Тэрүнофүжи удахгүй дэвжээнээ эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи удахгүй дэвжээнээ эргэн ирнэ

Тэрүнофүжи удахгүй дэвжээнээ эргэн ирнэ

Гэмтэл авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх зуны Нагоя башёд зодоглох болжээ. Тэрбээр өчигдөр/2023.04.17/ өгсөн ярилцлагынхаа үеэр “Мэдээж би, ирэх башёд барилдахыг төлөвлөж байгаа. Бэлтгэлээ болгоомжтой хийж байна. Хаана зогссон тэр цэгээсээ эхэлмээр байна” гэжээ.

Дээд зиндааны долоон түрүүтэй Тэрүнофүжи сүүлийн дөрвөн башёг бүрэн эсвэл дундаас нь өнжөөд байна. Тэрбээр саяхан болсон тойргийн барилдаанаас эхлэн бэлтгэлээ чамбайруулж байгаа аж.

Нагоя башё ирэх тавдугаар сарын 14-ний өдөр эхлэх билээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөгний бэртлээ үргэлжлүүлэн эмчлүүлж, өнгөрсөн Харү башёг өнжсөн билээ. Өдгөө 31 настай түүний хувьд замналынхаа туршид нийт 16 башёг өнжиж эсвэл дундаас нь орхиж байв. Ялангуяа ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит арван башёгийн тавыг нь өнжсөн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж