3х3: Г.Цэнгүүнбаяр буурь сэлгэж, Б.Тулуй, Д.Мөнхтүвшин нар нэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.04.17-нд нийтлэгдсэн

3х3: Г.Цэнгүүнбаяр буурь сэлгэж, Б.Тулуй, Д.Мөнхтүвшин нар нэгджээ

3х3: Г.Цэнгүүнбаяр буурь сэлгэж, Б.Тулуй, Д.Мөнхтүвшин нар нэгджээ

3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал албан ёсоор эхэлж, тэмцээн уралдаанууд болж байна. Энэ долоо хоногт “UG” аренад Манилагийн Их дуулгын эрх олгох “Ulaanbaatar Super Quest” тэмцээн болно. Тус тэмцээнд Монголоос зургаан баг оролцохоос гадна Өмнөд Солонгос, Малайз, Япон, Филиппин, Хятадын багууд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Улаанбаатар ММС Энержи багийн хувьд Э.Дөлгөөнөө гэмтэлд алдсан учир түүнийг орлох хүн хэрэгтэй болсон. Г.Цэнгүүнбаярыг нөхөх болов уу гэж сагсан бөмбөг сонирхогчид хүлээсэн ч залуу тамирчин Л.Авирмэдийг сонгожээ. Мөн Сансар ММС Энержи багтай нэгдсэн Сербийн шилдэг тамирчин Александр Ратков энэ удаагийн тэмцээнийг өнжих аж.

Өнгөрсөн оны сүүлд болсон Абу Дабигийн финалд гэмтэлтэй Э.Дөлгөөнийг Г.Цэнгүүнбаяр орлон оролцож байсан билээ.

Монголд ирэх гадаадын багуудаас Хятадын Фушиан анхаарал татаж байна. Учир нь тус багт Бельгийн шилдэг Тибо Вервурт, Нидерландын тэргүүн тоглогч Димео ван дер Хорст нар нэгдсэн юм.

Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар залуу тамирчид болох Х.Мөнхтөр, Ц.Батзаяа нартай хамтран Завхан багийн нэрийн өмнөөс тоглохоор болжээ. Харин Зайсан МИГ Даатгал багт ах дүүс нэг баг болон тоглох бөгөөд М.Өлзий-Оршихын дүү М.Өлзийбат сонгогдсон гэнэ.

Дашрамд дуулгахад, Баянгол Бронкс гэх баг ирэх “Ulaanbaatar Super Quest” тэмцээнд оролцоно. Тус багийн бүрэлдэхүүнд Б.Тулуй, Д.Мөнхтүвшин, С.Эрдэнэдалай, Т.Мэндбаяр гэсэн тамирчид бүрджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж