Терракота дайчны хурууг хугалсан эрэгтэй буруугаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Терракота дайчны хурууг хугалсан эрэгтэй буруугаа хүлээв

Терракота дайчны хурууг хугалсан эрэгтэй буруугаа хүлээв

Хятад улсаас 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Филадельфи дахь Франклин институтэд зээлж өгсөн 4.9 сая ам.доллараар үнэлэгдэх Терракота дайчин баримлын эрхий хурууг хугалсан эрэгтэй буруугаа хүлээжээ. Пенсильванийн шүүхэд Даваа гаригт Делавэр муж улсын  иргэн 29 настай Майкл Рохана археологийн нөөцийг наймаалсан гэх хэрэгт буруугаа хүлээсэн байна. Холбооны хуулийн дагуу энэ төрлийн хэрэгт нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих эсвэл мөнгөн торгууль ногдуулдаг.

Түүнийг 2018 онд баривчилсны дараа нийтдээ 30 жил шоронд хорих ял сонсох хэмжээний илүү олон хэрэгт буруутгаж байсан юм. Тодруулбал, хулгай, соёлын өвийн объектыг музейгээс нуух, хулгайлагдсан эд хөрөнгийг улс хооронд тээвэрлэсэн зэрэг хэргүүдэд буруутгаж байв. Дараа жилийнх нь шүүх хурал дээр прокурорууд Роханаг Холбооны урлагийн хулгайн хуулийн дагуу буруутгасан. Энэ хуулийн дагуу хулгайлагдсан эд зүйл нь 100-аас доошгүй жилийн настай,  5000 дээш эсвэл 100 мянгаас доошгүй ам.долларын үнийн босгыг давсан тохиолдолд тухайн иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцдог аж.

Уг хуулийн заалтаар шийтгэгдвэл тэрбээр 10 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял сонсохоос гадна өндөр торгуульд унах байв. 

Өмгөөлөгчид нь түүнийг ашиг олохын тулд биш эвдэлж сүйтгэх зорилгоор уг хэргийг үйлдсэн гэдгээр өмгөөлж, уг хуулийн заалтаар буруутгахыг эсэргүүцсэн байна. Түүнчлэн Роханагийн ялыг хөнгөлсөн өөр нэг хүчин зүйл нь Терракота дайчин баримлын эрхий хурууны бодит үнэлгээ байсан. Урлаг судлаачид баримлын эрхий хурууг 150 мянган ам.доллараар үнэлсэн прокуроруудтай санал нэгдээгүйгээс шүүгчид хэрхэхээ мэдэхээ больжээ. Энэ үед өмгөөлөгчид нь морин цэрэг гэгддэг Терракота дайчдын хөшөөг анх хэсэг хэсгээр нь олоод археологчид угсарч үзмэр болгосон учраас сүүлд эрхий хурууг хугалсан хэрэг нь чухал биш болсон аж. Эцэст нь баримлын эрхий хурууг 500 ам.доллараар үнэлэхэд өмгөөлөгчид, прокурорууд санал нэгджээ.

Хэрэг гарах үед Рохана согтуу байсан бөгөөд музейд зохиогдсон үдэшлэгийн үеэр хаалттай хэсэг рүү нууцаар орж, барималтай сельфи хийж байгаад хурууг нь хугалчихсан нь хяналтын камерын бичлэгээр нотлогдсон аж. Дараа нь тэрбээр хугалсан хуруугаа гэртээ авч харьсан байв.

Энэ хэрэг Хятад улсад ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, албаныхан түүнийг хүндээр шийтгэхийг шаардаж байв.

Терракотта дайчдын хөшөөг   1974 онд Шэньси мужийн Шиань хотоос Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуангийн булшнаас олжээ. 

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж