"The Mongolz"-ийнхон Бразилчуудыг ангуучилсаар байна

"The Mongolz"-ийнхон Бразилчуудыг ангуучилсаар байна

"The Mongolz"-ийнхон Бразилчуудыг ангуучилсаар байна

Цахим спортын "CS:GO" төрлийн “Intel Extreme Masters Rio 2023” тэмцээн өчигдөр/2023.04.17/ Бразил улсад эхэллээ. Нийт 250 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Ази тивийг Монголын “The Mongolz” баг төлөөлж буй.

Тэд тэмцээний эхний тоглолтоо өчигдөр дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбтэй, суу алдарт Украины “Natus Vincere” буюу “NAVI”-ийн эсрэг хийн 9-16 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Гэхдээ “The Mongolz”-ийн залуус тоглолтыг сайн эхлүүлж, ойрхон өрсөлдөөнийг үзүүлсэн боловч тоглолтын хоёрдугаар хагасаас “NAVI” илт илүүрхсэн.

Үүний дараа хожигдох эрхгүй тоглолтыг Бразилын “Impreial” багийн эсрэг хийн 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулж, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ олж авлаа. “The Mongolz”-ийн дараагийн учраа нь “Heroic” болон “BIG” багуудын ялагдсан нь.

“The Mongolz” буюу хуучин “IHC Esports” багийн тамирчид Бразил багуудын эсрэг сайн амжилттай явна. Тэд өмнө “FURIA”, “paiN”, “00 Nation” зэрэг Бразилын шилдгүүдийг буулган авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-04-18 192.82.80.97

Ангуучлах гэдэг ан агнах гэсэнтэй адил гажсан уг . Хатуу шируун угэнд битгий дасцгаа маяглаад буруу илэрхийлцгээ юм

Avatar

os; 2023-04-18 216.200.84.187

gyilagchlyyljxyl beldj+sarmagchinf 8.

Avatar

- ylcuin xamgaalalt; 2023-04-18 216.200.84.187

_#

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж