Шүүх хуралдаан үргэлжилж байна
Шүүх хуралдаан 14.00 цаг хүртэл завсарлав.
Үдээс хойших хуралдаан эхэллээ.
Яллагдагч Б.Шинэбаатар нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Мөнхбат нартай бүлэглэн “Энержи Ресурс” компанийн 2013 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 645 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь маргааш нь хүлээн авч Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлаар хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй, эдийн засгийн тооцоололгүй, Засгийн газрын гишүүдээс санал авалгүйгээр нүүрсний экспортыг дэмжих талаар санал авах зарим арга хэмжээний тухай танилцуулга хийж хэлэлцүүлсэн. Тус хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын гишүүд экспорт гаргасан ч ашиг олохгүй, эрсдэлийг тодорхойлж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь "өнөөдөр шийддэгээрээ шийднэ, явцын дунд ярь" гэж албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар шийдвэрлэж Тавантолгой Гашуунсухайт чиглэлд Говийн зам компанийн барьсан авто зам "Энержи Ресурс" компанийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчит худалдан авч “Эрдэнэс-Монгол” ХК-д шилжүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Б.Шинэбаатар нь “Бэрэн групп” компанид зээл олгож, давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн зээлийн гэрээ байгуулж, долоо удаагийн санхүүжилтээр 22.6 сая ам.долларыг олгосон.
Хөгжлийн банкны шүүх хурал гурав дах өдрөө үргэлжилж байна
Шүүгдэгч нарын хэргийн материалыг танилцуулж байна.
1. Яллагдагч Б.Чойжилжалбуу Монгол Улсын хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив пасив хөрөнгийн удирдлагын газар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Батбаяр Актив пасив хөрөнгийн нөөц зохицуулалтын газрын захирал н.Амгалан, тус газрын ахлах мэргэжилтэн н.Хүчитбаатар нартай үйлдлээр санаатай нэгдэж, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал эрхтэй буюу Банкны тухай хуулийн 6.1 дэх хэсгийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг зөвхөн өөрийн зээлдэгчийн хүрээнд аж ахуй нэгж байгууллага болон гадаадын харъяатын иргэн үйлчлүүлэх эрхтэй Чингис хаан банкинд Хөгжлийн банкнаас 25 тэрбумын хадгаламжийг байршуулах зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1 зүйлийн 7.5 дахь хэсгийн хариуцлагатай байх 7.1.2, 21.6.9, Банкны тухай хуулийн 6.1.1 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны А 269 дугаарын тушаалаар батлагдсан мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмын 2.1.1, 3.1, 4.1, 4.4.2, 4.4.3 Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А 702 дугаар тушаалын 2.12-т заасныг тус тус зөрчиж 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Хөгжлийн банкинд Актив пасив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Хүчитбаатар нар нь цахим хаягаас Капитрон, Чингис хаан, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Улаанбаатар хотын банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк руу мөнгөн хадгаламжийн хүүгийн санал авах тухай мэйл хүргүүлж, мөн Чингис хаан банк, Кредит банкнаас мөнгөн хадгаламж байршуулах хүүгийн санал ирүүлсэн боловч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Чингис хаан банкинд 25 тэрбумыг 365 хоногийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй байршуулах тухай, мөнгөн хадгаламж байргуулах татан төвлөрүүлэх Актив пасив хөрөнгийн удирдлагын захирлын шийдвэрийн хуудсыг боловсруулж тус шийдвэрийн хуудсыг тус газрын нөөцийн удирдлагын захирал н.Амгалан хянаж баталгаажуулан Актив пасив хөрөнгийн удирдлагын захирал Б.Чойжилжалбуу шийдвэрлэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Батбаяр, Б.Чойжилжалбуу нар нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Чингис хаан банкинд мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хууль бусаар байгуулж, 25 тэрбумыг тус банкинд байршуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан.
Яллагдагч Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд Актив-пассив хөрөнгийн удирдлагын захирлаар ажиллаж байхдаа, “Монгол драйв милк" компанийн хэрэгжүүлэх "Монгол хуурай сүү" төсөлд зориулж 29 сая 200 мянга хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн. Тус төсөл нь шаардлага хангаагүй, компани үүсгэн байгуулагдаад удаагүй, улмаар үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан. Мөн Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг хангаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй.
"Монгол драйв милк" компанийн үүсгэн байгуулагчдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн Банканд 36,111,864,763 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан.
2.Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хорооны гүйцэтгэх захирал н.Батбаяр, гишүүд Энхбат, Дөлгөөн, Сувд-Эрдэнэ, Дэлгэрсайхан, Будхүү, Ренчиндорж нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж төслийн өргөтгөл шинэчлэл хийж хэрэгжүүлэх барилгын зураг төслийг иж бүрэн боловсруулж зураг төсвийг магадлан хянуулаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй Инжир ХХК-д зээл олгох олгох зорилгоо Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.5, 10.1.3, 10.1.5, 10.1.6, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын 2017 оны 27 дугаартай батлагдсан Хөгжлийн банкны зээлийн бодлогын 2.1.5, 2.1.6, 4.4.1, Хөглийн банкны гүйцэтгэх захирлын 2012 А6Б, дугаартай батлагдсан зээлийн үйл ажиллгааны 5.7 –д заасныг зөрчиж зээлийн удирдлагын хорооны 2017 оны арванхоёрдугаар сарын 6,20-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.3, 10.1.5, 10.1.6-т заасан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны долдугаар сарын 23-ны өдрийн зээлийн журмын шаардлагыг хангаагүй буюу “Инжир” ХХК-ийн төсөлд зориулж Хөгжлийн банкнаас нэг сая 790 мянган ам.долларын зээлийг нөхцөлд зааж олгохыг дэмжиж, 2017 оны арванхоёрдугаар сад тус компанид нэг сая 790 мянган ам.долларын зээл олгох гэрээг байгуулснаар Хөгжлийн банкинд 4 тэрбум 334 сая, 330 мянган төгрөгийн хохирол учруулсан.
Б.Будхүү нь Хөгжлийн Банкны хууль зүйн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа "Монгол эм импекс концерн" компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн Банканд нийт 39,108,923,825 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон.
"Ганхүдэр орд" компанид санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлж, 3.5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгож, тус компанид давуу байдал бий болгосон. Хөгжлийн Банканд 5,043,431,600 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон яллагдагчдын хэргийн материалыг уншиж, танилцуулж байна.
“хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан
Лхагвасүрэнгийн Аззаяа
Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
Базархүүгийн Даажамба
Жамцын Ганхуяг
Норслойн Сүхболд
Цэндийн Баярсайхан
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан
Цэвээндээгийн Билгүүн
Дашжамцын Уянга
Түмэн-Өлзийн Оюунчимэг
Баасанхөхийн Чинзориг
Тэлэнгэдийн Мөнхтулга
Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
Сайнбаярын Батзориг
Авирмэдийн Хүчитбаатар
Ганбаатарын Гантогтох
Балганы Батбаяр
Чулуунбатын Энхбат
Чогсомын Мөнхбаяр
Даваагийн Цогтбаатар
Батлутын Будхүү
Лхачины Мягмаржав
Дашзэвгийн Дэлгэрсайхан
Дүгэрсүрэнгийн Бат-Очир
Жамсрангийн Үхэртар
Бадамын Махбал
Жигжидийн Оюунчимэг
Сандагийн Магнайсүрэн
Мягмарсүрэнгийн Баярмагнай
Бэгзсүрэнгийн Шинэбаатар
Баттулгын Амгалан
Отгонбатын Батбаатар
Чулуунцэрэнгийн Отгочулуу
Чулуунбатын Нэргүй
Мягмарсүрэнгийн Баянмөнх
Бадрахын Найдалаа
Бядраны Лхагвасүрэн
Рагчаагийн Батбаяр
Магсарын Золжаргал
Гантөмөрийн Дашзэвгэ
Ганбатын Одонтуул
Баасандоржийн Батзаяа
Нанзадын Баярчимэг
Хассуурийн Ганхуяг
Огнонгийн Хуягцогт
Батхуягийн Цолмон
Далрайн Даваасамбуу
Ганибалын Амартүвшин
Нанжидын Мөнхбат
Норовын Алтанхуяг
Нямжавын Батбаяр
“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
Баяраагийн Чойжилжалбуу
Энхнасангийн Эрдэнэ
Хүрэлсайханы Баттулга
“мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан
Должидын Батбаяр
Гомбын Цолмон
“гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
Бэгзжавын Цэрэндаваа
Цэрэндоржийн Цэвэгмэд
Мөнхтөрийн Цэлмэг
Баярын Баттөр
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
Цэрэндаваагийн Баатарбилэг
Бат-Очирын Батбаатар
Чулуундоржийн Өлзий
Лацайн Ням-Очир
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
Шүхэртийн Бүтэд
Гочоосүрэнгийн Санжмятав
Гэндэнпилийн Батдорж
Гонгорын Галсанням
Пүрэвийн Мягмардорж
Цогтжаргалын Ууганбаяр
Энхболдын Эрдэнэбилэг
Хадбаасангийн Бат-Эрдэнэ
“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан
Төмөрбаатарын Болдмаа
“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
Бэрэнбаралын Мөнхтөр
“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
Гочоосүрэнгийн Байгалмаа
“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан
Цогбаатарын Содхүү
Ядмаагийн Батцэцэг
“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
Оргойн Баяр
“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан
Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
/2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК
“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан
/2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,
/4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;
“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан
/4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 08:30 цагт эхэлж, Улсын яллагч нар яллах дүгнэлт уншиж сонсгосноор гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдрийн /2023.04.18/ хуралдаанаар таван багц асуудал шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн танилцууллаа. Хурал маргааш дахин ажлын найман цаг үргэлжлэх аж. Энэ үеэр даргалагч шүүгч Ж.Болдбаатар:
- Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх
- Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах боломжтой.
- Хэргийг тусгаарлах талаар хүсэлтүүд ирж байгаа. Тэднийг хүлээн авах боломжгүй.
- Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэж хүсэлт гаргасан, үүнийг боломжгүй гэж үзсэн.
- Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх зэрэг таван шийдвэр гарсан талаар мэдээллээ.
Холбоотой мэдээ