Нүүрсний хэргээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулан, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Монголдоо иржээ. Гурав хоногийн өмнө БНСУ-аас ирсэн юм байна.
Тэрбээр өнөөдөр /2023.04.19/ АТГ-т очиж, тайлбар мэдүүлэг өгсөн байна. Энэ тухайгаа “УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.
Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан тайлбар хийв.
АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл ангиар буруутган шалгаж байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ