Николас Кэйж үлэг гүрвэлийн ясыг Монголд буцаасан ч мөнгөө аваагүй

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Николас Кэйж үлэг гүрвэлийн ясыг Монголд буцаасан ч мөнгөө аваагүй

Николас Кэйж үлэг гүрвэлийн ясыг Монголд буцаасан ч мөнгөө аваагүй

Николас Кэйж болон Леонардо ДиКаприо нар 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн гавлын ясны төлөө өрсөлдөж байв. Тодруулбал, 2014 онд Беверли Хилсд болсон дуудлага худалдаанаас жүжигчин Николас Кэйж Тираннозавр батаарын гавлын ясыг 276 мянган ам.доллараар худалдаж авсан. ДиКаприо ч бас энэ дуудлага худалдаанд оролцсон боловч Николас Кэйж гавлын ясыг өөрийн болгожээ. Гэвч энэ олдвор Монголоос хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, Монгол Улсад эргүүлэн өгөх шийдвэр гарсан юм. 

Николас Кейжийн хувийн цуглуулгад үнэ цэнтэй зүйлс цөөнгүй бий. Тэрбээр амьдралын хэв маяг болон мөнгөө өвөрмөц зүйлд зарцуулдагаараа алдартай. Тираннозавр батаарын гавлын яс хамгийн үнэтэй нь биш ч гэлээ Кэйжийн эзэмшдэг хамгийн маргаантай бөгөөд хамгийн эртний зүйл байжээ. 

Гэвч Николас Кэйж дуудлага худалдаанд зарцуулсан 276 мянган ам.доллараа одоо хүртэл буцааж аваагүй гэдгээ хэвлэлд ярьсан байна. "Тэр бол миний дуудлага худалдаагаар худалдаж авсан гавлын яс байсан. Би үүнийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Монголын засгийн газар үүнийг буцааж авах шаардлагатай гэж хэлэхэд нь би буцааж өгсөн. Гэвч мөнгөө хэзээ ч буцааж аваагүй. Тиймээс дуудлага худалдааны газрын хэн нэгэн л шоронд байх ёстой" гэж Кэйж хэлжээ.

Николас Кэйж болон Леонардо ДиКаприо нар бол 1990, 2000-аад оны үед хамгийн мандаж явсан жүжигчид юм. ДиКаприо карьерынхаа туршид алдар нэрээ хадгалсаар ирсэн ч Кэйжийн хувьд харьцангуй тайзны ард байсан гэхэд болно.

Эх сурвалж: FANDOM WIRE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж