Эрэн сурвалжлагдаж байгаа Н.Удаанжаргал нүүрсний сонсголд оролцоё гэжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдаж байгаа Н.Удаанжаргал нүүрсний сонсголд оролцоё гэжээ

Эрэн сурвалжлагдаж байгаа Н.Удаанжаргал нүүрсний сонсголд оролцоё гэжээ

УИХ-ын гишүүн Г.Ганболдын тайлбараар бол интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нь нүүрсний сонсголд гадаад улсаас цахимаар оролцоё гэдэг санал тавьжээ.

Авлига, хээл хахуультай тэмцэх хүрээнд Засгийн газар “Шувуу” ажиллагаа зохион байгуулж энэ хүрээнд эхний удаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас өнгөрсөн сард албадан авч ирсэн.

Үүнээс гадна эрэн сурвалжлагдаж байсан хоёр иргэн өөрсдөө шалгуулахаар ирснийг эс тооцвол гадаад руу оргон зугатсан иргэдээс хэн нь ч Монголд ирээгүй байгаа юм. Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа  “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нь нүүрс ний асуудлаар зохион байгуулах нээлттэй сонсголд оролцох боломжтойгоо мэдэгдсэн нь анхаарал татаж эхлээд байна.

Хуулийнханд баригддаггүй Н.Удаанжаргал УИХ-ын гишүүн Г.Ганболдод нүүрсний сонсголд оролцоё гэх санал тавьсан нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй холбоотой байна уу гэх хардлага ч дагуулж буй юм.

Хоржоонтой нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Гадаад руу оргон зугатсан иргэдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулах шийдвэр гаргасан талаар мэдээлсэн.

Мөн хуулийнхан нэлээн удаан хугацаанд ажилласны дараа Н.Удаанжаргалыг Аргентин улсад бүгж байгааг тогтоосон талаар мэдээлэл түгсэн.  Гэвч одоог болтол авч ирж чадаагүй.

Гэтэл хамар дор нь шахам “Нүүрсний сонсголд цахимаар оролцоё” гэдэг санал тавьсан болж таарч буй.

Юу болоод байна вэ, хуулийнхаан.

Сануулахад, нүүрсний сонсголыг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулах тов гаргасан байсан ч Авлигатай тэмцэх газраас хойшлуулах хүсэлт гаргасныг УИХ-аас байгуулагдсан нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах түр хянан шалгах хороо хүлээн авсан юм.

Тус хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж