Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.04.18/ фронтын шугамд тулалдаж буй цэргүүдтэй уулзлаа. Тэрбээр сүүлийн үед ширүүн тулаан ид өрнөж буй Авдийвка хотод айлчилсан. Бичлэгээс харахад тэр хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөлгүйгээр цэргүүдтэй уулзаж байв.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин ч бас өмнөх өдөр нь Украины эзлэгдсэн бүс нутгуудаар айлчилжээ. Путины айлчлал Киев сөрөг довтолгоо хийж магадгүй гэх болгоомжлолтой холбоотой. Херсон болон Луганск муж дахь командлагчдаас цаг үеийн мэдээллийг тэр сонссон. Айлчлалыг өндөр нууцлал дор зохион байгуулсны эцэст нэг өдрийн дараа Кремлиэс албан ёсны мэдэгдэл хийжээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Украин дахь Оросын командлагч Валерий Герасимов нарын хэн нь ч Путиныг дагалдаж яваагүй.
Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу Москвад ирэх үетэй энэ айлчлал давхацжээ.
Зеленскийн зөвлөх Михайло Подоляк ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг хоморголон хөнөөгчийн тусгай аялал гэж нэрлэжээ. Мөн “Путин өөрийнхөө минионуудын үйлдсэн гэмт хэргийг эцсийн удаа таашаахаар эзлэгдсэн бүс нутгуудаар явсан” гэж хэлэв.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ