Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж буй тохижилтын ажил олныг талцуулаад байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан ч уг асуудалд нухацтай хандаж, нийслэлийн ундны эх үүсвэр болсон ногоон тохижилттой газарт заавал дахин бүтээн байгуулалт хийх шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Харин нөгөө талд бүтээн байгуулагч компани зураг төслөө батлаагүй ч аль хэдийнэ ажлаа эхлүүлээд хөрс, шороогоо ухаж, тэгшлээд эхэлжээ. Тэгвэл тус бүтээн байгуулалт үнэхээр ногоон байгууламж, ундны усны эх үүсвэр сүйтгэхгүй баригдах эсэхийг сурвалжиллаа.
2023.04.17. "KFC Land" тохижилтын ажлын 12 дахь хоног.
Хүмүүсийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг тоотой хэдхэн газрын нэг бол цэцэрлэгт хүрээлэн. Тус амралтын бүс нийт 973 га газартай. Харин "Таванбогд трейд" ХХК-ийн хэрэгжүүлж буй тус ажил 1,1 га талбайд нь хийгдэнэ. Бараг 1000-ны нэг хэсгийг тохижуулах гэж байхад юун сүртэй юм бэ? гэх хандлага зарим хүнд төрөх нь тодорхой. Гэхдээ нөгөө талдаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, агаар амьсгалах боломжтой ганц газрыг дахин дотор нь хашаалж тусгайлсан бүс буюу гадаадын томоохон брэндийн нэршлийг оруулж бүсчилж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Барилгын ажил эхэлсэн тус бүсэд 10-аад ажилчид байлаа. Тус хүмүүсийн хэлж байгаагаар "Бид ажил гүйцэтгэгч хүмүүс. Яг нарийн учир холбогдлыг хэлж мэдэхгүй.
Ажил энэ сарын 5-нд эхэлсэн. Албаны хүмүүс ч ирж танилцсан. Гэхдээ бидэнд үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавиагүй. Тиймээс бид захиалагчдынхаа хүсэлтийн дагуу ажлаа л хийж байна. Одоогоор нэг ч мод шилжүүлэн суулгаагүй. Мөн хашаалсан хэсэгт ямар ч бүтээн байгуулалт байгаагүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бүтээн байгуулалт хийхийн тулд энэ талбайд хоёр л өөрчлөлт хийж байгаа. Эхнийх нь гэрлийн шонгуудыг авсан. Хоёр дахь нь моддыг шилжүүлэн суулгах.
Маш том газрын жаахан хэсэгт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд бүх насныхан амарч, тоглох боломжтой орчныг бий болгох гэж байна. Тиймээс энэ ажлыг зогсоохгүй үргэлжлүүлэх байх" гэсэн юм.
1,1 га газрыг тойруулан төмөр хашаа татаж, завсар гаргалгүй шахжээ. Гэхдээ хажуугаар нь явах хүмүүс ойролцоох сандал дээр зогсч, мөн төмөр хашааны доод хэсэгт гарсан зайгаар сонирхон харна. Цэцэрлэгт хүрээлэнд салхилж яваа хүмүүсээс энэ газарт ямар нэгэн бүтээн байгуулалт, орохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байсан эсэхийг асуухад "анзаарч байгаагүй. Ямартай ч мод бол бий. Сандал, гэрлийн шонгууд байсан" гэлээ.
ТАВДУГААР САРЫН 20-НД ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН "KFC LAND"-Г ХҮЛЭЭЖ АВНА
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын хэлснээр "Тус төслийн зураг төсөл батлагдсан бөгөөд энэхүү ажлыг эхлүүлэх санал таван жилийн өмнө гарсан. Тодруулбал, тус төслийг хэрэгжүүлэхээр тухайн компани 2018 онд анх хандсан. Шаардлагатай төсвөө бэлдээд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зөвшилцөж зургаа эцэслээд, гэрээгээ албажуулаад эхэлсэн цаг хугацаа нь л одоо таарч байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс анх санал тавихдаа барилга барихгүй, хөшөө босгохгүй, худалдаа үйлчилгээ хийхгүй, жил бүр арчилгаагаа танай, манай хамтраад хийгээд явна, ногоон байгууламж хийнэ. Иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлнэ гэж тохирсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа төсөл.
Тавдугаар сарын 20-нд ажил нь дуусаад цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэн өгч, нийслэлийн өмчид бүртгэж авна. Ажлыг зогсоох шийдвэр огт гараагүй.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН 85 ХУВЬ НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙХ ЁСТОЙ
Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон БОАЖЯ-наас энэ төслийн эсрэг байр суурьтай байгаа. Тодруулбал, тус дүүргийн иргэдээс санал гомдол олноор ирсэн аж. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 26 дугаар хорооны Засаг даргаас ч яам болон гишүүнд гомдол хүргүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн анх байгуулагдахдаа 85 хувь нь ногоон байгууламж байна. Ундны усны эс үүсвэр дээр байгаа учраас барилга байшин барихгүй, зам талбай хийе гэсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж байсан. Гэвч өнөөдөр ерөнхий төлөвлөгөө алдагдахад хүрчээ. Тиймээс УИХ-аас Ерөнхий төлөвлөгөөг алдагдуулахгүй байх тал дээр шаардлага хүргүүлжээ. Үүнтэй Байгаль орчин аялал жуулчлалын сайд ч санал нэгдсэн байна. Тэдний зүгээс цэцэрлэгт хүрээлэнд KFC газар ухаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ зөвшөөрөл гарсан учир зогсоох шийдвэрийг ч албан бичгээр гаргана. Харин өнөөдрийн байдлаар тус бүтээн байгуулалтын ажлыг зогсоох шийдвэр, албан шаардлага гаргаагүй байна.
Энэ бол эхний асуудал. Хэдийгээр хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газар байгуулахгүй гэдгээ гүйцэтгэгч компанийн зүгээс амалсан ч ногоон байгууламж хэвээр үлдээх дараагийн том зүйл бий. Тэр бол Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийн бүс.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт газар нутгийн 90-ээс дээш хувь нь байгалийн унаган төрхийг хадгалсан ногоон бүс болон ногоон байгууламж байхаар тооцож газар нутгийг хамгаалах шаардлагатай. Тухайлбал, Улаанбаатар хотод нийт 88 цэвэр усны гүнийн худаг байдгаас 61 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байна. Цэвэр усны нөөцийн 50 гаруй хувь нь хүрээлэнгийн газар нутагт байрлаж байгаа учраас усны нөөцийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бүтээн байгуулалтын ажил нэрийдлээр байгаль болоод ундны усны эх үүсвэрээ хөндөж болохгүйг иргэд хэлж буй.














ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Зочин 2023-04-18 66.181.185.175
нод х**
Зочин 2023-04-18 192.82.74.152
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулыг буулгаж, хүрээлэнг зүгээр л моджуулж зүлэгжүүлэх хүн тавиад өгөөч.
Д.Раднаабазар. 2023-04-18 66.181.182.26
Шуналын хүүдийнүүд зүгээр нэг тохижолт хийнэ гэж байхгүй дээ…цаанаа далд санаа байгаа нь ойлгомжтой. 20 тн өмхий тахианы мах оруулж ирээд МХГ лац тавьчихсан байхад шөнө нь лац-г ховх татан авч хааш нь зөөсөн нь мэдэгдэхгүй борлуулж хүүхэд, багачуудыг хохироосон шуналт нөхөр зүгээр тохижолт хийнэ гэж байхгүй шүү…Мөнгөндөө эрдэж хахууль сайн хаясан байх нээ…
Зочин 2023-04-18 202.72.242.139
Энэ БАЛИАР АВГАЙ ШОРЛОГНЫ ГАЗРУУДААС ХАХУУЛЬ АВДАГ ИРГЭД УТААНД УГААРТДАГ
Зочин 2023-04-18 203.98.76.4
ХУВИЙН ХЭВШЛИЙХЭНИЙ ТАНСАГ ТАНСАГ ТӨСЛҮҮД ОЛОН ТҮМЭНД ЯМАР Ч ТУСГҮЙ АЖИЛ. ЗҮГЭЭР Л ӨӨРСДӨӨ ТАНСАГЛААД МӨНГӨӨ ЭРГЭЛДҮҮЛЖ БУЙ ХЭРЭГ, ЯАХАВ УЛСДАА ЖАХН ТАТВАР ТӨЛДӨГ НЬ ТОМ ГАВЪЯА ЮМДААА
Зочин 2023-04-18 203.98.76.4
МОНГОЛД ӨНӨӨДӨР ТАНСАГ ХАУС, ХӨШӨӨ ТУУРВИЛ БУС АВТО ЗАМ, ХУРДНЫ ЗАМШ ТӨМӨР ЗАМ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУД Л ХЭРЭГТЭЙ БАЙНАДАА, ТЭРИЙГ ХУВИЙХАН ХИЙХ ЧАДАМЖ НЬ ХҮРЭХГҮЙ.
Эхлээд төлөвлө 2023-04-18 59.153.115.12
Энэ хүрээлэнд бодлого, төлөвлөлт огт байхгүй. Нэд тэндгүй хачин хөшөө, талбай хийгээд л, усалгааны болон сур харваачидын машин нь дайрчих гээд л
Зочин 2023-04-18 66.181.176.168
Юм барихгүй гэдэг нь худлаа байна. Эксковатораар ийм гүнзгий ухаж байна ш дээ. Баатарсайхаан! Хэн чамайг юм бариад өг гэж гуйсан юм бэ? Тэр захирал Ариунзул нь авилга авсан байна даа. АТГ шалгаач.
СУДЛААЧ ИРГЭН 2023-04-18 202.9.46.200
цэцэрлэгт хүрээлэн одоо нийтийн задгай бие засах газар болсоон энд нэг ч ажиллдаг боловсон бие засах газар байхгүй ,,хөдөөний оркууд хотыг төр засагийг удирдаж байгаа болхоор хүнд харагдахгүй дотор нь шээгээд баагаад байж болно гэж бодоод байгаам ,,,нарантуул шиг баахан түнүүд л тавичисан хяналтгүй хоол үйлдвэрлэл явдаг хуушуур шорлог хийж баахан утаа май болж иргэд угаартдаг болсон тиймээс энд орчин үеийн боловсон хоолны газарууд иргэдэд ариун цэврийн боловсон газараар үйлчлэх шаарлагтай
Зочин 2023-04-18 192.82.74.152
Тэр олон түц-дийг буулгамаар байна. Дийлэнх нь ажиллахгүй хаалттай л байдаг.
Иргэн 2023-04-18 147.161.194.169
Энд Туул голоос шуудуу татаж, хиймэл томхон нуур, цөөрөм байгуулвал гүний усны нөөцөд тун хэрэгтэй дээ.
СААЛТУУРСАЙХАН ӨӨ БИШ ЭЭ БААТАРСАЙХАН НЬ БАЙНА ӨӨ 2023-04-18 66.181.180.253
МАНАЙ КФС-ИЙН ЦУСАН СУУЛГАЦ БАГЦЫГ ХҮМҮҮС АВАХ НЬ БАГАСААД БАЙГАА БОЛОХООР ХҮҮХДҮҮДИЙН ТАРХИЙГ УГААЖ БОРЛУУЛАЛТАА НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА Ш ДЭЭ.
Зочин 2023-04-18 103.111.68.3
эд нар аливаа юманд яагаад ийм түрэмгий дээрэнгүй байдаг юм бол? мөнгөтэй л бол хууль дүрэм ч түй май шүү болсон уу?. энгийн аж ахуйн нэгж ганц хүрз шороо хутгах гэж ямар их хууль журам зөвшөөрөл болох байсан бол.
СААЛТУУРСАЙХААН ӨӨ БИШ БААТАРСАЙХААН 2023-04-18 66.181.180.253
ЧИ НААД НЭГ ХУВЬЧИЛЖ АВСАН ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНКНЫ ХҮҮГЭЭ ИДЭЭД СУУЖ БАЙВАЛ БАРАВ
КФС-ИЙН ЦУСАН СУУЛГАЦ БАГЦААРАА ХҮҮХДҮҮДИЙГ ХОРДУУЛАХАА БОЛЬ 2023-04-18 66.181.180.253
ШУНАЛ ЧИНЬ АРАЙ ИХДЭЖ БАЙНА ШҮҮ СААЛТУУРСАЙХААН
Зочин 2023-04-18 192.82.76.16
Тохижилт хийхэд ингэж Экскагаар гүнзгий ухна гэж байхгүй Торгууд л** гений өөрчлөлттэй тахиагаа хүүхдүүдэд зарах гэж байхгүй юу!!! Дугуй зарж Түц ажиллуулдаг өлөл паздаа
Зочин 2023-04-18 202.126.88.120
ТАВАН БОГДЫН КОВДУУД БҮГДИЙГ ХАХУУЛЬДАНА ШҮҮ ДЭЭ !!!
Зочин 2023-04-18 202.55.191.130
undnii usnii eh uusver gene uu? hotiin irgediig ter chigeer ni horduulahad amar boloh yum baina daa holbogdoh baiguullaguud anhaaraldaa avsan ni deer
Зочин 2023-04-18 202.126.94.30
Боломжийн сууж амрах сандал, бие засах 00-гүй газрыг тохижуулахад юу нь буруу гэж…
Зочин 2023-04-18 122.201.21.237
Өөрсдөө юу ч хийхгүй байж хүн юм хийхээр хийлгэддэггүй энэ тэнэг зангаа болимоор юмаа хүмүүсээ
Зочин 2023-04-18 216.200.84.187
t?
bainguinc; ##- 2023-04-18 216.200.84.187
– tugsuig nyraaj, uupshiguu byy xai.ypshetei xoolou mangapj.btl; 60;
Зочин 2023-04-18 66.181.182.20
Энэ гаднын компанийн БЭТ хүүхнийг зайлуулах хэрэгтэй. Наанаа гэмгүй царайлавч цаад санаа нь хорон бна.
Зочин 2023-04-18 202.126.89.54
Иргэд зөвшөөрөхгүй байхад заавал 2 тэрбум төгрөгөөр тохижуулна гээд байх юм.
Зочин 2023-04-18 64.119.26.69
nuraagaacheee
Хотын иргэн 2023-04-18 202.131.249.106
Бүтээн байгуулалт гэж нэрлэдэг хулгай олон жил үргэлжилсээр
Зочин 2023-04-18 202.55.188.122
Байгууллагаараа мод тарья гээд очиход үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс газар байхгүй гээд өгдөггүй юм бн лээ тэгсэн хэр нь тарьсан модыг чинь буулгаад цементээр хучаад өгье гэхээр газар заагаад өгчихдөг. АТГ нь шалгавал яасан юм бэ
Зочин 2023-04-18 124.158.107.35
ҮЦХ нгийн захиралыг Суиьяабазартайн цуг зайлуул
Зочин 2023-04-18 103.143.40.146
Дэлхийн бүх цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мод, хүн дугуйны зам, сандал л байдаг юм шүү. Газар мундсан биш цагаан давааг тохижуулчихаач Таван богд оо
zochin 2023-04-18 103.57.92.184
Цэвэр агаар цэцэг навч, мод бут хэрэгтэй… КФС гэсэн рекламны цемент хэрэгггүй эээ
Үхэр монголчууд 2023-04-18 66.181.161.20
чи зайлаа лалара
Зочин 2023-04-18 192.82.67.44
Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ KFC Land гэдэг нэр нэршилтэй хэсэг газар байгуулж хүүхдүүдийн оюун санааг хортой тахиагаараа хордуулж дуусах юм байна л даа. Цагаа агаарт сайхан өнгөрөөх гэж очиход нь сэтгэлд хоногштол, нүдэнд үзэгдтэл нь уг нэрийг харж үйлчлүүлэгчдийн, өвчлөгсдийн тооголноор нэмэгдүүлэх нь дээ ирээдүй хойч үе маань!!!
Зочин 2023-04-18 202.9.47.28
Хэчнээн гоё юм ярьж чихэн дээр цэцэг ургуулаад нэмэргүй шүү, Таван Богдынхоон! Хятад хавтангаар бүрсэн талбай хэрэггүй. Зогсоох ёстой.