Уг нь Соёлын сайд Ч.Номин соёлын аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эвент арга хэмжээг тодорхойлох үндсэн чиглэлийн дэд ажлын хэсгийг ахалж байгаа аж.
Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сард Монголд зочлох жил болгон зарласан тухай ярихдаа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ юу байх вэ гэдэгт анхаарч байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл нэгдсэн байдлаар олон улсад төлөвлөгөөтэйгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол ховор байсан.
Ингэхдээ түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлж, төр болон хувийн хэвшлийн мэргэжлийн холбоодыг оролцуулсан. Хоёр удаагийн хурлаар Монгол Улсыг илэрхийлэх өнгө төрхийг гаргасан. Бид өнөөдөр Монголыг аялал жуулчлал төлөөлнө гэж үзэж буй. Энэ хүрээнд "Wel come to Mongolia" гэдэг илэрхийллийн хүрээнд дүр төрхийг тодорхойлж гаргасан. Бид олон улсаас ирж байгаа тур оператур болон гадаадын жуулчдад зориулсан нэгдсэн календарийг гаргаж, дараагийн гурван жилийн төлөвлөгөөгөө Засгийн газраар батлуулна. Аливаа нэгэн хүн хаашаа аялах вэ гээд компьютерээ нээхэд аялах орнуудын жагсаалтад Монгол орон байх төлөвлөгөөг гарган ажиллаж байна" гэж байв.
Холбоотой мэдээ