Ж.Тана: Монголчуудын төлөө маш хариуцлагатайгаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Ж.Тана: Монголчуудын төлөө маш хариуцлагатайгаар ажиллана

Ж.Тана: Монголчуудын төлөө маш хариуцлагатайгаар ажиллана

НЭМЭЛТ:

-Засгийн газрын урилгаар "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байгаадаа баяртай байна. Монгол иргэдийнхээ төлөө маш хариуцлагатайгаар ажиллана гэдэгтэй итгэлтэй байна. Хариуцлагаа маш их ухамсарлаж байна. Миний хувьд өмнө нь "Оюутолгой" ХХК-нд ажиллаж байсан туршлагатай. Мөн "Маккинзи" зөвлөх үйлчилгээний компанид уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан. Нарийн асуудлыг ажилдаа орсоны дараа нухацтай ярих нь зүйтэй болов уу.

Ж.ТАНАНГ "ОЮУТОЛГОЙ"-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутолгой"  ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Тананг томилжээ. "Оюу толгой" ХХК"-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн бөгөөд түүний оронд Ж.Тананг томилж байгаа аж. Тэрбээр Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ц.Жамбалдоржийн охин юм байна.

Тэрбээр дэлхийн номер нэг Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Монголын анхны төгсөгч бөгөөд Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн.

Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх "Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан юм. Үүний дараагаар Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын "Оюу Толгой" компанид ажиллаж байжээ. Мөн дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээний компанийн нэг болох "Маккинзи" компанид зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж