“Бэлтэс мөрөн”-ийн хохирогчид суултаа үргэлжлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

“Бэлтэс мөрөн”-ийн хохирогчид суултаа үргэлжлүүлнэ гэв

“Бэлтэс мөрөн”-ийн хохирогчид суултаа үргэлжлүүлнэ гэв

“Бэлтэс мөрөн” ХХК-д залилуулсан 2000 гаруй иргэний төлөөлөл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж хуулийн байгууллагыг сайн ажиллах хүсэлт тавьсан. Хохирогчид өнгөрсөн оны есдүгээр сард Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шаардлага хүргүүлсэн. Тэд хохирлоо барагдуулах шаардлага тавьж долоо хоногийн өмнөөс аймагтаа гэр барьж тэмцэж буй.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн иргэдийн мөнгийг залилсан хэргээр шалгагдаж буй “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагыг удаа дараа залилан хийсэн хэргийг яаралтай шийдэж, хохирлыг барагдуулж өгөх шаардлагыг АТГ-т албан бичгээр хүргүүлсэн юм. Хохирогчид энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд хариуцлагагүй ажилласан гэж удаа дараа мэдэгдэж байгаа.

Хохирогч иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Бэлтэс Мөрөн” ХХК нэг жил гаруйн хугацаанд Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хяналт шалгалтын үеэр ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага удаа дараалан мэдэгдэж байсан. Мөн хамгийн өндөр татвар төлөгчөөр тодорхойлогдож байсан.

Нийт 2500 гаруй иргэн түүний цаана буй хамаарал бүхий 25 мянган хүний эрх ашиг яригдаж байна.

Энэ асуудал гараад нэг жилийн хугацаа өнгөрсөн ч шүүх ажиллагааны үйл явц ямар шатандаа яваа, хаана аль шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар байна. Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг.

Бидний хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэх асуудалд шүүх, прокурорын байгууллага хариуцлагатай хандаасай гэж хүсч байна.

Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбайд иргэд гэр барин тэмцэж байна. Аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг ч огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байна. Тус шаардлагад 300 гаруй иргэн гарын үсэг зурсан" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж