12 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагджээ

12 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагджээ

12 дугаар сургуулийн шинэ барилгын зураг төсөл батлагджээ

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилга стандартад нийцэхгүй болсон тул нурааж шинээр барихаар төлөвлөсөн юм. Тус сургуулийн хүүхдүүд хоёр өөр сургуульд хуваагдан хичээллэж бүтэн жилийг үдлээ.

Харин саяхнаас 12 дугаар сургуулийн барилгын эскиз зураг батлагджээ. Нийт 960 хүүхдийн суудалтайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй. Хичээлийн 32 анги танхимтай барих бөгөөд үүний зургаа нь лаборатори анги танхим байх аж. Мөн хоёр спорт заалтай, стандартад нийцсэн урлаг заалтай, сурагчдыг гурван ээлжээр хооллох боломжтой хоолны газартай, 230 суудал бүхий номын сантай сургууль барихаар зураг төсөл нь гараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-18 103.57.92.225

яасан төөрцөн мэдээ вэ, аль ноднин хавраас л бариадл байгаашдэ?

Avatar

Зочин 2023-04-18 202.126.90.64

Одоо барилгын ажил явж байгаа ш дээ, аль ноднин хавар эхэлсэн, зураггүй л бариад байсан болж таарах нь ээ, кк

Avatar

Зочин 2023-04-18 103.26.195.98

ИЙМ СОЦИАЛИЗМЫН БАРИГДМАЛ СЭТГЭХҮЙГЭЭС САЛААЧЭЭ ӨӨР ЗАГВАР БАЙЖ БОЛДОГГҮЙ ХОРВОО ЮУ

Avatar

Багш 2023-04-18 202.126.92.164

Баригдаад нээлтээ хийж байгаа биш дээ. Энэ чинь ямар хэрэгтэй гэж ийм хөгийн мэдээ нийтэлдэг билээ. Өндөр үнэ, мөнгөө төлсөн болохоор уу??????????????????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж