АТГ: Л.Наранбаатарт нэгжлэг хийсэн үндэслэлийг хэлэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

АТГ: Л.Наранбаатарт нэгжлэг хийсэн үндэслэлийг хэлэх боломжгүй

АТГ: Л.Наранбаатарт нэгжлэг хийсэн үндэслэлийг хэлэх боломжгүй

Хуулийн байгууллагаас Хөтөл дэх "Цемент шохойн үйлдвэр" төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд өчигдөр /2023.04.17/ нэгжлэг хийсэн юм. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэ талаар тодруулахад "Цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Нэгжлэг хийж буй үндэслэлийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэлэх боломжгүй" гэв.

Л.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал олны анхаарлыг төвд байна. Жилийн өмнө Л.Наранбаатарыг  тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

Энэ хугацаанд үйлдвэрт хоёр ч удаагийн техникийн гэмтэл гарч, үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Мөн ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж, олон хүнийг цомхотголд оруулсан. Цаашлаад компанийн бэлэн мөнгөний кассаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулсан зэрэг гомдлууд баримтын хамт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-т хүргэгдээд байгаа юм.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Цемент шохойн үйлдвэр" компанийн захирал Л.Наранбаатар цахимаар ажлаа хийдэг. Мэдээллийн бодит үнэн, мэдээллийн зөрүүтэй байдлыг нягталж шалгана. Үндэсний аудитын газрын байгууллагын дүгнэлтийг Л.Наранбаатар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнчлэн архи уухаараа ажилдаа ирдэггүй, хэдэн хоног алга болдог ийм удирдлага надад хэрэггүй гэдгийг нөхөрсөгөөр хэлж байсан" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж