БОАЖ-ын сайд асан Г-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

БОАЖ-ын сайд асан Г-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

БОАЖ-ын сайд асан Г-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол нэг гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.  Одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд эрүүгийн 2, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 20 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх,

“Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний албан тушаалтан “М” нь “амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж бусдаас хахууль авсан гэх;

Ховд аймгийн Жаргалант сумын удирдах албан тушаалтан “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны албан тушаалан “Т” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хахууль авсан гэх;

“Г” нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Г”-т сар бүр хахууль өгсөн гэх хэргүүд багтжээ. "Г" гэдэг нь сайд асан Л.Гансүх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж