Гадна талбайдаа хэсэгчлэн блок, хавтан хураагаад удсан байдалтай харагдана. Хамгаалалтын ажилтан нь "Барилгын ажил түр зогссон. Дотогш хүн нэвтрүүлэх боломжгүй" гэдэг хариултыг өгөв. Энэ бол Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд баригдаж буй Үндэсний номын сангийн шинэ барилга.
Энэ номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор 2022 онд үүдээ нээх ёстой байв. Гэвч нээлтээ хийх дөхсөн барилгын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй. Албаныхны мэдээлснээр, 11 давхар, 9948.2 ам метр талбай бүхий шинэ байр 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа Үндэсний төв номын сангийн шинэ барилгын асуудлыг сурвалжиллаа.
ШИНЭ НОМЫН САНГ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, цаашлаад хүүхдүүдийн хооронд өвийн асуудал үүссэнээс болж, ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болжээ.
Улмаар 2023 оны гуравдугаар сард дахин тендер сонгон шалгаруулалт зарлаж, одоогийн байдлаар гурван барилгын компани оролцож байгаа аж.
Тендер сонгон шалгаруулалт амжилттай болбол тавдугаар сарын эхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үндэсний төв номын сангийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа ч анх төсөвт тусгахдаа дотоод интерьер зураггүй хийсэн байна. Тиймээс интерьер дизайны зураг төслийг "Сая санаа" ХХК хийж гүйцэтгэж дуусчээ. Улмаар интерьер дизайн, дотоод засал чимэглэлийн ажилд шаардагдах зардал 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2023 оны улсын төсөвт тусгасан байна.
ШИНЭ НОМЫН САНГИЙН БАРИЛГА 19.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ
Барилгын асуудлаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Үндэсний номын сангийн шинэ барилгыг 2014 онд эхэлж, нийт ес дэх жилдээ үргэлжилж байна. Нийт 19.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шалтгаалж, барилгын ажил хэд хэдэн удаа саатсан байдаг. Сүүлд 2021 он хүртэл барилгын ажил боломжийн явцтай үргэлжилсэн. Гэвч харамсалтайгаар гүйцэтгэгч компанийн эзэн нас барж, барилга угсралтын ажил 2022 онд бүрэн зогссон.
Соёлын яам, Барилгын хөгжлийн төв, зураг төслийн зохиогч байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, энэ барилгын үлдсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн хувь, цаашдаа хийж хэрэгжүүлэх ажлын бодит хэмжээг тодорхой болгосон. Үүний дагуу мэргэшсэн төсөвчнөөр төсвөө хийлгэсэн. Төсвийн хүрээнд Барилгын хөгжлийн төвийн Улсын экспертизээр төсвөө хянуулсан. Ингэснээр интерьер дизайны ажилд 2023 оны улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг, өмнө хийгээгүй үлдсэн ажлын хоёр тэрбум төгрөг, үнийн өсөлтийг тооцоолсон 367 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг тусгасан" гэв.
Шинэ номын сангийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд шугам сүлжээний ажлыг бүрэн холбожээ. Одоо дотор заслын ажил, агаар сэлгэлт, гадна фасадны ажил, төрөлжсөн 16 танхимын интерьер дизайныг нь бүрэн дуусгах ажил үлдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.
ХУУЧИН НОМЫН САНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗАРДЛЫГ 2024 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАНА
Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ. Төсвийг нь 2024 оны улсын төсөвт тусгахаар төлөвлөсөн байна.
Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.
Соёлын салбарт 2023 онд улсын төсвийн 1.3 хувийг зарцуулж буй. Нийт 143 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ. Дийлэнх нь эхэлсэн хөрөнгө оруулалтаа дуусгахад чиглэсэн гэдгийг салбарын сайд нь онцолсон байдаг.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Хавар 2023-04-19 66.181.161.39
МАН н бөгсчид дийлдэхээ ч байлаа яанаа ман аа ингэж сонгуульд ялж ард түмнээ доромжилж байх гэж дээ за ард түмэн ч бас ийм намаа дахин дахин слнгож доромжлуулаад хохино доо хохино болиж хаширдаг ард түмэн одоо дахиал сонгоно ш дээ тэгэхээр нь дахиал ам нь асуугаад хохино болиж гээд бах таваа хангаж байхаас
Иргэн 2023-04-19 66.181.188.253
Соёлын Яам гэж сүйтгэж бусниулахаас өөр юм мэдэхгүй хогийн яам! Чадваргүй гахайнуудаар дүүрсэн. Тэр төмсчин авгайгаа хөөж явуул. Ашиглалтанд ордоггүй номын сан.
Зочин 2023-04-19 66.181.160.59
уг нь номын сан байх л ёстой зүйл гэхдээ цагаа олоогүй ажил гэж харж байна тэрний оронд өрхийн эмнэлэг цэцэрлэг гээд барьчихсан бол арай том ажил байх байсан юм шүү
ZOCHIN 2023-04-19 92.88.171.108
Mongol ulsdaa Ulaanbaatar xotdoo tsoriin gants orchin tsagiin nomiin san bidend mash ix xeregtei baina daa
Ene exluulsen bairilgaa xurdan duusgaj boloxgui l baigaa yum baix daa
Хавар 2023-04-19 64.119.23.137
Наад төв номийн сангийн чинь барь гэж Кувейтээс 10 гаран сая доллар өгсөн анх тэр мөнгөөр барих гэж наана чинь газрын зөвшөөрөл өгсөн тэр их мөнгө хаачиваа бас аваад кармаалчихсан уу.ёо ёо яанаа энэ төр засгийг хүмүүсийг бүгд нь ор мөргүй хөөж явуулдаа ард түмэн минь тэгээд шал өөр хүмүүсийг нэг сонгож үзье тэгэх үү
Зочин 2023-04-19 202.9.46.209
Барилгын гүйцэтгэгч нь Акмихолдинг гэнэ үү, арай Акимийн компани биш биз дээ? Адилхан нэртэй юм.
Зочин 2023-04-19 202.55.188.103
биш2 Нэрийг нь бичээд яахав Ковидоор өөд болсон хүн бгаамаа
Зочин 2023-04-19 192.82.81.60
Энэ барилга нь шинэ номын сангийн барилга юм уу ь эсвэл Номын сангийн шинэ барилга юм уу . Бас хуучин номын сангийн барилгыг засах тухай бичсэн байх юм Хуучин номын сангийн барилга нь хаана байдаг юм вэ .
Ерөнхийдөө " Номын сангийн шинэ барилга" номын сангийн хуучин барилга "" – ийн тухай бичээд байгаа юм шиг ойлгогдож байна.
Ингэж Монгол хэлээр зөв бичиж чаддаггүй , хүнийг дэлхий даяар тархадаг нийтийн мэдээлэлийн байгууллагад байх орон зайгүй баймаар юм даа
ном 2023-04-19 203.169.48.150
Зөв бич
Зочин 2023-04-19 202.9.47.49
Тендэр зарласан, шалгаруулсан, хийсэн, одоо хариуцаж байгаа төрийн албаынхныг цааззлахсан
Зочин 2023-04-19 43.228.129.131
Гутлын хэлбэр дүрс гаргаж байгаа нь энэ юм уу, доромжилж байгаа ч юм шиг
Зочин 2023-04-19 43.228.129.131
Асар их хөрөнгө мөнгө зарлагдсан байдаг, хийсэн юм нь үнэхээр хөгийн харагдаж байна, барилгын архитектур дизайны талаасаа авах юм үнэндээ алга
Зочин 2023-04-19 192.82.76.16
Интерьерийн зургийг нь Сая санаа ххк 3.5 тэрбумаар зурсан юм уу!!!!!!!????? Үнэн үү!!! Манай компани 250 саяар зурая гэж байсын энийг АТГ шалгуулмаар юм бна да энэ хэний Компани вэ!!!!
Зочин 2023-04-19 66.181.160.89
Нэг хүн нас барахад төрийн ажил зогсдог хаанахын ёс вэ??
зочин 2023-04-19 192.82.89.1
Ренчен гуайн хөшөөтэй хуучин байрны суурин дээр нь шинэ барилгыг нь хурдан барьчихгүй.
Ядаж байрлал сайтай. Сталингийн ном сан гэдэг байсан санагдаж байна. Их хуучны барилга шд.
Зочин Нэргүй 2023-04-19 150.129.140.134
Ямар муухай хэв загвартай барилга вэ?
Зочин 2023-04-19 64.119.23.234
МАН яагаад ажил хийж хийлгэж чаддаггүй шалтгаан гэвэл дандаа цүнхчид бөгсчид болохоор бизнесийн ажлын дөр байхгүйд оршино. АН-ыхан болохоор муу ч бай сайн ч бай бизнестэй бага ч болсон хутгалдсан, амьдрал нь тэгж шаардсан хүмүүс байдагт ялгаа оршино