АНУ, Хятад, Оросын эв нэгдлийн ховорхон мөч тохиов

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

АНУ, Хятад, Оросын эв нэгдлийн ховорхон мөч тохиов

АНУ, Хятад, Оросын эв нэгдлийн ховорхон мөч тохиов

Судан улсад сөрөг хүчнүүдийн хоорондын мөргөлдөөн хурцадсаны улмаас 185 хүн амь үрэгдэж, 1800 гаруй хүн гэмтэж бэртсэнийг НҮБ мэдээлсэн. Түүнчлэн Европын холбооноос Суданд суугаа Элчин сайд Айдан О’Хара халдлагад өртсөн явдал боллоо.

Тэгвэл цэргийнхэн болон хагас цэрэгжсэн бүлэглэл хоорондын мөргөлдөөнийг зогсоох уриалгыг АНУ, Хятад, Орос улсууд Ням гаригт гаргасан нь эв нэгдлийн ховорхон мөч болсон гэж олон улсын хэвлэлд онцлов.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Суданы цэргийн дарга, генерал Абдель Фаттах аль-Бурхан болон хагас цэрэгжсэн бүлгийн тэргүүн Мохамед Хамдан Дегало нарт мөргөлдөөнийг зогсоох шийдвэртэй алхам хийх уриалгыг хүргүүлжээ. "Суданы ард түмний ардчилсан хүсэл эрмэлзлийг дэмжсэн хэлэлцээрийг хийх нь мөргөлдөөнийг шийдвэрлэх цор ганц арга зам" гэж тэр хэлэв. Харин Хятадын Гадаад хэргийн сайд хэлэхдээ "Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Талууд яриа хэлэлцээ хийж, улс төрийн шилжилтийн үйл явцыг хамтдаа даван туулна гэж найдаж байна" гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд ч бас Суданы мөргөлдөөнд санаа зовж буйгаа илэрхийлээд улс төрийн хүсэл зориг, хүлээцтэй байдлаа харуулж, нэн даруй галыг зогсоохыг талуудад уриалав.

"Associated Press" агентлагийн мэдээлснээр, хөлсний цэргийн "Вагнер" бүлэглэл Оросын ашиг сонирхлыг дэмжих зорилгоор Суданд ажиллаж байгаа аж. Түүнчлэн Суданы зүүн хэсэгт ОХУ тэнгисийн цэргийн бааз байгуулж байгааг мэдээллээ.

Хойд Дарфур мужийн Кабкабияа дүүрэгт болсон буудалцааны үеэр Суданд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын гурван ажилтан амиа алджээ. Энэ нь Дэлхийн хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан гурван ажилтан гэдгийг НҮБ-ын онцгой төлөөлөгч Волкер Пертес мэдэгдлээ. Хойд Дарфурт НҮБ-аас гадна бусад хүмүүнлэгийн байгууллагын байр ч бас халдлагад өртсөн байна.

Цэргийнхэн ч, хагас цэрэгжсэн бүлэглэлийнхэн ч хэн хэн нь мөргөлдөөнийг гартаа авсан гэж мэдэгдээд буй. Гэхдээ Суданы олон хэсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул аль тал нь илүүрхсэн нь тодорхойгүй байна. Аюулгүй байдлын хорооноос иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. АНУ ч бас Судан дахь иргэддээ анхааруулга хүргүүлсэн. "Иргэдээ хоргодох байранд нуугдаж, зам, цонхноос хол байн, аль болох тонгойж бөхийж явахыг зөвлөсөн. Мөн дотоодын хэвлэлд гарч буй мэдээлэлтэй ойр байхыг зөвлөсөн. Хартум дахь тодорхойгүй байдлаас болж нисэх буудлууд хаагдсан тул иргэдээ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө одоогоор алга" гэж АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Дашрамд дурдахад, Египет болон Өмнөд Суданы удирдагчид Ням гаригт утсаар ярьж, Суданы мөргөлдөөнд зуучлагч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж