АНУ-ын Элчин баривчлагдсан сэтгүүлчтэй шоронд очиж, уулзав

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин баривчлагдсан сэтгүүлчтэй шоронд очиж, уулзав

АНУ-ын Элчин баривчлагдсан сэтгүүлчтэй шоронд очиж, уулзав

ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Лин Трейси өчигдөр /2023.04.17/ Москвад баривчлагдсан сэтгүүлч Эван Гершковичтой шоронд очиж уулзлаа. Эван Гершковичийг тагнуулын хэргээр гуравдугаар сарын 30-нд баривчилсан. Эван Гершкович өдгөө Москва дахь Лефортово шоронд хоригдож байна. АНУ-ын Элчин сайд сэтгүүлчтэй уулзах хүсэлт тавьсныг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй байсан ч эцэст нь уг уулзалт болжээ.

"Түүний эрүүл мэнд сайн, эрч хүчтэй хэвээрээ байна. Бид түүнийг нэн даруй суллахыг уриалж байна" гэж Лин Трейси АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны твиттер хаягаар жиргэжээ.

Оросын эрх баригчид Эван Гершковичийг АНУ-ын засгийн газрын талд ажиллаж, тагнуул хийсэн гэж буруутгаж буй ч нотлох баримтыг гаргаж ирээгүй байна. Эван Гершковичийг АНУ-ын засгийн газартай холбоогүй гэдгийг "The Wall Street Journal" болон Байдены засаг захиргаа удаа дараалан мэдэгджээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "ОХУ Гершковичийг хилсдүүлсэн" гэж мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Байден ч бас үүнийг хууль бус шийдвэр гэж мэдэгдсэн ба тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Гершковичийн гэрийнхэнтэй утсаар ярьсан байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг тавдугаар сарын 29 хүртэл хорих юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Гершковичийн давж заалдах гомдлыг шүүх өнөөдөр хэлэлцэх аж.

НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Гринфилд өчигдөр Лин Трейсиг Гершковичтой уулзахыг зөвшөөрсөнд баяртай байгаагаа мэдэгдсэн. "Гэхдээ бид түүнийг ямар ч болзолгүйгээр суллах уриалгаа хүргүүлсээр байна. Түүнийг шударга бусаар баривчлан саатуулсан тул гэр бүлдээ эргэн ирэх боломжийг Гершковичод олгох ёстой. Хэвлэл мэдээллийг хязгаарлаж, айлган сүрдүүлэх гэсэн Оросын оролдлогыг бид эсэргүүцэж байна. Чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст мэдээлэл түгээхэд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж