Батлан хамгаалах яамнаас оюутан цэрэг хөтөлбөр болон хугацаат цэргийн албыг арван сар болгосон гэх асуудлаар тодруулга авлаа. Энэ жилийн тухайд хот, хөдөөгийн их сургууль, МСҮТ-д суралцдаг нийт 1500 оюутан зуны амралтаар цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдах аж.
Энэ талаар албаны хүн ярихдаа "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оюутан цэрэгт хамрагдах оролцогсдын тоог жил бүр 500-аар нэмэгдүүлнэ гээд заасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2023 онд 1500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүнээс Улаанбаатар хотод байгаа их, дээд сургууль, МСҮТ-ээс 1100 оюутныг, 400 нь хөдөө орон нутагт суралцдаг оюутнуудаас хамруулна. Одоогоор 19 аймаг онолын сургалт эхлүүлчихсэн явна. Онолын сургалт нь зөвхөн амралтын өдрүүдээр ордог. Онолын сургалт зургадугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилж, зургадугаар сарын 15-наас цэргийн мэргэжлийн бэлтгэл гэдэг хичээл орж эхэлнэ. Энэ дадлага нь ҮБХИС-ийн хээрийн сургалтын төв дээр, орон нутагт Зэвсэгт хүчний ангиудын хээрийн сургалтын төв дээр тус тус болно. Наймдугаар сарын 15-н хүртэл хоёр сарын хугацаатай үргэлжилнэ. Ингээд амжилттай суралцсан хүүхдүүдийг цэргийн алба хааснаар тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэдэг" гэв.
Мөн хугацаат цэргийн албыг 10 сар болгон хугацааг нь бууруулснаар наймдугаар сард халагдах хуваарьтай болсон гэх мэдээлэл гарах болсон юм. Тэгвэл энэ талаар "Энэ бол худал мэдээлэл. Жилийн хугацааг арван сар болгоно гэх шийдвэр гараагүй. Хугацааг нь хасах, нэмэх талаар судалж байгаа” гэв.
Зочин 2023-04-18 64.119.25.22
Сайханбаяр гэгч эргүү саад чинь бүр сунгана гээд хуцаж байх чив лээ.
Зочин 2023-04-18 202.9.40.119
Дандаа худал мэдээлэл цуурхал тарааж байх юм. Хэвлэл мэдээллийг хариуцлагтай болгомоор байна
Иргэн 2023-04-18 192.82.91.11
5 жилээр гэрээт цэрэгтэй болмоор юм үнэндээ 2 их хөрш ойрын 100 жилдээ биднийг тоож байлдахгүй тэгээд ч бүх нийтийн цэрэг татлагаар бэлтгэгдсэн цэргээр энэ цаг үед байлдах боломжгүй
Зочин 2023-04-18 31.32.212.183
Chergiin albiig ergeed bidnii ye sig GYRBAN JIL bolgoochee!!!!hynii hychin zyil gej baidag daa……
Зочин 2023-04-18 66.181.188.209
buur neg hiih yumaa olj yadsan boomeruud baih yumaa. durtai bo uuruu ochood 3 jil baigaachdee.