Б.Энх-Оргил дэлхийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр Бангкокийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Б.Энх-Оргил дэлхийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр Бангкокийг зорилоо

Б.Энх-Оргил дэлхийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр Бангкокийг зорилоо

"ROAD TO ONE MONGOLIA" шоуны ялагч, “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил энэ сарын 21-ны өдөр Тайланд улсын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд "ONE Championship"-ын анхны тулаанаа "ONE Lumpinee-13" эвентэд хийхээр өчигдөр Бангкок хотод очиж, бэлтгэлээ эхлүүллээ. "ONE Lumpinee-13" эвентийн үеэр 10 муай-тай /Тайланд бокс/, хоёр холимог нийт 12 тулаан болох юм. Тус тэмцээнд Тайланд, ОХУ, Бразил, Mонгол, Хятад, Турк, Mалайз, Филиппин зэрэг орны тамирчид тулалдана.

Манай Б.Энх-Оргил "ONE WARRIOR SERIES PHILIPPINES"-ий ялагч Адонис Севилленотой тулалдах бөгөөд 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд долоон ялалт, хоёр ялагдалтай бол түүний өрсөлдөгч 29 настай Адонис Севиллено  сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд хоёр ялалт, гурван ялагдал хүлээж байжээ.

Mонголд энэхүү тулааныг Premier Sports Network 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 20:30 цагаас шууд дамжуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж