Тайвань: АНУ-аас 400 ширхэг пуужин худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Тайвань: АНУ-аас 400 ширхэг пуужин худалдаж авна

Тайвань: АНУ-аас 400 ширхэг пуужин худалдаж авна

Хятадын заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ болгон Тайвань 400 ширхэг пуужинг АНУ-аас худалдаж авах болжээ. Тодруулбал, энэ нь хуурай газраас харвадаг хөлөг онгоц эсэргүүцэгч Харпүүн пуужин юм.

Пентагон дөрөвдүгээр сарын 7-нд 400 ширхэг пуужин буюу 1.17 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан гэдгээ зарласан ч худалдан авагч талыг зарлаагүй. Пуужин үйлдвэрлэл 2029 оны гуравдугаар сард дуусна гэж тухайн үед хэлж байв.

Тэгвэл худалдан авагч тал нь Тайвань байсан гэдгийг "Bloomberg" агентлаг мэдээллээ. Пентагон хэлэлцээрийн талаар шууд тайлбар өгөхөөс татгалзсан ч "АНУ нь Тайваньд өөрийгөө хамгаалахад шаардлагатай хамгаалалтын бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэнэ" гэж мэдэгджээ.

Тайвань 2020 онд хуурай газраас харвадаг хөлөг онгоц эсэргүүцэгч Харпүүн пуужинг армийн шинэчлэлтийн хүрээнд худалдаж авахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан. Энэ удаад худалдан авалтын талаарх мэдээллийг холбогдох яам нь өгнө гэж Тайванийн Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч Сүн Ли Фан хэлэв. Мөн хуваарийн дагуу гэрээ хэлэлцээр үргэлжлэнэ гэжээ. Тайванийн арми өмнө нь тус пуужингийн хөлөг онгоцноос хөөргөх хувилбарыг худалдаж авч байсан. Хуурай газраас хөөргөдөг хувилбарыг анх удаа худалдаж авч буй нь энэ гэдгийг "АНУ-Тайванийн бизнесийн зөвлөл"-ийн ерөнхийлөгч Руперт Хаммонд Чэмберс хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж