Дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчид 25 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2023.04.18-нд нийтлэгдсэн

Дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчид 25 жилийн ял оноолоо

Дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчид 25 жилийн ял оноолоо

Ардчиллыг дэмжсэн үзэл санаатай сэтгүүлч Владимир Кара-Мурзад Оросын шүүхээс 25 жил шоронд хорих ял оноолоо. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн хүмүүсээс хамгийн урт хугацааны хорих ялаар шийтгэгдсэн хүн болов. Өдгөө 41 настай Кура-Мурза нь ОХУ-аас хөрш Укриан улсад хийж буй дайныг шүүмжлэн бичсэнийхээ төлөө худал мэдээлэл тараасан болон эх орноосоо урвасан гэх ялд шийтгэгджээ. Тэрбээр ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдлэх бөгөөд 4900 ам.доллараар нэмж торгуулсан аж.

Владимир Кура-Мурза анхнаасаа өөрийг нь буруутгасан бүх хэргийг үгүйсгэж, "Би юунд ч гэмшдэхгүй. Харин ч би үүгээрээ бахархаж байна.Манай улсыг бүрхсэн харанхуй арилах өдөр ирнэ гэдгийг би мэднэ. Нийгэм маань нэрээр нь ямар гэмт хэрэг үйлдэв гэдгийг мэдээд нүдээ нээж, чичирнэ" гэж хэлснийг "The Washington Post" сонинд мэдээлжээ. 

Тэрбээр Их Британи-Оросын давхар иргэншилтэй бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард баривчлагдах хүртлээ "The Washington Post" сонинд нийтлэл бичдэг байв. Өмнө нь тэрбээр 2015, 2017 онуудад хордож байсан бөгөөд өөрийг нь хордуулсан хэрэгт Кремлийг буруутгадаг тухай "The Associated Press" мэдээлжээ. 
АНУ-ын төрийн департментаас Кара-Мурзаг "Оросын засгийн газрын хэлмэгдүүлэлтийн кампанит ажлын бас нэг бай" гэж нэрлээд яаралтай суллахыг уриалсан байна. Мөн Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам "Кара-Мурзад оноосон ялыг ОХУ-ын хүний эрхийн талаарх үүрэг, тэр дундаа шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна" гэж мэдэгдлээ.

Путины дэглэмийг эсэргүүцсэн 13 тэрс үзэлтэн одоогоор шоронд хорих ял эдэлж буйн нэг нь ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный юм.

ЭХ СУРВАЛЖ: THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж