Франц улс Тайванийн ардчиллаас урвахад бэлэн үү?

Франц улс Тайванийн ардчиллаас урвахад бэлэн үү?

Франц улс Тайванийн ардчиллаас урвахад бэлэн үү?

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 5-8-ны өдрүүдэд Бээжинд айлчилсан. Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсан уг айлчлалынхаа дараа Макрон “Европын холбоо Тайванийн асуудлаар АНУ-ыг дагахаа болих хэрэгтэй” гэж зарласан юм. Үүний оронд Европын холбоо өөрийгөө дэлхийн гуравдагч туйл болгох хэрэгтэй гэж тэр үзэж байна. Гэхдээ газарзүйн хувьд зөвхөн хоёр туйл байх боломжтой юм.

Францын ерөнхийлөгч бүх зүйлийг огт өөрөөр харж байна. Тэрбээр “Европчууд бидний хувьд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл юм. Хятадуудын хувьд ч ялгаагүй. Тэдний хувьд Тайвань бол бүрэлдэхүүн хэсэг нь юм” гэж хэлэв. Энэ үгийг туйлын хариуцлагагүй үг байсан гэж ажиглагчид үзэж байна. Ши Жиньпин дарга цэргүүдээ жинхэнэ тулаанд бэлдэхийг тушаасан эмзэг цаг үед ийм үг хэлэх нь өдөөн хатгасан үйлдэл болох юм.

Макроныг өмөөрөх үг хэлье гэвэл тэр Ши Жиньпиний Орост чиглэсэн байр суурийг өөрчлөхийг зорьж байж болох юм. Украин дахь дайны параметрүүдийг тохиролцохын тулд Франц, Хятад хоёр мэдээлэл дамжуулах далд арга замыг сонгосон гэж Оуэн Мэттьюсийн “Owereach” номд бичжээ. Тухайлбал, дайны эхний өдрүүдэд Польшийн нисэх онгоцыг Украинд илгээх гэж байсан ч уг шийдвэр цуцлагдсан. Үүний хариуд ОХУ тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг зөвшөөрсөн билээ.

Хятадтай яриа хэлэлцээ хийх нь зарчмын хувьд буруу биш боловч Тайванийг барын ам руу хийж орхих нь ёс суртахууны хувьд ч, стратегийн хувьд ч яавч зөв биш. Ши Жиньпин ч Макронтой ярилцлаа гээд байр сууриа өөрчлөх шинжгүй байна. Эрх чөлөөт Хятад улс нь Тайваньтай хэл, соёлоо хуваалцдаг ч тэдний тоталитар үзлийг үгүйсгэж, хууль ёсны байдлыг нь алдагдуулж байна. Тайванийн ард иргэд 1990-ээд оноос хойш хуулийн өмнө тэгш эрхтэй нээлттэй нийгэмтэй болсон. Эрх чөлөөтэй болохын хэрээр мөнгө хөрөнгө нь ч нэмэгдсэн байна. Гэвч Хятадын хувьд Тайванийн хөгжил цэцэглэлт нь доромжлол төдийгүй аюул заналхийлэл аж.

Тайваньчуудыг өрөвдөж болох ч тэдний өмнөөс цөмийн зэвсэгтэй их гүрэнтэй эвдрэлцэх хэрэг байгаа юу гэдэг асуултыг “The Telegraph” хуудас тавьж байна. Энэ асуулт нь Европын холбооны гадаад бодлого болон Англосфер хоорондын ялгаатай уялдана. Энгийнээр тайлбарлавал, Европын холбоо нь эрх чөлөөнөөс илүүтэй тогтвортой байдлыг чухалчилдаг бол Англосфер нь яг эсрэгээрээ байдаг.

АНУ болон Европын холбоо хооронд эртнээс нааш зөрчил байсаар ирсэн. Тухайлбал, Кубад тавьсан хориг арга хэмжээ, Ираны цөмийн хэлэлцээр, Саддам Хуссейны эсрэг кампанит ажил, Израилийг дэмжих зэрэг зүйлийг энд дурдаж болно. АНУ-ын хувьд либерал бус дэглэмтэй сөргөлдөхөд бэлэн байдаг бол Европын холбоо тэдэнтэй харьцахыг илүүд үздэг.

Хаант засаглалын эсрэг ард түмний бослогын үр дүнд АНУ бий болсон. Тиймээс ардчилал гэдэг зүйл тэдний ДНХ-д байдаг аж. Гэтэл Европын холбоо нь дэлхийн хоёрдугаар дайн болон түүнээс өмнөх плебисцитийн ардчиллын эсрэг байсан. Тиймээс Макрон Бээжинд очиход бараг гэртээ харьсан мэт мэдрэмж төрсөн гэж “The Telegraph” хуудас зүйрлэжээ.

Францын үе үеийн удирдагчид Европын интеграцчлалыг АНУ-ын эсрэг жин гэж үзэж дэмжсээр ирсэн. Зөвхөн Францын удирдагчдаар тогтохгүй Европын холбооны засгийн газрын тэргүүнүүдийн ихэнх нь Макронтой адил сэтгэдэг гэж үзэж байна.

Үндсэндээ Бээжин дэх айлчлалаас хойш Макрон олон улсын хэрүүлийн бай болжээ. Тэр ямар нэг байдлаар үймээн шуугиан дэгдээх дуртай. Хүн амынх нь гуравны хоёр хувь эсэргүүцэж байхад тэр тэтгэврийн шинэчлэлийг зарласан. Үүнээс болж түүний хувь хүний рейтинг 30 хүртэл хувиар буурсан гэх тооцоолол байна. Түүнчлэн 2019 онд тэрбээр НАТО-д тархины үхэл тохиолдож байна гэж зарлаж анхаарал татаж байв.

ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлэхээс өмнө тэрбээр Европын нэрийн өмнөөс зуучлагч хийх үүрэг хүлээсэн. Гэвч Путин түүнийг үл тоомсорлож, Украинд довтолжээ. Түүнийг Бээжинд айлчлах үед зуучлагчийн үүргээ гүйцэтгэх нь гэж олон улс нүд, чих тавьж байсан ч бүрэн итгэлтэй байгаагүй юм.

Тэрбээр “Тайванийг Хятадыг түрэмгийллээс хамгаалах нь Европын хамаарах ажил биш” гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийг Хятадын төрийн хэвлэлүүд алга ташин хүлээж авчээ.

Тайванийг ийн анхаарлаас гадуур үлдээсэн нь, мөн Европыг Хятад, АНУ-тай зэрэгцэх геополитикийн тусдаа туйл гэж тодорхойлсон нь олны дургүйцлийг төрүүлжээ. Макрон “Европын стратегийн бие даасан байдал” гэх зүйлээ байнга сурталчилдаг. АНУ, Европын хооронд үргэлжилсээр байгаа санал зөрөлдөөнийг Макрон улам хурцатгасан гэж үзэж байна. Ши Жиньпин түүнийг хэчнээн эелдэг найрсаг угтаж авсныг гайхах зүйлгүй аж.

Хоёр дахь хүйтэн дайн хэнд ч хэрэггүй гэж Макроныг дэмжигчид үзэв. Тиймээс түүнийг хамгаалахын тулд АНУ болон Европ нь цар тахлын үеийн нэгэн адил Хятадтай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэлээ.

Сүүлийн саруудад Европын нэг бус удирдагч Бээжинд айлчилсан. Тодруулбал, Германы канцлер Олаф Шольц, Европын холбооны зөвлөлийн дарга Чарльз Мишель, Испанийн ерөнхий сайд Педро Санчес зэрэг улс төрийн томоохон төлөөлөл Бээжинд айлчилжээ. Гэвч тэд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Уйгур, Төвөд, Хонгконгийн эрхийг хүндэтгэх талаар ямар ч амлалтыг Ши Жиньпинээс авч чадаагүй юм. Тэгвэл Францын ерөнхийлөгч Макрон ч ялгаагүй, Бээжингээс ганзага дүүрэн буцаж чадсангүй. Түүнийг айлчлалыг жинхэнэ бүтэлгүйтэл гэж олон улс дүгнэж байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.ЛХАГВА 2023-04-18 192.82.91.131

Өөрийн орноос урванх явдал байдаг. Хүний орноос урвах гэдэг хэллэг байдаггүй юм. Сэтгүүлч ээ…

Avatar

bodit barimt shuu 2023-04-18 139.5.218.30

Er ni er emiin hoorond iljig b** jorool gegcheer 2 hyatadiin hoorond haa holiin evrop,dalain chandaas yank oroltsoh yamarch shaardlaga baihgui taivanchuud ch heleed eserguutseed baigaa.

Avatar

Нэргүй 2023-04-18 202.55.191.194

Францын урвамтгай, өөдгүй зан цуснаасаа гэдэг нь батлагдаж байна, аль 13 зуунд Хүлэг хааны жанжин Смайлтын тулаанд орохын өмнө Монголын зарц франц агтчин хамаг морьдыг хөөж хорлонт ажиллагаа явуулснаас болж дайнд ялагдах томоохон шалтааныг нэг болсон, Мөн 16 зуунд Галдан, Манжийн хаан Энхамаглан хоёрын тулаанд манж дарагдаж Энхамаглан цэцэг өвчнөөр үхэхийн даваан дээр францууд Манжийн талд орж эмчээ явуулж Энхамагланг эмчилж Манжийг ялахад шууд нөлөөлсөн, одоо АНУ урваад хятадын бөгсийг долоож

Avatar

Гайхах зүйл биш 2023-04-18 192.82.92.204

Юунд гайхах гэж?, Франц улсын төрийн бодлого Их гүрнүүд эвдрэлцэх үед дундыг барьж ашиг олдог. Хүйтэн дайны үед Франсуа Миттеран 1981-1995 он хүртэл 14 жил ерөнхийлөгч байхдаа Солонгосын дарангуйлагч Ким Ир Сен, Кубын Федаль Кастро Русаас илүү коммунист үзэл баримтлалтай байж, Соц улсуудтай ойлголцдог байсан биздээ. Манай улсад гэхэд хөрөнгөтөн улсаас хамгийн түрүүлж Францын элчин сайд сууж байсан биздээ. Нөгөө НАХЯ-ны нөхдүүдэд "Толгойг Францын төр мэднэ, боожгойгоо би мэдье" гэдэг
хахахах

Avatar

Иргэн 2023-04-18 122.201.19.99

Ху жаагийн шунал их дээ

Avatar

Зочин 2023-04-18 139.5.216.23

Барууны том хөрөнгөтнүүд бол бусад орныг хамааралд оруулж колончлогчид,мөлжигчид, Бусад орны сөрөг хүчнийг нь зориуд хортойгоор ашиглаж, санхүүжүүлж,5-р колони зохион байгуулж,нийгмийн байдлыг муутгах,иргэдийн дургүйцэл өдөөх ,үймээн самуун дэгдээх замаар төрд өөрийн төлөөллөө тавьж улмаар гарынхаа дохиогоор ажиллах тоглоом засаг буй болгодог, Одоо тусгаар тогтнолын төлөө тэмцлийг манлайлагч ОХУ, БНХАУ-ыг хүндрүүл сүйрүүлэхээр баруун, бүх хүчээ төвлөрүүлэн,дайсагнаж дайрч байна,

Avatar

зочин 2023-04-18 139.5.216.23

Энэ хоёр орныг дарж сүйрүүлэн,дэлхийд ганцаар ноёрхолоо тогтоох, колоний шинэ систем буй болгох барууны энэ түрэмгий бодлогыг мэдэхгүй хүн энэ ертөнцөд үндсэндээ бараг байхгүй, Орон бүр барууны шинэ колончлолын бодлогоос зугтахыг хичээж байна, Үүний нэг илрэл нь ОХУ-ын эсрэг хоригийг дэлхийн нийт улс орны 4-ний 3 нь дэмжээгүй явдал, Хоригийн эсрэг баруун европын орнуудад гарч буй эсэргүүцэлийн хөдөлгөөний өрнөл,Шанхайн хамтын ажиллагаа болон БРИКС-ын орнууд,бусад орны өргөжилт ,хамтын ажиллагаа

Avatar

Зочин 2023-04-18 192.82.67.51

Макроны "Бид АНУ-ийн холбоотон болохоос хамжлага нь биш" гэж хэлсэн нь өнөөгийн улс төрийн өнгийг тодорхойлсон үнэн үг.ЗАЛУУ ХҮН Л ИЙМ ҮНЭНИЙГ ХЭЛНЭ ШҮҮ ДЭЭ. Хөгшин бурхи бол хаягаа манаад АНУ яачих бол гээд айгаад ил хэлэхгүй. Дотроо бол АНУ-д дургүй л дээ.

Avatar

иргэн 2023-04-18 64.119.22.240

АНУ-ын Дарамт шахалтнаас гарч чадахгүй байгаа ЕХ болон Европын улс орнууд Ардчилал гэж яриад ч хэрэггүй,

Avatar

Нэргүй 2023-04-18 66.181.160.41

Үхсний ардчилал тийм юм хаана ч байхгүй танай элийрсэн эзний чинь хоосон дэмийрэл

Avatar

Зочин 2023-04-18 192.82.72.41

францын үе үеийн ерөнхийлөгч нар америкийн нөлөө ,хавчлага дарамт шахалтаас гарах талаар ярьж байдаг.Саркози бид европын холбооны нэгдсэн армитай болох хэрэгтэй.Энд тэндээс цэрэг з****г авч ирж суурьшуулах хэрэггүй гээд шуугиан тарьж байв.Сая МАКРОН бид америкийн түнш болохоос хараат байдал (колони) биш гээд хэлчихлээ.Зөв ч юм уу даа. Нэгэн үед европчууд америкийн доллар биднийг колоничилж байна гээд евро мөнгө тэмдэгт гаргаж байсан юм даг.

Avatar

Нэргүй 2023-04-18 103.212.117.117

Франц үргэлж хулчийж дарангуйланч фашистуудын талд ордог Германы эсрэг шийдмэг бхгүй алцаганаж польшид туслахгүй бж бгд гитлерт эзлэгдсэн 1-р дайнд мөн адил
Одоо украинд бараг л туслахгүй

Avatar

Зочин 2023-04-18 66.181.161.118

103.212.117.117. юм унш даа.Польш ГЕРМАНТАЙ нийлж Чехийг хувааж авсан юм.Даварч ГЕРМАНТАЙ нийлж ЗХУыг хувааж авахаар төлөвлөгөө зохиож гетлерт танилцуулж байх үед гетлерчүүд польшчуудын араар тавьж оростой үл довтлолцох гэрээ байгуулж даварцсан польшид халдсан юм л даа.Польш бол боохойтой нийлсэн нохой байсан юм.Харилцан туслалцах франц польшийн гэрээ ЕС төдий байсан юм.Нэг нь германы эсрэг , нөгөө нь германтай хамсаатан гэх юм уу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж