Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилга стандартад нийцэхгүй болсон тул нурааж шинээр барихаар төлөвлөсөн юм. Тус сургуулийн хүүхдүүд хоёр өөр сургуульд хуваагдан хичээллэж бүтэн жилийг үдлээ.
Харин саяхнаас 12 дугаар сургуулийн барилгын эскиз зураг батлагджээ. Нийт 960 хүүхдийн суудалтайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй. Хичээлийн 32 анги танхимтай барих бөгөөд үүний зургаа нь лаборатори анги танхим байх аж. Мөн хоёр спорт заалтай, стандартад нийцсэн урлаг заалтай, сурагчдыг гурван ээлжээр хооллох боломжтой хоолны газартай, 230 суудал бүхий номын сантай сургууль барихаар зураг төсөл нь гараад байна.
Холбоотой мэдээ