ОХУ-ын цэргийн сургуулилалтыг Япон эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын цэргийн сургуулилалтыг Япон эсэргүүцэж байна

ОХУ-ын цэргийн сургуулилалтыг Япон эсэргүүцэж байна

ОХУ-ын Номхон далайн флот өнгөрсөн долоо хоногт цэргийн сургуулилалт эхлүүлсэн. Украины асуудлаар барууны орнуудтай хурцадмал байдал үүсээд буй тул Номхон далайн флот ийнхүү гэнэтийн байлдааны сургуулилалт эхлүүлсэн гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн юм. Путины тушаалаар эхэлсэн уг сургуулилалтын үеэр Номхон далайн боомт өндөржүүлсэн бэлэн байдалд байна.

Гэвч сургуулилалт Хоккайдогийн ойролцоох маргаантай арлуудын эргэн тойронд болж буй тул Япон улс эсэргүүцэл илэрхийлжээ. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно өчигдөр /2023.04.17/ энэ талаар мэдэгдэл хийсэн байна.

Энэхүү мэдэгдэлд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хариу өгчээ. "Энэхүү сургуулилалт нь олон улсын хуулийг зөрчөөгүй. Манай бүс нутаг олон талаар маш их үймээн самуунтай байна. Бүс нутгийн мөргөлдөөнтэй байна, газар нутгийн байршлыг нь бид сайн мэднэ" гэж тэр хэлэв. 14 дэх сардаа үргэлжилж буй дайны улмаас Оросын армийн хүн хүч асар ихээр багассан. Гэвч тэд Номхон далайд хүчээ төвлөрүүлж чадна гэдгээ харуулахыг зорьж буй бололтой.

Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Оростой газар нутгийн маргаантай байгаа. "Их-7" бүлгийн гишүүний хувьд Япон улс барууныхантай нэгдэж, ОХУ-д хориг арга хэмжээ авсан билээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж