэн шүүсэн хоёр хүнийг хуулийн хамгийн дээд ял өгч хүний орчлонд амьдарах эрхийг нь үгүй хийсэн гэсэн ял тулгаж насаар нь Хурцыг хамсаатан болох 30 жилийн хорих ял өгөх хэрэгтэй. болж таарлаа. Хариуцлага алдсан шүүхийн тогтолцоог засгийн газар шийдэх хэрэгтэй юм.
Зочин 2023-04-19 103.9.90.100
үнэхээр сонин шүү. 20 жилийн өмнөх дүр төрх яах аргагүй л энэ хүүхний төрх мөн байсан. тэр харилцаж байсан мессэж, дуудлага. тэр бүгдийг нөхөж хийнэ гэж байхгүй. сонгууль дөхөхөөр л шоу хийх юм даа
Зочин 2023-04-19 202.9.46.105
Гурван шатны шүүхчид ийм хуудуутай шийдвэр гаргах гэж байнаа. Шүүгчид, гэрчүүд яамар хариуцлага хүлээх вэ?
Зочин 2023-04-19 103.10.23.189
5 жил г.янданд байлгасны нөхөн төлбөр их мөнгө байх ёстой. Төрөөс яаралтай Содномдаржаа Чимгээ 2-т гаргуулан өгөх хэрэгтэй. Мань мэтийн төлсөн татварын мөнгөнөөс л төлнө. Яах вэ, болж байна, иймэрхүү ядарсан гэмгүй явсан хүмүүст төлөхөд гар татах харамсах юм алга. Харин бидний төлсөн татварын мөнгөөр ажилдаа тэнцдэггүй, хулгайч ерөнхийлөгчдийн х.үүрний махыг чирнэ гэхээр ой гутна. Эхнээсээ аваад ТҮЦ ажиллуулж бизнес хийж үзээгүй амьтан Маршал тауны тэнд том барилга барьж эхэлсэн гэсэн.
Зочин 2023-04-19 103.10.23.189
Би ч гэсэн цалингаараа том барилгатай болчихмоор л бна ш тэй. Адилхан ш тэй. Би ч гэсэн Монголын улсын хилээр экспортлоод гаргасан нүүрснээс хувиа хүртмээр л бна ш тэй. Зарим нь 20,0 – 30,0 тэрбум ам доллараар хувааж аваад байшин барьж аваад идээд хэвтчихсэн. Нүүрс чинь өмнөх ерөнхийлөгчдийн хөрөнгө өмч биш биз дээ.
Зочин 2023-04-19 203.169.50.233
aldaa hiisen shuugch tgeed zuv zugeer teee
Зочин 2023-04-19 103.10.23.189
Та, бас нэг Ганц үнэнийг бичжээ.
зочин 2023-04-19 192.82.77.224
Манын хамгийн их айж явдаг зүйл нь Зоригийн хэргийн захиалагч илрэх бий гэдэг явдал. энэ намын удирдлагууд багабандиас эхлээд оюунэрдэнэ хүртэл шөнө хар дарж ИЛЭРЛЭЭ, ЯАНАА гэж хар хөлс нь цувж хашгирч сэрдэг ч байж магадгүй. 7 жил дараалан төр барихдаа улс орны хөгжил, ард түмний амьдралыг дээшлүүлэх юу ч хийгээгүй, хэзээ ч хийж чадахгүй болохоороо 2024 онд ялагдвал Зоригийн хэргийн захиалагч илэрчих вий гэж айх айдас энэ хуулийн сайдад ч маш их байгаа нь үйлдлээс нь харагдаж байна хөөрхий
Zochin 2023-04-19 66.181.161.214
NYN BAKTER NYN DOOJ iin torson dvv.
Зочин 2023-04-19 202.179.25.86
Төөрсөн дүү нь гэвэл зөв байх
Зочин 2023-04-19 202.9.46.195
хэн нэгний захиалга, даалгавараар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруу шүүж хэлмэгдүүлсэн хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой вэ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2023-04-19 134.238.228.231
bayar hurgie, mongol ulsad helmegdel hezee ch b** tohioldoosoi
Зочин 2023-04-19 192.82.85.157
Хэрэгийг илэрүүлсэн хүнд шагнах 500 н сая төгрөгийг хэн хэн хувааж авсан бэ сайд аа
Зочин 2023-04-19 202.179.25.86
Наад цагаадсан хүмүүстээ 10 хувийн татвар аваад хувааж өг.Нямка ахыг мартаж болохгүй хувь өгөөрэй таануус
Зочин 2023-04-19 66.181.187.210
Гурвын гурван шатны шүүхээр нотлогдсон хэрэг цагаадана гэхээр шүүхэд итгэх итгэл байхгүй болжээ цагаатгуулах гэж хамгийн их чичирсэн хүмүүс нь. Нямдорж, Нямбаатар нар яагаад!!!
Зочин 2023-04-19 64.119.17.145
alaagui uchraas
од 2023-04-19 202.21.117.178
эхнээсээ л нэг үнэмшил багатай, жүжиг маягийн санагдаад байсан юм
Зочин 2023-04-19 43.242.243.86
унэхээр л хэрэг биш болсон бол мордогч прокурор
шуугч нар яагаад тэднийг ялласан бэ энд л
тэд тодорхой хариу огмоор юм яагаад тэд
чимээгуй бна