Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Эрхэм хэрэглэгч, харилцагч танаа
ТЭСО Группийн салбар Милко компани нь байгалийн нөхөн сэргээгдэх нөөцөөр инновац шингээсэн аарцан үрэл, хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үндэсний баялаг бүтээгч компани билээ.
Бид дотоодод нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнүүдийг уул уурхайн бус экспортын хүрээнд 2014 оноос эхлэн БНХАУ, БНСУ, Бүгд Найрамдах Казахстан Улс болон бусад улс руу экспортолж, валютын урсгалыг эх орондоо оруулж буй экспортлогч компаниудын нэг юм.
Харамсалтай нь нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд Милко компанийн үйлдвэрлэн, экспортолдог брэнд бүтээгдэхүүнийн талаар удаа дараа, зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаараа дамжуулан худал ташаа мэдээлэл түгээсэнд ТЭСО Группийн хамт олон бид харамсаж байна.
Иймд иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэлтэй холбогдуулан тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бид хууль, хяналтын байгууллагаар шалгуулна гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Мөн хэрэглэгч, харилцагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад манай үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
ТЭСО Группийн Маркетинг, Олон нийттэй харилцах газар
2023.04.18
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж