УИХ 2022 оны арванхоёрдугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж буй.
Мөн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бодлого баримталж буй. Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 640,000 тонн,
-“Энержи ресурс” ХХК-ийн 204,800 тонн,
-“Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн /2023-04-14-ний Баасан гариг/ нүүрс арилжсан байна.
2023 оны нэгдүгээр улиралд Монголын хөрөнгийн биржийн нүүрсний арилжаа 1,081,600 тоннд хүрчээ.
Холбоотой мэдээ