"Р.Чойном агсны амьдрал миний туулсан амьдралтай төстэй"

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

"Р.Чойном агсны амьдрал миний туулсан амьдралтай төстэй"

"Р.Чойном агсны амьдрал миний туулсан амьдралтай төстэй"

Жүжигчин Б.Даваажав нэрт яруу найрагч Р.Чойном агсны бодит амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөжээ. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Миний хувьд олон жил Р.Чойном агсны тухай кино хийе гэж бодож явсан. Тийм учраас энэ тухайгаа зориг гарган өөрийн фэйсбүүк хуудаснаа бичлээ. Хүмүүс надад урам өгч, зөв санаа гаргасан байна гэж хэлж байна. Би хүүхэд байхаасаа аав, ээжээсээ өнчирсөн хүн. Яруу найрагч Р.Чойномын "Сүмтэй будрын чулуу" номноос салсангүй. Оюутан ахуй цагаасаа энэ яруу найрагчийн шүлгийг уншдаг байлаа. 2021 онд мэндэлснийх нь 85 жилийн ойд зориулан "Үл мартахуйн дуу" гээд дууг клипжүүлж, өөрөө хийсэн юм. Энэ дууны клипийг хийхийн өмнө Засгийн газрын ордон руу хоёр ч удаа Р.Чойном агсны тухай дуу хийж, цаашид уран сайхны кино хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэн ч дэмждэггүй юм билээ. Би одоо Р.Чойном агсанг таньдаг, мэддэг хүмүүстэй уулзаж, киноны уран бүтээлчидтэй ярилцана. Энэ хүний талаар өмнө нь ганц нэг кино хийсэн байдаг ч яруу найрагчийн амьдралыг бүрэн харуулж чадаагүй гэж сонссон.

Р.Чойном агсан Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн. Их л хэцүү амьдрал туулсан хүн шүү дээ. Айлд өргүүлсэн хүүхэд хэдий ч өргөж авсан аав, ээж нь бурхан болж, өнчирсөн. Дөрөвдүгээр ангийн боловсролтой ч сонингийн газар ажилладаг, яруу найрагч, зураач, уран барималч, ая зохиогч гэх мэт төрмөл авьяастай хүн байсан.

Тэрээр есөн удаа Монголын зохиолчдын эвлэлийн хороонд гишүүнээр элсэх хүсэлт өгч байсан боловч нэг ч удаа саналыг нь хүлээн авч байгаагүй гэдэг. Миний туулсан амьдрал энэ хүнтэй төстэй юм болов уу. Би агуу яруу найрагч шиг авьяастай биш  ч дөрөвдүгээр ангиасаа сургуулиа орхиод хүнд хүчир амьдралыг туулсан. Аав, ээжийнхээ алдар нэрийг өргөн гэж бодож, Соёл урлагийн их сургуульд суралцаж, одоо хийж бүтээсэн уран бүтээлээрээ ард түмэндээ үнэлэгдэж явна. Тэр их нөлөөлсөн. Хоёрдугаарт, энэ хүн бодит шударга үнэний дуу хоолой байсан. Уран бүтээлч хүн бодит түүхэн дүр бүтээх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Миний хувьд энэ хүнийг мөнхжүүлж, залуу хойч үедээ сурталчлан таниулах үүднээс өөрөөсөө зориг гаргаж байна. Мэдээж жүжигчин хүн маш их судалгааг хийх хэрэгтэй. Дүр бүтээнэ гэдэг асар том ажил. Өөрийнхөө зүгээс хичээн ажиллана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж