"Л.Наранбаатарыг чөлөөлөх нь миний зорилго биш"

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

"Л.Наранбаатарыг чөлөөлөх нь миний зорилго биш"

"Л.Наранбаатарыг чөлөөлөх нь миний зорилго биш"

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр/2023.04.18/ Хөтөлийн "Цемент, шохой" үйлдвэртэй холбоотой асуудлаар дараах зүйлсийг ярилаа.


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Та бүхэн мэдэж байгаа. Хөтөлийн үйлдвэрт ажилладаг ажилчдын төлөөлөл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээр ирсэн. 30 гаруй хүн байсан. Бид сонссон. Хоёр гомдол, шаардлага, хүсэлтийг тавьсан. Нэгдүгээрт, ТУЗ-ийг хуралдуулъя. Аудитын дүгнэлт сөрөг гарчихсан байхад удирдлагад хариуцлага тооцох асуудал яагаад яригдахгүй байна вэ гэсэн. Хоёрдугаарт, үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал аваарын байдалтай байна гэсэн. Өөрөөр хэлбэл, чулуунцарын үйлдвэр зогсоход бэлэн байна гэдгийг ярьсан. Эдгээр асуудал болон Л.Наранбаатар захирлын хэвлэл мэдээллээр өгөөд байгаа мэдээлэл хоёр хоорондоо зөрүүтэй байсан. Энэ байдал нь газар дээр нь очоод шуурхай ажлын хэсэг гаргаж ажиллая гэх шийдвэр гаргахад нөлөөлсөн. Ингээд тэр дорноо шуурхай ажлын хэсэг томилоод явуулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Түүний дараах нөхцөл байдлыг би удирдлагадаа танилцуулсан. Ажлын хэсэг оччихсон, ажиллаж байна. Ажлын хэсэг санхүүгийн бичиг, баримтыг үзээгүй. Учир нь аудитын байгууллага санхүүг нь шалгачихсан. Тиймээс бидэнд түүнийг нь дахин үзэх цаг ч байгаагүй. Гол нь л мэдээллийн зөрүүтэй байдлыг нягтлах ажлын хэсэг очсон.

-Та аудитын дүгнэлт Л.Наранбаатарыг халах хангалттай үндэслэл гэсэн шүү дээ?

-Газар дээр нь би өөрөө очъё гэсэн. Хоёр хоногийн дараа очсон. Үйлдвэрлэл бараг л зогсох гэж байна гэх асуудлыг ярьсан. Тэгээд танилцсан. Килирингийн нөөцгүй болсон гэж байсан. Очиход нэг сарын килирингийн нөөц байсан. Гэхдээ өмнөх оны 12 мянган тонн. Сая үйлдвэр гуравдугаар сарын 24,25-нд ажилд орсон. Ажиллаад хоёр хоног зогссон шүү дээ. Шалтгаан нь тодорхойгүй. Түүнээс хойшхи килирингийн нөөцөө нэмэхээр 30 мянган тонны килирингийн нөөцтэй. Би өөрөө очиж үзсэн. Хүмүүсийг хууль бусаар ажлаас халж байна гэх асуудлыг тавьсан. Энэ дээр нь бүх гаргасан тогтоол, шийдвэрийг нь үзсэн. Хүмүүсийн тавьсан шаардлага, гомдол үнэн эсэхийг шалгаад субъектив байр суурь биш яг одоо байгаа байр суурийг нь хэлэх нь зүйтэй юм байна гэж үзээд үйлдвэр хэвийн ажиллаж байна гэсэн. Цаашдаа бол зогсолтгүй ажиллуулахад тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Миний зорилго бол тэр хүнийг чөлөөлөх биш. Нөхцөл байдлыг тогтоох, ажлын хэсгийн ажилтай танилцах.

-Таныг албан тушаалд шахаа хийдэг гэсэн байна лээ?

-Зохион байгуулалттайгаар үүнийг бэлдэж гаргасан зүйлийг би үзсэн. Их л бэлдэж, дээрээс гаргасан материал байна гэж харсан. Тэнд дурдагдсан хүмүүсийн тухайд АТГ-т хандаад, шалгаж байгаа байх. Би тэр хүмүүсийг лавлаж асуусан. Л.Наранбаатар захирлын хууль бус үйл ажиллагааны талаар ярьж байна лээ. Хууль, хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэж би хэлсэн. Тэр нэг эмэгтэй над дээр өргөдөл барьж орж ирэхдээ ноцтой зүйлүүдийг ярьсан. Өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар захирлын хүчирхийллийн талаар тэр битий хэл бэлгийн дарамтын шинжтэй хүчирхийллийн талаар ярьсан. Тэр хүнийг бас ажил дээрээ зүй бус явдаг талаараа маш олон ноцтой баримтуудыг надад дэлгэж ярьсан. Би холбогдох байгууллагад нь өгч шалгуулаарай гэсэн. Манайхтай холбоотой асуудлыг нь ажлын хэсгийн хүрээнд үзэж харна гэдэг байдлаар уулзсан.

-Та хоёр өөр юм ярих юм?

-Миний гол зарчим нь "Цемент шохой" төрийн өмчит үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа явуулах. Түүнээс биш хувь хүний асуудал бид хоёрын дунд байхгүй. Ажил явуулах үүднээс санал зөрөлдөх явдлууд сүүлийн үед түгээмэл болсон. Энэ байдал хувь хүний шинжтэй болсныг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж