10 хүртэлх сая төгрөгийн 4 азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

10 хүртэлх сая төгрөгийн 4 азтан тодорлоо

10 хүртэлх сая төгрөгийн 4 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр /2023.04.19/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2023 оны гуравдугаар  сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

НӨАТ-ын баримттай холбоотой Сангийн сайд Б.Жавхлан, “НӨАТ-ын сугалааны системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ гэсэн юм.

Сугалааны дугаар: 59304680

Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах мөнгөн дүн өөр өөр байх юм.

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ 35,647
  • 4 орон таарсан /40,000-100,000төгрөг/ 3584
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ 350
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ 42
  • 7 орон таарсан /500,000-10 сая төгрөг/ 4
  • 8 орон таарсан /супер азтан/ 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж