ҮХНӨ: Д.Тогтохсүрэн VS Х.Тэмүүжин

VS

ҮХНӨ: Д.Тогтохсүрэн VS Х.Тэмүүжин

Энэ долоо хоногийн VS буландаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх намуудын байр суурийг онцолж байна. МАН-аас энэ удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2019 онд хийж чадаагүй дутуу асуудлаа шийднэ гэж мэдээлсэн бол, АН-аас цомхон байдлаар өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

 

Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж өөрчлөлт оруулсан. Одоо хийж байгаа өөрчлөлтүүд 2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулаад тухайн үедээ хийж чадаагүй дутуу асуудлуудаа л хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэрэг бүгд 2019 онд яригдаж байсан. Зарим нь санал хураалтын явцад унасан. Ийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд бий. Хуулийн хүрээнд эдгээр заалтуудыг хориглоогүй.

Х.Тэмүүжин
Хууль зүйн сайд асан

Бидний авсан сургамж бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цомхон хийх ёстой. Гэхдээ цомхон хийхдээ тодорхой зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол бүрэн дүүрэн хийх ёстой. Дутуу хийснээсээ болоод хоёр жил хүрэхгүй хугацааны дараа дахин гар хүрэх, дахин ямар нэгэн арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц явагдаж байгаа нь Үндсэн хуулийг тогтворгүй болгох эрсдэл байгаа гэдгийг хамгийн түрүүнд дүгнэх ёстой байсан. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ардчилсан намын гурван гол байр суурийн нэг нь сонгуулийн тогтолцоо байсан. Пропорциональ тогтолцоо оруулж ирэхгүйгээр саналаа өгч байгаа иргэдийн санал ихээр гээгдэж байна. Хоёрдугаарт УИХ-ын чадавхи сул дорой болж байна. Дандаа жалга довны санаа бодлоор улс орны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тийм учраас пропорциональ тогтолцооны сонгуулийг холимог байдлаар оруулах ёстой гэдэг саналыг 2019 онд АН-ын бүлэг тавьсан. Харамсалтай нь уг санал дэмжигдээгүй. Дахин дөрвөн жил хүрэхгүй хугацаанд энэ санал эрх баригч намын зүгээс гарч ирж байна. Бид өмнөх саналтайгаа нэг хэвээр байгаа. Гэхдээ Үндсэн хуульд холимог тогтолцоог 50:50 хэмээн бичих нь болхи бүдүүлэг алдаа болно. Цаашид юм сайжрахын хэрээр пропорциональ сонгуулийн эзлэх жин нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ямар нэгэн холимог тогтолцоо байх зохицуулалт орох нь Ардчилсан намын хувьд өмнөх байр сууриа илүү баталгаажуулах, цаашид улс орны хөгжил дэвшилд өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэх гэж оролдож байгаа зүйл садаа болохгүй байх ёстой гэсэн агуулгатай байна. Хоёрдугаарт, тухайн үед АН маш хүчтэй тавьсан боловч АН, МАН хоёрын дундах зөвшилцөл нэрийн дор тухайн үеийн Ерөнхийлөгчийн үед хасагдсан. Иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн Цэцэд өгөх тухай асуудал байсан. Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Харамсалтай нь энэ эрхээ эдэлснийхээ төлөө ял авдаг байдал өнөөдөр ч байсаар байна. Хэрэв Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь хангагдахгүй байгаа тохиолдолд иргэд үндсэн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргадаг байсан бол энэ асуудал аль эрт шийдэгдэх байсан. Дахин дутуу хагас зүйл хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Цэцийг сайжруулъя гэж бодож байгаа бол Цэцтэй холбоотой зүйл заалтуудыг бүрэн дүүрэн цогцоор нь шийдэх ёстой. Үгүй бол дахин урууландаа будаг түрхээд өөр зүйл хийгээгүй мэт жижиг дүр зургийн засвар Үндсэн хуулийг улам сул дорой болгох байх хэмээн болгоомжилж байна. Гуравдугаарт, АН энэ удаагийн ЗГ-аас санал авч байгаа асуултуудад ороогүй боловч зайлшгүй орох ёстой гурван зүйл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-04-19 1.120.106.148

Үнэхээр л улс орны эрх ашиг бодож байгаа бол 2 танхимтай парламент руу шилжээч ээ

Avatar

togoo 2023-04-19 45.117.35.2

mal ba humuun 2iin yria

Avatar

Зочин 2023-04-19 192.82.74.152

Ерөнхийлөгч гэдэг албан тушаал ерөөсөө байх шаардлагагүй. ҮХЦэцийг ард түмний санал асуулгаар тодруулдаг байх. Гишүүний дархан эрхийг цуцлах, эсвэл эргүүлэн татдаг болгох.

Avatar

Зочин 2023-04-19 139.5.219.77

долоогч тогтохсүрэн ацаа мэддийн

Avatar

nn 2023-04-19 202.126.90.112

Хөгжлийн банкы хэргээр олны анхаарлыг сарниулж байгаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд зүтгүүлчих юм. гишүүдээ 152 болгох уу

Avatar

Зочин 2023-04-19 202.126.89.206

АН нэрийг ашигласан харгис дээрэмчид хууль ярих эрхгүй. Энэ улсыг сөнөөсөн цагаандаа гарсан луйварчид хулгайчууд биздээ. Жагсаал цуглаан нэрээр биеийн ба сэтгэлзүйн хүчирхийлэл үйлдэж, улмаар засгийн эрх хууль бусаар авах ажиллагаа явуулдаг. Хуурамч багаа авч хаяж тараад ард түмнийг амраах болоогүй гэжүү.

Avatar

Алтан 2023-04-19 202.21.107.6

Бас хийх ёстой өөрчлөлт засаг захиргааг Баруун аймаг, халх 4 аймаг, Улаанбаатар муж ( төв аймагтаа нэгтгээд) ,мөн орон нутгийн хотууд, аймгийг хошуу ( томоохон сум) дад хуваах, мөн монгол улсын иргэд биш монгол улсын эзэд гэж өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Цагаан баавгай 2023-04-19 103.212.119.141

Засаг захиргааны хуваарийг шинэчлөж, 5 аймаг, 100-аас илүүгүй сумтай болохгүй бол ямар ч өөрчлөлт хийгээд нэмэргүй. Ингэснээр цус ойртолт багасна, төсвйин мөнгийг тарамдуулж үр ашиггүй хөрөнгө оруулалт хумигдана, УБ хотруу чиглэсэн иргэдийн шилжилт эрс багасна.

Avatar

Зочин 2023-04-19 64.119.17.29

ТОГТОХСҮРЭН ЧИ МУУ ХӨДӨӨНИЙ ОРК ЮУ МЭДДЭГ ГЭЖ ЧАЛЧИЖ БАЙДАГ БАЙНА АА. ЧИ БОЛ НООЙН БААС ШҮҮДЭЭ. ХҮНИЙ АМ ДАГУУЛЖ ХУЦААД Л. БҮДҮҮЛЭГ, БОЛОВСРОЛГҮЙ, АРЧААГҮЙ АМЬТАН

Avatar

Зочин 2023-04-19 192.82.64.158

Үндсэн хуулийг бусад хууль хууль шиг өөрсөддөө зориулж дуртай цагтаа өөрчилдөгөө болино уу хулгайчуудаа. ҮХ-нд бурууг өгчихөж гэнээ өөрсдийнхөө сувдаг шунал, хомхой өлөнгөө эхлээд дар, дараа нь хар буруу санаа, сэвстэй гүзээгээ цэвэрлэцгээчихдээ, та нарын шунал, худал , хулгай хуйвалдаан чинь байгаа цагт хэдэн ҮХ-ИЙГ ХЭДЭН УИХ-ЫН ГИШҮҮН ХЭД Ч ӨӨРЧЛӨӨД НЭМЭРГҮЙ .

Avatar

Зочин 2023-04-19 43.242.242.59

Тэгвэл үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаа больчихооч дээ. Дараа нь бөөн хэрүүл маргаан болох юм шиг байна. Болио боль. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна. Өөрсдөө хэрүүлийн шалтгааныг бий болгоод попроод хэрэлдээ байдгаа боль

Avatar

Зочин 2023-04-19 124.158.68.97

Хулчгар долоогч Тогтохсүрэн ҮХНӨ ярих хэрэггүй. Харин Тэмүүжин бол том хуульч, том реформист.

Avatar

Зочин 2023-04-19 202.9.47.49

Энхбаярын ҮХ-ийн шинэ төсөл уг нь их сайн болсон юм байналээ. Даан ч Занданшатар ард түмнээр хэлэлүүлье гээд мурисан. Амарбаясгалан бас дэмжээгүй гэсэн

Avatar

Зочин 2023-04-19 192.82.67.51

Тэмүүжин чи андуурч байна. Үг хэлсэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө ял аваагүй, цагдаа нарыг зодсоны төлөө ял авч байна. Бүр хатуу ял өгөх ёстой.ЯАГААД ГЭВЭЛ , ЦАГДАА НАР ӨӨРИЙН ДУРААР БИШ, ТӨРИЙН ТУШААЛААР ХЭВ ЖУРАМ САХИУЛЖ БАЙЫНА. Тэмүүжингийн хүүхэд цагдаа хийж задуулаагүй учраас зовлонг нь ойлгохгүй, зүгээр л улс төр хийж баыгаа хэрэг л дээ.

Avatar

Зочин 2023-04-19 192.82.88.58

" Би цэргийн хүн тушаал биелүүлж бна" гэдэг чинь одоо их тэнэг үг шүү, тэгээд ч цагдаа цэрэг хоёр чинь шал өөр юм. Оинэ хуулиар " хууль бус тушаалыг биелүүлэх албагүй" !

Avatar

МАН дарангуйлж байна 2023-04-19 150.129.140.233

МАН даварч байна.Ард түмэн эсэргүүцэж байхад ҮХНӨ хийж УИХ гишүүдийг тоог нэмж эрх мэдэлээ хадгалах улайрч байна.3 жилд гурван удаа ҮХНӨ хийдэг дархлааг үгүй хийж байна

Avatar

Бадарч тахар 2023-04-19 192.82.87.142

Дээр үёд бол үндсэн хуулинд халдсан хүнийг буудаж алдаг байсан ! одоо бол шагнадаг болсон байна ! дур дураараа нэмж өөрчлөх гээд эх захаа алджээ муусайн юмнууд !!

Avatar

балдосор 2023-04-19 139.5.219.195

Энэ п…. их нүгэлтэй хүн шүү дээ Эбийг дагаад шогшоод байсан одоо батерейгүй болсон төхөөрөмж шүү дээ

Avatar

Зочин 2023-04-19 192.82.88.58

Балдосорын дэргэд ёстой толгойтой төрсөн аавын хүү юм дагаа ! Чи муу Женкогийн идүүрийн гөлөг л бна доо !

Avatar

Иргэн 2023-04-19 139.5.219.149

Иргэдийн зөвшөөрөл аваарай. Үндсэн хуулийн эзэмшигч нь ард түмэн болохоос МАН биш шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж