"Шүүх өөрийнхөө шийдвэрийн алдааг засах үүрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

"Шүүх өөрийнхөө шийдвэрийн алдааг засах үүрэгтэй"

"Шүүх өөрийнхөө шийдвэрийн алдааг засах үүрэгтэй"

С.Зоригийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутган олон жилийн турш хорьсон. Гэхдээ тэдний холбогдсон хэргийг хүчингүй болгох саналыг мөрдөх байгууллагаас нийт таван удаа прокурорт гаргасан байна. Мөрдөх байгууллагаас эдгээр хүний хэргийг хүчингүй болгох үндэслэлдээ тэд хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн учир хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон талаар өнөөдөр /2023.04.19/ мэдээлсэн. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр, хэрэгт холбогдсон хүмүүсийг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн байна гэдэг нь тогтоогдоод буруутай хүмүүс нь шийтгүүлсэн. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хүмүүс хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон учир Улсын ерөнхий прокурор өөрт байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг эргэж хянаж үзэх хэрэгтэй. Шинээр ийм нөхцөл байдал илэрсэн учраас гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарахад мэдэгдээгүй, эрүүдэн шүүсэн нь хожим шүүхээр тогтоогдсон учир гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин мөрдөх саналаа хүргүүлсэн. Үүний дараагаар Дээд шүүх үзээд шинэ илэрсэн нөхцөл байдал мөн гэж үзэж өөрийн гаргасан тогтоолыг хүчингүй болгосон.

Шүүх өөрийнхөө шийдвэрийн алдааг засах үүрэгтэй. Үүний дагуу шинэ нөхцөл байдал тогтоогдож мөрдөн байцаалтын шат руу хэрэг буцсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт холбогдогчид гэм буруутай нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэдэг саналыг цагдаагаас прокурорт хүргүүлсэн. Үүний дагуу прокуророос эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Ингэснээр хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс хэрэгтэн биш жирийн иргэд боллоо гэж ойлгож болно гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж