Хятадын нийслэл Бээжин хотын Чанфэн эмнэлэгт өчигдөр /2023.04.18/ орой гал гарснаар 21 хүн амь үрэгдэж, олон арван хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар төрийн мэдээллийн "CGTN" агентлаг мэдээлжээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт эмнэлгийн барилгаас хар утаас суунаглаж, хүмүүс цагаан хэрэглэлээр олс хийн цонхоор унжуулан галаас зугтаж байгаа нь харагдсан байна.
Гал Чанфэн эмнэлгийн зүүн жигүүрийн хэвтэн эмчлүүлэх тасагт гарсан бөгөөд тэндээс 71 хүнийг аварч гаргажээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Түүнчлэн галын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн хэд нь өвчтөн, хэд нь эмч, ажилтан байсан болон хэдэн хүн гэмтсэн нь ч тодорхойгүй байна.
Галын улмаас эмнэлгийн барилга бараг бүхэлдээ гэрэл, цахилгаангүй болсон бөгөөд аврагчид гар чийдэнгийн гэрэлд ажиллаж байгаа нь бичлэгт харагджээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ