Ньюс хөтөч: Прокурорын газраас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Прокурорын газраас мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Прокурорын газраас мэдээлэл хийнэ

NEWS агентлаг өнөөдөр /2023.07.19/ болох үйл явдлуудыг онцолж байна. 


08:00 цагт:

  • Хөгжлийн банкны хэрэгт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

09:00 цагт:

  • “Чингис хаан”-ы музейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл, архивын баримтын цуглуулга” сэдэвт зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
  • НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулна. Иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний болон захиргааны, эрүүгийн болон гэр бүл, гэрээний эрх зүйгээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Иргэдэд үйлчлэх утас: 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804.

10:00 цагт:

  • АТГ-д Түлэнхийн эмнэлгийн С блокны газар дээр хууль бусаар барьсан 12 давхар орон сууцыг битүүмжилж, борлуулалтыг зогсоох, Геронтлогийн төв эмнэлгийн барилгыг царцаасан "Арево энтернэйшнил"-д орсон 21.5 тэрбум төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар гомдол гаргана.

11:00 цагт:

  • УЕПГ-ын дэргэдэх Сургалт-судалгааны хүрээлэнд Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлыг танилцуулна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар мэдээлнэ. Утас: 9290-0007.
  • ШУА-д Эрдэмтдийн үг цуврал лекцээр “Шинэ эдийн засаг” сэдвээр доктор, академич Б.Батхишиг илтгэл тавина.

12:00 цагт:

  • Захиргааны хэргийн шүүхэд Хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээгүйжүүлэлтийн эмч О.Энхмаа нь хууль зөрчиж барьсан 16 давхар орон сууцыг зогсоож, Улсын комиссыг түтгэлзүүлсэн талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.

16:00 цагт:

  • Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Япон сан болон Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн”-гийн нээлт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж