Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.04.18/ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийжээ. Хуулийн байгууллагаас тус үйлдвэрийн захирал асан А.Ариунболдыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр яллагдагчаар татан шалгаж буй. Үүнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн газрын дарга С.Энхзоригийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн гэж эх сурвалж тодотгов.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2022 онд мэдээлэл хийхдээ "Монгол Улсыг төргүй юм шиг , Монгол төрийг эзэнгүй юм шиг аашилж байсныг хараад тэвчих арга алга. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж байна. Өмнөх Засгийн газруудын халгаад барьж авч чаддаггүй байсан асуудлыг барьж авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр долоон жилийн хугацаанд концесс хэрэгжүүлэхдээ 2.6 их наядын зөрчил үүсгэсэн байсныг ил болгосон. Үр уршгаар нь монголчууд гангийн үйлдвэртэй болж чадсангүй, орон сууцныхаа үнийг бууруулж чадаагүй" гэж байв.
Холбоотой мэдээ