ҮСХ: Нэг хүнд ногдох ДНБ 5033 доллар байна

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

ҮСХ: Нэг хүнд ногдох ДНБ 5033 доллар байна

ҮСХ: Нэг хүнд ногдох ДНБ 5033 доллар байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов, Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан нар танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2022 оны байдлаар 5033 ам.доллар байна гэж мэдээлэв. Тодруулбал, нэг хүнд ногдох ДНБ:

2000 онд 485 ам.доллар,

2010 онд 2727 ам.доллар,

2020 онд 4128 ам.доллар,

2022 онд 5033 ам.доллар болж, 2000 оноос 10.4 дахин, 2010 оноос 84.6 хувиар, 2020 оноос 21.9 хувиар тус тус өссөн байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэг жилийн хугацаанд шинээр бий болгосон нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм.


ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 66.2 САЯ ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл 2023 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 191.6 сая ам.доллар, хөрөнгийн дансны тэнцэл 0.5 сая ам.долларын ашигтай, харин санхүүгийн дансны тэнцэл 85.7 сая ам.долларын алдагдалтай гарч, төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний хоёр сард 571.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 637.6 сая ам.доллараар өссөн дүнтэй гарчээ.


УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 656.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар тус тус өсчээ.

Харин улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2023 оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.


ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 1.8 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ

Гадаад худалдааны бараа эргэлт 2023 оны эхний улиралд 5.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар болж, гадаа худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарав.

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний улиралд 230.0 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний улиралд 1.6 тэрбум ам.доллараар өсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж