Ньюс хөтөч өнөөдөр /2023.04.18/ болох үйл явдлыг нэрлэж байна.
- 10.00 цагт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит III хуралдаан Нийслэлийн Хангарди ордонд эхэлнэ.
- 10.00 цагт: Үндэсний статистикийн хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнг танилцуулна.
- 10.00 цагт: УИХ-ын Байнгын хороод хуралдана.
- 10:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улс ирэх долдугаар сард НҮБ-ын Улс төрийн Дээд түвшний форумд тайлагнах "Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл"-ийн төслийг танилцуулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг авах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9411-1220.
- 11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: "Өв соёл эх эрдэнэ холбоо" ТББ-ын ээжүүдийн зөвлөлөөс үр хүүхдүүдээ цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах хууль батлуулахыг шаардаж, УИХ, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлнэ.
Холбоотой мэдээ